Хоёр бүсгүй тутмын нэг нь илүүдэл жингээ хасах гэж ямар нэгэн арга ашигласан байдаг. Энгийн хоол хүнсээр үр дүнтэй жингээ хасах арга бий гэдгийг тэр болгон мэддэггүй бололтой.
Богино хугацаанд илүүдэл жингээ хасах ундаануудыг танд танилцуулахаар бэлдлээ.
Чавганы ханд
- Хандыг бэлдэж байх хугацаанд хөргөгчинд хадгална
- Өглөө өлөн дээрээ 1 стаканыг ууна
Чавга нь биеэс хорт бодисыг гадагшлуулах бөгөөд турах процессыг түргэсгэдэг. А амин дэм, кали, магни болон төмрийн өндөр агууламжтай. Энэ бүх бодисууд биеийн эрүүл байдлыг дэмжинэ. Өдөрт 1 стаканаас илүү уухгүй, өтгөн гарах хэвийн ажиллагааг алдагдуулах талтай.
Цинамон, зөгийн балтай ундаа
- Өглөө өлөн дээрээ 1 стаканыг ууна.
Цинамон цусан дахь сахарын хэмжээг багасгаж хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна бодисын солилцоог сайжруулна. Сахарозыг зөгийн балаар орлуулж байгаа тул цаашид жин нэмэгдэх явдлыг таслан зогсооход туслана.
Арвайн соёолжны ханд
- Шууд нарны тусгал тусахгүй газар хадгална.
- Хоолноос өмнө 150 мл-аар ууна.
- Бага зэргийн тунадастай, цитрус төрлийн амттай ундаа болно.
Бодисын солилцоог сайжруулна, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжиж бодисын солилцоо явагдах процесс хурдасна. Уг ундааг ууж байхдаа детокс-хоолны дэглэм барихыг зөвлөж байна.
Нимбэг, цагаан гаатай ундаа
- Өглөөгүүр 1 стаканыг ууна
Цагаан гаа турахад өндөр үр дүнтэйгээр нөлөөлдөг гэж хоол судлаачид үздэг. Цагаан гаа нь хаван буулгах үйлчилгээтэй, биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулна. Нимбэг нь бөөрний ажиллагааг дэмжиж, хорт бодисыг гадагшлуулдаг, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангана.
Багваахай цэцэг
- Цайны оронд ууна
Зөв хоолны дэглэмд шилжиж байхдаа уувал тохиромжтой. Богино хугацаанд хорт бодисыг гадагшлуулах тул хоолны дэглэмийн хүрэх үр дүнг наашлуулдаг. Шээс хөөх үйлчилгээтэй тул болгоомжтой ууна уу.
Ханборгоцойн шүүс
- Усаар шингэлж болно
- Хүссэн хэмжээгээр ууна
Ананасын шүүс С амин дэмээр баялаг, биеэс илүүдэл шингэнийг хөөнө. Илүүдэл жинд зөвхөн өөхний хуримтлал бус илүүдэл шингэний хуримтлал нөлөөлдөг байна.
Сасси ус
- 4 хоногийн турш 8 стаканаар ууна
- Энэ хугацаанд өдрийн илчлэгийн хэмжээ 1400 ккалаас хэтэрч болохгүй.
Сасси ус – турах маш үр дүнтэй арга. Өөхийг богино хугацаанд задалж, дүүрэнг гэдсийг арилгахаас гадна хаван бууруулдаг. Энэ ундааг ууж байхдаа хоолны дэглэм барина.