Аз гэж байдаг бөгөөд таны хаалгыг тогшиход бэлэн байгаагаа танд ямар нэгэн байдлаар илэрхийлдэг ажээ.
1. Сарьсан багваахай
Эндээс л эхэлцгээе… Та өөрийнхөө хүслээр тэжээснээс бусад өөр амьтан гэрт ороод ирвэл ая тух алдагдууллаа гэж багагүй сандрах биз. Зүүн мөрөн дээгүүрээ хэд нулимаад хортон шавьж биш, сарьсан багваахай нь аз гэж баярлаарай. Энэ амьтан зөв, сайхан, цэвэр ариун энергийг мэдэрдэг бөгөөд тийм газар руу тэмүүлдэг байна. Хэрвээ танай байшингийн дээвэр дээр үүрээ засаад амьдарч байгаа бол оршин суугчдын хурал хийж урилгагүй зочноо үлдээх тал дээр шийдээрэй – сарьсан багваахай аз авчирна, тэгээд л таныг сонгосон байна.
2. Зүүн чих загатнах
Хэрвээ чих тань загатнаад байвал хэдэн мянган шинжийг агуулна – таны тухай элдвийг ярилцаж байж болно. Хэрвээ бороотой Даваа гаригт эсвэл Пүрэв гаригийн хагас сар гарсан байхад загатнаад байвал – хэрүүл уруул, бүр зодоон ч болж мэднэ. Энэ удаад бид азын тухай ярьж байгаа. Зүүн чих рүү гар тань яваад байвал та их азтай байгааг илтгэнэ. Магадгүй таныг тун удахгүй насан туршийн үерхэл ч хүлээж байж мэднэ.
3. Танихгүй амьтан саамшраад байвал
Ямар ч туршлагатай, чадварлаг сэтгэл судлаач байлаа гээд амьтан шиг хүний зан чанарыг мэдэрч чадахгүй. Амьтад энэ тал дээр хэзээ ч алдахгүй. Хэрвээ таныг үл таних дөрвөн хөлт анд “өөрийн эзэн мэт” үзээд байвал – аз таны талд байгааг илтгэж байна. Найзыгаа харамгүй дайлаарай, хөөж болохгүй шүү – эс бөгөөс аз тань цуг яваад өгнө.
4. Шувуу баах
Гудамжинд явж байхад шувуу дээрээс тань баахад таатай зүйл байхгүй гэдгийг мэдэж байна. Үс, хувцсаа цэвэрлэх л таагүй байх юм шүү. Шувууны баас танд аз авчирна. Цааш хэрхэхийг та өөрөө шийднэ биз. Мөн шувууны баасанд өртсөн машин, дугуй мөн адил аз дайрсан гэж үзнэ.
5. Эргүүлж эсвэл буруу харуулж өмссөн хувцас
Зориуд бус санамсаргүйгээр өмссөн тухай ярьж байгаа юм шүү. Цамц, банзлаа буруу харуулж өмслөө гэж гутрах хэрэггүй – сайны ёр гэж хүлээж аваарай.
6. 8-ын тооны ид шид
7-гийн тоог азтай гэж үздэг байсан бол дэлхийн олон улс оронд 8-ын тоог азтай тоо гэж хүлээн авдаг. Наймын тоог эцэс төгсгөлгүйн бэлэг тэмдэг гэж үзэх бөгөөд хятадуудын хувьд “баялаг” гэдэг үгтэй адилхан хэлэгддэг байна. Одоо өдөрт танд хэдэн удаа 8-ын тоо таарч байгааг анзаараарай – магадгүй аз таны босгон дээр ирсэн ч юм билүү.