in ,

Судасны ханыг цэвэрлэж, зүрх судасны өвчнөөс таныг хамгаалах шилдэг 8 хүнсний бүтээгдэхүүн

Нас ахиад ирэхээр зүрх, судасны өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Муу зуршил, эрүүл бус хооллолт, өдөр тутмын ажлын ачаалал, байгаль орчны бохирдол энэ бүгд зүрх, судсанд муугаар нөлөөлж аймшигтай үр дагаварт хүргэж мэднэ.

Энэ удаад та бүхэнд судасны хана цэвэрлэх аргыг хүргэж байна. Эрсдэл өндөртэй аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

 

Судасны хана цэвэрлэх хүнсний бүтээгдэхүүнүүд

1. Хөц будаа

Полисахарид бета-глюкан нь холестирин бууруулах үйлчилгээтэй юм. Мөн А амин дэм, В–ийн бүлгийн амин дэм нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа залуу үрийн хөц будаа нь бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

 

2. Маалингын үр

Маалингын үрийн ханд нь эрүүл мэндэд нэн тустай. Судасны ханыг холестериноос цэвэрлэх үйлчилгээ үзүүлснээр атеросклероз үүсэхээс сэргийлнэ. Омега 3-аар баялаг бөгөөд лигнаны өндөр агууламж нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг байна.

 

3. Оливийн тос

Уг тосонд их хэмжээгээр агуулагдах олеинын тос нь бодисын солилцоог дэмжиж судасны ханыг бэхжүүлдэг. Тосны хүчил болох Омега 9 нь цусны даралт тогтворжуулах, чихрийн шижин үүсэхээс сэргийлнэ. Үүнээс гадна цусан дахь “муу” холестерины хэмжээг бууруулдаг байна.

 

4. Самар

Ялангуяа хушга болон кешью самар нь тосны хүчил болох Омега 3-ын агууламж өндөртэй тул холестерины хэмжээг багасгаж зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. Харин бүйлсэн самар нь цусны төлжилтөнд сайнаар нөлөөлж судасны хана цагаасаа эрт хөгшрөхөөс хамгаалдаг байна.

 

5. Тослог загас

Аливаа загасны тос хүний эрүүл мэндэд, тэр дундаа зүрх, судсанд маш сайн. Загасанд агуулагдах өөх тос нь атеросклерозтой тэмцэж, гарах үр дагаврыг нь устгадаг. Загасны мах байнга хүнсэндээ хэрэглэснээр зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлийг буруулна.

Омега 3 нь цусанд бүлэн үүсэхээс сэргийлж, цусны даралтыг тогтворжуулна. Өнөөдөр оройн хоолондоо сайхан загас идэж болох л юм.

 

6. Шош

Амино хүчил болон ургамлын гаралтай уургаар баялаг. Амин дэм болон эрдэс бодис ихтэй тул биеэс хорт бодис гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг байна.

Цусан дахь холестерин болон сахарыг хөөх үйлчилгээ үзүүлнэ. Сонирхуулж хэлэхэд шошинд агуулагдах калори “инээдтэй” жоохон: 100 г хүнсэнд 57 ккал хэдий ч өгөх шим тэжээл нь үнэлж баршгүй өндөр.

 

7. Авокадо

Тослог үрт жимс – таны зүрх, судасны хамгийн сайн анд болно. Сайн тосыг нь юугаар ч орлуулшгүй, холестерины хэмжээг багасгаж зүрх, судасны өвчлөлөөр өвдөх эрсдэлийг багасгана.

Ногоон зөөлөн эд нь ширхэглэг, Е, В6, С амин дэмээр баялаг, фолийн хүчил болон омега 3-ын агууламж өндөртэй. Мөн антиоксидант тул хөгшрөлттэй тэмцэнэ. Долоо хоногтоо дор хаяж нэг удаа хоол хүнсэндээ хэрэглэснээр таны эрүүл мэндэд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарахыг та өөрийн биеэр мэдрэх болно.

 

8. Хар шоколад

Тийм ээ, шоколад таны судасны ханыг хамгаална. Шоколаданд агуулагдах эфирийн тос нь цусан дахь “муу” холестерины хэмжээг багасгадаг байна. Хар шоколад байнга хэрэглэснээр судас бөглөрөх аюулаас урьдчилан сэргийлж чадна.

Үүнээс гадна сэтгэл санаа сэргээх үйлчилгээг мартаж болохгүй. Шоколаданд агуулагдах магни нь депрессээс гарах, ажлын чадамжийг дээшлүүлэх, ой санамж сайжруулах, дархлаа бэхжүүлэхэд нөлөөлдөг байна.

Судасны хана цэвэрлэх өөр бусад ардын уламжлалт ямар арга мэдэх вэ? Өөрийн мэдлэгээ сэтгэгдэл хэсгээр бусадтайгаа хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *