in ,

ГоёГоё

Бүсгүйчүүдийг илүү дур булаам, өөртөө итгэлтэй харагдахад туслах 15 зөвлөгөө

Дур булаам харагдах загвар гэдэгт бариу даашинз, богино банзал, ургуулсан урт хумсаар л төсөөлдөг байсан цаг ард хоцорсон. Одоо эдгээр загварыг бүдүүлэг, хоцрогдсон гэж үзнэ. Өнөөдөр эмэгтэйлэг төрхөө өөрөөр гаргахыг хичээдэг болжээ.

Эрчүүдийн сэтгэлийг өдөөх дур булаам харагдахад тань туслах зарим нэг загварыг танилцуулахаар бэлдлээ.

 

1. Мөрөвчтэй даашинз

Мөрөвчтэй даашинз эмэгтэй хүний турьхан галбирыг гаргаж эрчүүдийн сонирхлыг татна.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: мөрөвчтэй даашинз өмссөн байхад хэт задгай харагдах гээд байдаг учраас кардиган, зуны пальто, төрөл бүрийн хантааз, футболк зэрэгтэй хослуулж өмсөнө.

 

2. Харандаа банзал

Ийм банзал өмссөн бүсгүйчүүд зөөлөн, удаан алхдаг. Бариу учраас эмэгтэй хүний галбирыг шууд гаргана. Ийм зүйл харсан эр хүний зүрх яаж зүгээр байх вэ дээ.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: харандаа банзал – үндсэн хувцаст оруулж, хувцасны шүүгээнд must-have-ын тоонд оруулна. Бусад хувцастай гайхалтай зохицох бөгөөд ямар ч галбиртай бүсгүй өмсөх боломжтой.

 

3. Корсет-бүс

Бэлхүүсийг тодосгож эмэгтэй хүний галбирыг чимнэ.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: Корсет-суртал ухуулгын шинж чанартай учраас эмэгтэй хүний дур булаам төрхийг чимэх цорын ганц чимэглэл байна. Корсетыг хэт богино хувцсан дээр зүүхгүй, хэт бүдүүлэг харагдахгүйн тулд гүнзгий ухлаадас, хэт задгай хувцсан дээр зүүхгүй байхыг хичээнэ.

 

4. Өөрт таарсан жинсэн өмд

Эмэгтэй хүний дур булаам харагдуулдаг хувцасны тоонд чухам жинсэн өмд байгааг эрчүүд онцолсон.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: Хотын нөхцөлд өмсөж байгаа бол жинсэн өмдийг спорт загварын хувцас, гуталтай хослуулж өмсөхгүй. Жинсэн өмдөн дээрээ эмэгтэй хүний цамц, гоёмсог гутал өмсөнө.

 

5. Задгай мөртэй топ, даашинз

Ил гарах мөр – эмэгтэй хүний дур булаам төрхийг улам тодосгож өгдөг.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: хувцасныхаа нөөцөнд задгай мөртэй загварыг зоригтой нэмээрэй.

 

6. Этгээд тод өнгийн трико

Тод өнгийн эсвэл хээ хуартай трико – нарийхан хөлийг чимэх бас нэгэн хувцас.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: Даашинз эсвэл гутлын өнгөтэй адил трико сонгож өмсөөрэй.

 

7. Oversize свитер

Чөлөөтэй, шуудай шиг харагдах загварын хувцас эмэгтэй хүний биеийг улам турьхан харагдуулдаг.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: Нэг л төрлийн том хэмжээтэй хувцас байхад болно. Хослуулж өмсөх хувцас харин хэмжээний хувьд өөр байсан нь дээр: том хэмжээтэй унжсан цамц өмссөн бол бариу чамин банзал доогуур нь өмсөх жишээтэй.

 

8. Эрэгтэй хүний хувцсаар гоёх

Марлен Дитрих эмэгтэй хүний хувцасны шкафанд эрчүүдийн костюм байж болохыг нээсэн юм – загварлаг, гайхалтай харагдана.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: эрэгтэй хүний костюм өмссөн тохиолдолд нэмэлт гоёл чимэглэл, будалтыг хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.

 

9. Бариу даашинз

Эмэгтэй хүний галбирыг гайхуулах бариу даашинз бүсгүй хүн бүрийг чимнэ.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: өнгө, материалын хувьд өргөн сонголтоор өөрийгөө эрхлүүлээрэй: нэхээстэй, тод өнгөтэй, хэвлэмэл зурагтай. Энэ бүгд таныг чимэх болно.

 

10. Задгай нуруутай даашинз

Эмэгтэй хүний галбирыг чимж дур булаам харагдуулах бас нэгэн хувилбар.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: бөгтийхөө больж үз, энэ төрлийн гоёл хатны нуруутай байхыг шаарддаг юм.

 

11. “Түүний” мөрнөөс мулталсан цамц

Эрэгтэй хүний хувцасны шкафнаас авсан эсвэл эрэгтэй загвартай цамц бүсгүйчүүдэд гайхалтай зохидог. Эрчүүдийн толгойг эргүүлэхэд бэлэн биз дээ?

  • Стилистүүдийн зөвлөснөөр: өөрийгөө улам чимэх тод өнгийн гоёл чимэглэлийг мартаж болохгүй шүү.

 

12. Өндөр өсгийт

Өндөр өсгийтэй туфль өмссөн ямар ч бүсгүй загварлаг, дур булаам харагдах нь мэдээж.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: нарийхан өсгийтэй туфль сонгоорой. Платформ эсвэл бүдүүн өсгийтэй туфлийг март: бүдүүлэг бөгөөд цаг үеэ өнгөрөөсөн эд.

 

13. Торон нэхээс/чимэглэл

Торон нэхээстэй хувцас өөрөө гоёмсог.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: зөвхөн баяр ёслолоор өмсөхөө больж үз. Энгийн өдөр тутмын хувцастайгаа хослуулж өмсөөрэй (жишээ нь жинсэн цамцтай).

 

14. Арьсан хүрэм

Байкер бүсгүй – эр хүний мөрөөдөл.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: хослол дээр тоглолт хийнэ: арьсан хүрмээ дэрвэгэр даашинз эсвэл бүдүүлэг гэмээр хийцтэй гутлан дээр өмсөнө. Үсээ янзалж, нүүрээ будахаа мартахгүй шүү.

 

15. Жинсэн шорт

Эвтэйхэн, хэрэглээтэй бас загварлаг. Жинсэн шорт өмссөн бүсгүй хүнийг ямар ч эр анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй.

  • Стилистүүдийн зөвлөснөөр: жинсэн шортыг спорт гутлаас бусад бүх төрлийн гутлан дээр өмсөж болно: өсгийт, сабо, гладиатор-сандаль гээд…

Leave a Reply

Your email address will not be published.