in ,

ГоёГоё ГунигтайГунигтай Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн

Эмээ маань надад энэ талаар хэлж өгснөөс хойш би чихэндээ хумс сармис хийдэг болсон. Үр дүнг нь та туршиж үзэж байж л мэдэрнэ!

Чих өвдөх шиг таагүй зүйл байхгүй. Ихэвчлэн нян эсвэл вирусын халдвараас болж чих өвддөг. Үүнээс гадна ханиад, томуу, харшлаас болж өвдөж ч болно. Эдгээр өвчин нь чих, хамар, хоолойг үрэвсүүлж, хавдуулдаг. Тиймээс л чихний өвдөлтөөс болж хамар, хоолой өвдөж таныг шаналгадаг юм.

Зарим чихний халдвар нь эмчилгээ шаардалгүй өөрөө эдгэрдэг. Гэхдээ энэ нь эдгэртэл нь тэвчиж, зовж шанал гэсэн үг огт биш. Ханиадны энгийн эмчилгээ шиг гэрийн нөхцөлд өвдөлт намдаах, эдгэрэлтийг хурдасгах хэд хэдэн аргууд бий.

1. Оливийн тос

Хэрэв бүлээн оливийн тосыг чихэндээ хэдэн дусал дусаавал өвдөлт үүсгэж байгаа үрэвслийг намдаах болно. Энэ гэрийн эм нь насанд хүрэгсэд болон хүүхдэд сөрөг нөлөөгүй.

 

2. Сармис

Сармисны нян, вирус, бактерийн эсрэг шинж чанар нь чихний өвчний шалтгаан нянгийнх уу вирусынх уу хамаагүй гайхалтай сайн эмчлэх эм юм. Хуучны аргаар чихэндээ хумс сармис хийж болно. Эсвэл 2 амны халбага оливийн тос дээр 1 хумс сармис жижиглэж нэмээд зөөлөн гал дээр 20 минут байлгана. Дараа нь оливийн тосонд сармис дэвтсэний дараа шүүж сармисыг хаяна. Хөргөөд дараа нь чихэндээ 2 дуслыг дусаагаарай.

 

3. Сонгино

Халуун сонгино – чихний өвдөлтийг намдаах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Халуун сонгино хийхийн тулд сонгиноо дундуур нь зүсээд цагиргуудыг нь салгана. 2 эсвэл 3 гадна талын цагиргийг шарах шүүгээнд 150 градусын температурт хийж халаана. Халуун, бага зэрэг хэншүүтэй цагиргуудаа алчуурт бооно. Халуун сонгинотой алчуураа өвдөж буй чихэн дээрээ тавина – энэ нь тайвшруулах үйлчилгээтэй.

 

4. Цагаан гаа

Энэхүү гайхалтай үндэс нь чихний өвдөлтийн шалтгаан болж буй үрэвслийг намдааж чадна. Энгийн цагаан гааны цай нь чихний халдварын эсрэг тэмцэхэд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн цагаан гааны шүүсээр тайвшруулах тос ч хийж болно. Үүний тулд шинэхэн цагаан гаанаас жаахан зүсэж аваад шүүсийг нь шахаад дараа нь бага зэрэг халаана. 4 дусал бүлээн шүүсийг халдвар авсан чихэндээ дусаагаарай.

 

5. Алимны цуу

Энэ бэлдмэл чихний сувгийн pH-ийн түвшинг өөрчлөх чадвартай. Цуу чихэнд ороход их хэмжээгээр үржсэн вирус, нянгууд амьд үлдэж чадалгүй устдаг. Тэд үхэж харин чих дахиж өвдөхөө болино. Бүлээн цуунаас хэдхэн дуслыг өвчтэй чихэндээ дусаагаад дараа нь хөвөн даавуугаар таглаад хэвтээрэй. Хэвтсэнээр дусаасан шингэн таны чихэнд гүн орох болно.

 

6. Зөгийн бал

Шведийн судалгаагаар зөгийн бал нь чихний өвчин үүсэх шалтгаан болдог нянгийн эсрэг антибиотикуудаас илүү үр дүнтэй болохыг харуулжээ. Бүлээн зөгийн балыг халдвартай чихэндээ дусаагаарай.

 

7. Наргил модны тос

Наргил модны тос нь вирусын гаралтай халдвартай тэмцэхэд туслах болно. Жижиг саванд 1/8 аяга наргил модны тос хийж дээр нь 2 хумс сармис нэмээд халаана. Энэ холимгийг 5 минут буцалгаад дараа нь шүүнэ. Чихэндээ хөргөсөн тосноосоо 2 дуслыг дусаагаад 5 минут хэвтээрэй. Энэ гэрийн эмийг шинж тэмдэг арилтал 7 хоногийн турш өдөрт 2 удаа дусааж хэрэглэнэ. Эдгээр аргуудын нэгийг гэртээ туршаад үзээрэй. Гэхдээ ямар ч нөхцөлд чих хамар хоолойн эмч дээр очиж зөвлөгөө авах нь хамгийн зөв арга гэдгийг санаарай. Энэ нь гарч болох ямар ч хүндрэлээс сэргийлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *