Гадныхан махаа дэлгүүрээс аваад хэрэглэхээсээ өмнө заавал угааж байхыг зөвлөдөг. Энэ нь зөв эсэхийг одоо мэдэцгээе.
Махны тухай 5 баримттай танилцаж буруу ойлголтоо засаарай.
Угаалтаар махны нянг арилгахгүй
Угааснаар махны гадаргуу дээрх бохир, нянг цэвэрлэдэг гэж үздэг. Үнэн хэрэгтээ урсгал ус маханд наалдсан бичил биетийг арилгаж чадахгүй, харин ч угаалтуурын хананд наалдсан бичил биетийг маханд наах магадлалыг нэмэгдүүлнэ (ус үсэрч). Харин үйрсэн яс, үс зэргийг угааж арилгана.
Махны дотор тал дээд зэргийн цэвэрхэн байгаа, тэгээд ч өндөр хэмд болгож идэх тул таны нэмэлт хүчгүйгээр нянг устгах боломжтой.
Махнаас гарах шүүс – цус биш
Махнаас гарах шүүсний ихэнх хувийг ус эзэлж байгаа юм. Миоглобин гэх уургаас шалтгаалж улаан өнгөтэй харагдана. Энэ уураг мах болох явцад өнгийг нь өөрчлөхөд нөлөөлдөг: уурагт байгаа төмөр хүчиллэг болж борлодог ажээ.
Хөрөөгүй мах сайн биш
Дөнгөж гаргасан мал амьтны махыг болговол хатуу резин шиг болно. Тийм учраас 2-4 цагийн дараа шинээр гаргасан махыг болгож идээрэй: энэ хугацаанд булчингийн эс зөөлөрсөн байдаг байна.
Хонины мах үхрийн махнаас илүүгүй
Хонины махыг үхрийн махнаас илүү шим тэжээлтэй гэж үздэг. Үнэн хэрэгтээ өөх багатай үхрийн мах болон хонины махны калори бараг адилхан, харин хонины маханд агуулагдах холестерины хэмжээ арай их ажээ. Үхрийн мах илүү амттай, бас усархаг байна.
Ширүүн гал дээр шарсан мах хатдаг
Мах шарахдаа махыг зөөлөн, шүүслэг хэвээр нь болгоход амаргүй. Ганц удаа ч болов мах шарж үзсэн хүн зовлонг нь ойлгоно.
Махны шүүсийг хадгалж махаа хатаахгүйн тулд шарах хэмийг сайтар тохируулна: 60 хэмээс дээш гарсан тохиолдолд махны шүүс идэвхтэй ууршиж эхэлдэг. Шүүсгүй болгохгүй гээд түлэнхий гадаргуугүй мах ид гэж байгаа юм биш шүү. Ямартай ч таны стейк илүү амттай болно.