in ,

Ямар ч тохиолдолд биеийнхээ дараах 5 хэсгийг оролдож болохгүй. Асуудлыг шийдэх гээд бүр ч дордуулж орхих вий!

Ихэнх хүмүүс батгаа шахах, цагаан үсээ зулгаах гэх зэрэг өөрийн биеийн “өө сэвийг” далдалж нуухыг хичээдэг. Бид батгаа шахсанаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсэж болно гэдгийг мэддэг. Гэвч биед өөр оролдож болдоггүй газрууд байдаг гэдгийг хүн бүр мэддэггүй.

 

1. Буурал үс

Эмээ нар бидэнд үргэлж сануулдаг байсан шүү дээ: хэрэв буурал үсээ зулгаавал оронд нь 10 буурал үс ургана гэж. Хэдий энэ домог байсан ч буурал үсийг тасдаж болохгүй шалтгаан байдаг аж. Та цагаан үсээ зулгаах үедээ үсний уутанцараа гэмтээдэг, харин тэнд сорви үлдэж тэндээс буурал ч үс ургахгүй, өөр ямар ч үс ургахаа больдог. Та буурал үсний оронд халцархайтай болж байна гэсэг үг шүү дээ. Энэ нь буурал үснээс бүр ч долоон дор биш гэж үү?

 

2. Зэтэр

Арьсны ердөө ганц жижиг хэсэг танд маш олон асуудал авчрах болно. Шүдээрээ хазаж таслах, татаж зулгааж огт болохгүй шүү. Ингэснээр шархаар халдвар орох боломжтой. Илүү гарсан арьсаа цэвэрхэн, зориулалтын хумсны хэрэгслээр хайчилж аваарай.

 

3. Хар батга

Арьсны нүхэнд суусан хар батганаас бид бүгд л салахыг хүсдэг. Гэхдээ өөрийн эрүүл мэндийн төлөө үүнийг өөрөө хийхгүй байсан нь дээр. Та нүүрний мэдрэмтгий арьсаа гэмтээж дээр нь сорви үлдээж эсвэл бүр халдвар ч оруулж мэднэ. Гоо сайханд хандаж болгоомжтой, арьсаа гэмтээлгүй авахуулаарай.

 

4. Цэврүү

Ихэнх тохиолдолд цэврүү өөрөө арилдаг ба эзнээ айлгаж зовоогоод байдаггүй. Гэхдээ хэрэв цэврүү “тухгүй” газар байрласан буюу алхах үед таагүй мэдрэмж төрүүлж байгаа бол та түүнийг хагалах шаардлагатай. Гэхдээ үүнийг зөв хийх хэрэгтэй. Хөлөө угаагаад, цэврүүтэй хэсэг болон зүүгээ халдваргүйжүүлж ариутгаад дараа нь л болгоомжтойгоор арьсаа цоолох хэрэгтэй.

 

5. Шумуулд хазуулсан хэсэг

Тийм ээ, шумуулд хазуулсан хэсэг тань загатнаад унтуулахгүй байна уу? Гэхдээ тэр хэсэгтээ яасан ч гараа хүргэж болохгүй гэдгийг сана. Тэр ч байтугай өчүүхэн жижиг шалбархай нь халдвар дамжин орох зам болдог. Үүний оронд дээр нь мөс тавьж эсвэл шавьжны эсрэг тос түрхээрэй.

Ер нь биед гарч байгаа процессуудыг оролдохгүй байх нь зүйтэй. Харин шаардлага гарсан тохиолдолд мэргэжилтэнд хандсан нь хамгийн зөв арга юм шүү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *