in ,

ГоёГоё Юу вэЮу вэ

Хүмүүс сүүлийн үеийн ухаалаг гар утас барьдаг ч түүнийгээ бүрэн ашиглаж чаддагүй. Ухаалаг утасны нөөц боломжуудыг эндээс мэдэж аваарай

Орчин үеийн гар утас хүчтэй, олон төрлийн үйлдэл ихтэй, бараг л 10 жилийн тэртээх компьютероос давж гарах болов уу. Бид тэр болгон гар утсаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа юм.

Энэ удаад та бүхэнд цоо шинээр худалдаанд гараад буй LG G6 гар утсаар жишээ авч хэрхэн бүрэн дүүрэн ашиглаж болохыг танилцуулахаар бэлдлээ.

 

1. Гэрийн кино проектор

Гэрийн кино проекторыг гутлын хайрцаг болон томруулдаг шилээр 10 минутын дотор л бэлэн болгоно. Энэ хэрэгслийн тусламжтайгаар кино үзэх эсвэл ухаалаг гар утсанд зориулсан диафильмийг хүүхдүүддээ зориулж татаж аваад үзүүлнэ. Хэрвээ дуутай бол бүр л догь. Киноны дүрс проекторын толин ойлтоор зүүнээс баруун тийш гүйнэ.

 

Гэрийн нөхцөлд кино проектор хийх арга

Танд хэрэгтэй зүйл: томруулдаг шил, гутлын хайрцаг, цавуу, хайч, ухаалаг утас, цагаан хана эсвэл хананд өлгөх цагаан хэрэгсэл

Алхам 1. Томруулдаг шилийг картонон цаасан дээр тавьж тойруулж зурна.

Алхам 2. Цаасны хутгаар зурсан тойргоо гаргаж аваад линзээ наана.

Алхам 3. Картонон цаасаар ухаалаг гар утсаа тогтоох тавиур бэлдэж хайрцагтаа байрлуулна.

Алхам 4. Ухаалаг гар утсаа хайрцагт байрлуулна. Төгс дүрс гаргахын тулд гар утсаа нааш цааш болгож тохируулна.

Тайлбар: кино проекторыг хананаас 1-2 метрийн зайд тавьж гаргана.

LG G6 загварын гар утсаар та дээд зэргийн дүрстэй, Hi-Fi дуугаралттай кино үзэх бүрэн боломжтой. Full Vision нь таныг киногоо (18:9 (2:1)) харьцаагаар үзэх боломжийг олгожээ. Мөн Dolby Vision технологитой тул зургийн чанар дээд зэргээр гарна.

 

2. Өөрийн гараар хийсэн микроскоп /усны дуслын тусламжтайгаар макро зураг авах арга/

Дусал усаар ухаалаг гар утсыг микроскоп болгоно гэхэд итгэмээргүй санагдана. Камер дээр дусаасан дусал ус нь томруулсан линзийн үүргийг гүйцэтгэх ажээ. Үүний тусламжтайгаар та шоргоолж, аалзны макро зураг авч сошиал сүлжээнд тавьж алдаршсан ч болно.

Макро гэрэл зураг таны сонирхол бол LG G6 танд ямар ч нэмэлт хэрэгсэлгүйгээр туршилт хийхийг санал болгож байна. Камерынхаа хүчин чадлаас шалтгаалан та мэргэжлийн гэрэл зурагчнаас дутахааргүй зураг буулгаж чадна.

 

3. Зурагтын удирдлаганы зайг шалгах/орлуулах

Зурагтын удирдлаганы зай – урьдчилан таашгүй зүйл. Өнөөдөр ажиллахгүй, харин маргааш – амь орсон юм шиг л сувгуудаа солиод эхэлнэ. Зайг шалгахад ухаалаг гар утас хэрэг болно: удирдлагын дурын товчыг дараад гар утасныхаа гэрэл рүү харуулаарай. Ягаан гэрэл харагдвал – удирдлага хэвийн ажиллагаатай гэж ойлгоно.

Удирдлага бүр жагсаалаас гарсан бол ухаалаг гар утас бүрэн орлож чадна. Гар утсыг универсал удирдлага болгох аппликейшн татаад л боллоо.

 

4. Усан доорх зураг авалт

Видеон дээр – LG G6 ухаалаг гар утас харагдаж байгаа бөгөөд уснаас хамгаалах тусгай гэр хэрэггүй.

Жирийн ухаалаг гар утсаараа ч усан дор зураг авч болох нь. Ганц хоёр зүйл л хэрэгтэй – zip уут, скоч.

 

Ухаалаг гар утасны уснаас хамгаалах гэр

Дунд зэргийн хэмжээтэй Zip lock гялгар уут: гар утасны хэмжээтэй тохирч байвал бүр л сайн. Гар утсаа уутанд хийгээд сайтар таглана. Таглааг скочоор дарж найдвартай болгож болно. Гялгар уутны цаанаас таны хурууг дэлгэц мэдэрч бүрэн ажиллана.

Анхааруулга: энэ гэрийг богино хугацаанд л ашиглана. Хэрвээ та арай өөр хэмжээнд гэрэл зураг авах гэж байгаа бол ус үл нэвтрэх тусгай бокс худалдаж аваарай.

LG G6 уснаас айхгүй, аквариумд хийхэд зургаа авсаар байх болно. Чийг, шорооноос хамгаалах IP68-ын тусламжтайгаар зөвхөн ус бус шороо, гал, гал тогооны чулуун шалан дээр унасан ч гэмтэхгүй. Нотолгоог видеоноос үзнэ үү.

 

5. Шөнийн гэрэл

Ухаалаг гар утасны гэрлээр та шөнийн гэрэлтүүлэг хийж болно, магадгүй санаандгүй гэрэл шатах эсвэл хөдөө гадаа зугаалж явахад хэрэг болно. Танд усаар дүүргэсэн хуванцар сав хэрэгтэй. Гэрлээ асаагаад дээрээс нь устай саваа тавиарай – гэрэл усанд ойж эргэн тойрныг гэрэлтүүлэх болно.

Хэрвээ та LG G6-гийн гэрлийг ашиглаж байгаа бол та шөнийн турш асаасан ч болно: шөнө ном унших, найз нөхөдтэйгөө дэмий ярихад харанхуй үдшийг гэрэлтүүлнэ.

 

6. Гаргүй селфи

Гаргүй селфиг чихэвчний тусламжтайгаар хийнэ. Камераа асаагаад чихэвчээ залгаад зураг авах байрлалд тавина. Кино проект хийсэн шиг цаасан хайрцаг бэлдэхийг зөвлөж байна. Инээцгээгээд чихэвчнийхээ дууг чангалах буюу “+” товч дээр дарж зураг авна.

LG-гийн гар утасны хувьд илүү сонирхолтой функц бий, чихэвчний ч хэрэг байхгүй – “гарын хөдөлгөөнөөр зураг авах” функцтэй. Камерын өмнө алгаа атгаж барьсны 3 секундын дараа зураг дарагдана. Өөрийгөө Харри Поттер л гэж төсөөл. Найз нартайгаа байр ч булаацалдах хэрэггүй, их дүрсийг багтаах тул арын фон ч элбэг гарна.

 

7. Нойрны анализ болон ухаалаг сэрүүлэг

Зөв цагтаа сэрж (эрдэмтдийн хэлснээр хөнгөн нойрны фазад сэрэх бөгөөд гүн нойрсож байхад хэрхэвч сэрж болохгүй) өдрийг цоглог өнгөрөөхийг хүсэж байгаа бол тусгай бугуйвч авч зүүх хэрэггүй болжээ. Сүүлийн үеийн ухаалаг гар утасны ихэнх загвар (тэр дундаа LG G6 ) акселемтрометртэй болсон. Ухаалаг сэрүүлэг эсвэл нойр хэмжигч аппликейшн татаад л та нойроо хянах боломжтой.

  • Унтахаас өмнө зөөлөн дуу эсвэл тайвшруулах чимээ явна
  • Шөнө нойрны хэсгийг микрофон болон акселератороор хянана
  • Шөнө унтаж байхад нь дууны бичлэг хийнэ, таныг хурхирч байгаа эсэхийг хянах ажээ
  • Хөнгөн нойрны хэсэг эхлэхэд босох цагтай ойролцоо сэрээнэ. Гүн нойрны үед сэрсэн үед дутуу нойртой мэт санагддаг. Харин хөнгөн нойрны хэсэгт амархан сэрдэг ажээ.

 

8. Сошиал сүлжээн дэх хувийн туслах

Өөрийнхөө хүслээр сошиал сувагт нэгдэх, тэмдэглэл хөтлөх зэрэг боломжийг ухаалаг гар утас бидэнд олгож байгаа. Зүгээр авсан гэрэл зургийг уран зураг мэт болгох эсвэл энгийн видео бичлэгийг Стивен Спилбергийн кино шиг ч болгох боломжийг олгож байна.

 

LG G6 гар утастай болсноор танд дараах боломжууд нээгдэнэ:

  • Төгс чанартай том гэрэл зураг буулгах
  • “Квадрат” горим дээр дэлгэцийг 1:1-ийн харьцаатайгаар 2 гэрэл зургийг адил хэмжээгээр буулгаж болно. Ийм гэрэл зургийг Instagram зэрэг сошиал сувгаар илгээх эсвэл Snapchat-аар ч илгээхэд хялбар. Хуваагдсан цонхны нэг хэсэгт нь авсан гэрэл зураг, нөгөө хэсэгт нь тайлбараа бичих ажээ.
  • Гэрэл зургийг өөрийн хүссэнээр янзлана.
  • Дуу болон дүрсний өндөр чанар – үзэж буй концертоо бичээд найз нартаа гайхуулах бүрэн боломжийг нээж өгчээ.

 

9. Нууцлагдмал сюрприз – тоглоом

Android-ын бүх утсанд улаан өндөгний баярын “өндөг” нуусан байдаг. Бяцхан тоглоомд нэвтрэхийг хүсэж байгаа бол Settings руу орж Android Version дээр хэд хэдэн удаа дарна. Android-ийн хувилбараас хамаарч мөсөн чихэр эсвэл маршмеллоу гарч ирэх ажээ. Зураг дээр хэд хэдэн удаа дарвал тоглоом нээгдэнэ. Өчүүхэн ч гэсэн сонирхолтой байгаа биз?

 

10. Алсаас блоклох болон утсаа мөрдөх

Утсаа хулгайд алдсан бол алсаас блоклох боломжтой. Утас болгонд 15 оронтой тооноос бүрдсэн серийн дугаар байдаг, мэдэхэд ч амархан – *#06# дугаар хийж залга. Кодоо мэдэж аваад нэг газар бичээд үлдээ. Оператор руу залгаад серийн дугаараа хэлэхэд таны утсыг хаана ч байсан унтраана.

Сүүлийн үеийн ухаалаг гар утсанд бас нэгэн нэмэлт функц бий: GPS-ийн тусламжтайгаар гар утсаа мөрдөх. Зөвхөн хулгайд алдсан тохиолдлоос гадна утсаа хайгаад олохгүй байхад хэрэг болно.

 

Android-д зориулсан

  • Өөр утас, таблет эсвэл компьютер дээр Location-ийг нээнэ
  • Гар утастай цуг ирсэн зохих бүртгэлийн тоог бичнэ
  • Ингээд Location таны утасны байгаа байршлыг газрын зураг дээр заана.
  • Үүний дараа та дараах үйлдлийг хийгээрэй:
  1. Залгах – таны утас хамгийн чанга дээрээ дуугарна, ойрхон байвал танд сонсогдоно.
  2. Блоклох – утас дээр шинэ блок суугдана. Тиймээс бусад хүмүүс ашиглах ямар ч боломжгүй. Блоклогдсон ч гэсэн дэлгэц дээр шууд гарч ирэх дараах захидлыг бичнэ: “Утсыг олсон бол ******* дугаарт залгаж буцааж өгнө үү”
  3. Арилгах – хулгайд алдсан гэж үзэж байгаа бол утас дээр байгаа бүх зүйлийг устгаж болно. Болгоомжтой байгаарай, дахиж ямар ч мэдээлэл сэргэхгүй.

Сониуч зангаа бүү орхи – ухаалаг гар утастайгаа сайтар танилц. Таныг багагүй шинэ зүйл хүлээж байгаа.

2 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *