in , ,

Юу вэЮу вэ ГоёГоё

Хэрэв та дунд хуруугаа 5 минутын турш баривал ямар гайхалтай өөрчлөлтийг мэдрэх боломжтой вэ?

Та гараа сайтар ажиглаарай. Юу харж байна? Харин рефлексологийн судалгаагаар хүний гарт бие эрхтэнд нөлөөлөх био идэвхтэй цэгүүд байгааг тогтоожээ.

Та бүхэнд дунд хуруу болон бусад хурууны тусламжтайгаар юуг өөрчилж болохыг танилцуулахаар бэлдлээ.

 

Эрхий хуруу

Эрхий хуруу таны гаргах шийдвэрийн ачааг үүрдэг. Айдас, толгойн өвчнийг хариуцна. Хэрвээ та дарамтанд орсон, сэтгэл тань тавгүйрхсэн бол эрхий хуруугаа базаарай, гэхдээ хүчтэй биш шүү. Ойролцоогоор 5 минут. Толгойн өвчин дарагдаж, тайвшруулах нөлөө үзүүлнэ.

 

Долоовор хуруу

Булчингийн өвчин, айдас, эргэлзээг хариуцна. Миннесотагийн их сургуулийн судалгаанаас харахад, нурууны эсвэл булчингийн өвчнөөр шаналж байгаа хүн рефлексийн эмчилгээнд ороход өвчин илааршиж байсан байна. Гарын нөгөө алгаараа долоовор хуруугаа 5 минут базаарай.

 

Дунд хуруу

Ядраад байвал дунд хуруугаа базаарай. Мөн сэтгэл санаагаар унаж, тайван бус байвал энэ аргаар өөрийгөө тайвшруулж болно. Мөн цусны даралт тогтворжуулж байгааг судалгаагаар нотолсон юм.

 

Ядам хуруу

Уйтгар гуниг, сөрөг сэтгэл санаанаас салгана. Сулавтар 5 минут базна. Зөв амьсгалж тайвшраарай.

 

Чигчий хуруу

Стресс тайлж, өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Хэрвээ та өөрийнхөө үнэ цэнийг алдсан мэт санагдаад байвал өөртөө 5 минут гаргаж чигчий хуруугаа сул базаарай. Мөн муу үзэл бодлоо хаяж сайн сайхныг бод.

 

Алга

Гарын алганы голд тойрог хэлбэрээр иллэг хийнэ, амьсгалаа гүн авч, гаргаарай. Гарын алга – сэтгэл хөдлөл, мэдрэмжийн төв гэж үздэг. Гарын алгыг илснээр дотор муухайрах, сэтгэлийн дарамт, гүйлгэх зэрэг таагүй зүйлсээс ангижрах боломжтойг туршилтаар нотолжээ.

 

Гарын алгаа нийлүүлэх

Энэ байрлалыг бясалгалын үед ихээр ашигладаг. Анхаарлаа төвлөрүүлж, бодол санаагаа цэгцлэхэд тусалдаг. Гарын алгаа нийлүүлж шахахад цусны эргэлт сайжирна гэж үздэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *