in ,

Таныг үргэлж үзэсгэлэнтэй, сайхан харагдахад туслах, өдөр тутмын гоо сайханд зориулсан 16 ухаалаг арга

Гоо үзэсгэлэнтэй байх ямар бэрх болохыг бүсгүй хүн болгон мэднэ. Өөрийнхөө гоо сайханд багагүй цаг, мөнгө зарцуулдаг.

Сайхан бүсгүйчүүдийнхээ амьдралыг хөнгөвчлөх арга олсондоо баяртай байна. Байнга гоо сайхан харагдахад туслах энгийн аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

 

Сормуусны будгаар ургаж байгаа шинэ үсийг дарна

Үсээ хараар будуулсан бүсгүйчүүдэд шинэ ургах үс муухай харагдана. Энэ асуудлыг сормуусны будаг шийдэж өгнө: шинээр ургаж байгаа үсээ сормуусны будгаар будаарай.

 

Хайчгүйгээр үсээ ороох

Өөрийн мэт харагдах буржгар үстэй болоход заавал тусгай хайчаар ороох хэрэггүй. Хуурай үсээ сайтар чанга эргүүлээд сэнсээр үлээлгэ. Өтгөн үстэй бол хэд хэдэн удаа ороож үлээлгээрэй.

 

Харандаагаар үсээ шуух

Бүсгүйчүүдэд зориулсан бас нэгэн заль бол үсний хавчаар ойр байхгүй бол харандаагаар үсээ шууж боогоорой. Ингэж боосон үсээ халуунаар үлээлгэж хэлбэрт оруулж бас болно.

 

Салфетк үс цахилгаанжуулахгүй

Самандаа зураг дээрх шиг салфетк хийвэл саманд үс наалдахгүй. Бас самнасны дараа цахилгаанжихгүй.

 

Крахмал тослог үсний асуудлыг шийднэ

Хурдан тослогтож заваарах үсэндээ бүсгүйчүүд бухимддаг. Харамсалтай нь асуудлыг амархан шийдэж болохыг тэр болгон мэдэхгүй юм. Үснийхээ угт хүүхдийн цацлага эсвэл крахмал цацвал үсний тослог багасна.

 

Шүдний сойз үсийг өтгөн харагдуулна

Тусгай шампунь эсвэл халуунаар үлээлгэхгүйгээр үсээ өтгөн харагдуулж болно. Үсээ хэсэг хэсгээр нь аваад үснийхээ уг руу шүдний сойзоор самнана.Үр дүнг нь хараад та гайхах болно доо.

 

Лавандагийн тос сормуус өтгөрүүлнэ

Сормуусны будгандаа 2 дусал лавандын тос нэмэхэд сормуус өтгөрч, урт харагдана. Лавандагийн тос нь үсний ургалтыг түргэсгэх тул хэдэн өдөр түрхээд л та өөрчлөлтийг анзаарна.

 

Скочны тусламжтайгаар зовхио будах

Зовхи будахдаа их цаг зарцуулахгүйн тулд скоч ашиглаарай. Нүд орчим скоч чанга наалдана гэж айж байгаа бол гарын арьсан дээрээ хэд хэдэн удаа нааж аваарай.

 

Хөвөнтэй савх өдрийн будалтыг шөнийн болгоно

Өдрийн будалтыг шөнийн болгоход хөвөнтэй савхаар зовхины будгаа тараана. Дараа нь дурын өнгө нэмж болно.

 

Будагны багс хэлбэрээ өөрчилнө

Төгс будалт хийхийн тулд олон төрлийн багс худалдаж авах хэрэггүй. Багсандаа хавчаар хийж хоёр тийш татвал өргөн болно, хэрвээ хавчаараа резинээр хавчвал нарийхан болно.

 

Шүдэнд уруулын будаг наалдахгүй

Уруулын дотор талын будаг шүдэнд наалдаж бүсгүй хүнийг гутаадаг. Халбага, харандаа эсвэл хуруугаа амандаа хийж хэд хэдэн удаа долооход уруулын дотор талын будаг арилна. Илүүдэл будаг хуруунд наалдаж арилна.

 

Аспирин улаан толбо арилгана

Аспиринаар хийсэн скраб арьсыг толигор болгож улаан толбыг арилгана. Аспиринаа усанд дэвтээж нүүрэндээ 5 минут байлгаад угаагаарай.

 

Шархны лентээр ээмгээ тогтоох

Дэгээддэг ээмээгний түгжээ унах эсвэл дэлгэгдээд байдаг. Ээмгээ тогтоохын тулд чихний ард орсон дэгээг багахан хэмжээний шархны лентээр дарж наана. Сайн цавуутай байвал зүгээр.

 

Шархны лентээр бас хөхний даруулганы хатуу төмрийн үзүүрийг дарна

Хөхний даруулгын төмөр даавууг амархан цоолж гарч ирдэг бөгөөд арьсыг шархлуулдаг. Өөрийнхөө арьсыг хамгаалах үүднээс хөхний даруулга цоордог тэр хэсэгт шархны лент наагаарай. Төмрийн үзүүр таныг дахиж өвтгөхгүй.

 

Антисептик таныг хөлрөхөөс хамгаална

Дезодорант таныг хөлснөөс найдвартай хамгаалах баталгаа байхгүй. Нян хуримтлагдсанаас болж эвгүй үнэр гарч байгаа, үүнийг антисептикийн тусламжтайгаар дарж болно. Суга болон их хөлөрдөг хэсгээрээ түрхээрэй.

 

Үсний лак хөлийн улыг гулсахаас хамгаална

Өөрийнхөө хөлөнд яг таарсан туфли олж өмсөнө гэдэг бараг боломжгүй зүйл: үрж шархлуулна. Энэ асуудлыг шийдэхийн тулд та хөлөндөө үсний лак цацаарай. Хөлийг тань үрж зовоохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *