Хүний бие оньсого хэвээрээ л байна. Өдөр болгон бидний бие эрхтний дотор маш их санаанд оромгүй зүйлс болж байдаг ажээ.
Энэ удаад уран зөгнөл мэт санагдах зарим нэг баримтуудаас танилцуулахаар бэлдлээ.
10 жил тутамд бүрэн шинэчлэгддэг
Өдөр болгон бидний бие эрхтний 70 тэрбум орчим эд эс үхэж байгааг бид огт мэдэрдэггүй. 3-4 хоногийн дотор шинэ ходоод гэдэс бий болно, эритроцитууд 3 сар тутамд үхнэ, харин бөөрний эд эс жилийн хугацаанд шинэчлэгддэг байна. 10 жилийн турш хүний бие бүрэн шинэчлэгдэж чаддаг. Гэхдээ зарим нэг эс бүхэл бүтэн зуунаар амьдардаг, жишээ нь нейроных.
Хүйсэнд орчлонгийн бактертай тэнцэхүйц бактер бий
Аймшигтай сонсогдож байна уу? Хүйс бүрт өөрийн гэсэн экосистемийг үүсгэх хэдэн мянган бактер үржиж байгаа. Эрдэмтдийн хэлж байгаагаар бол ширэнгэн ой шиг: ургамлын аймаг ургах нөхцөл нь бүрдсэн, тодорхой төрлийн бактери нь давамгайлдаг. Хүйс болгон – өөрийн гэсэн бактерийн цуглуулгатай бөгөөд өөрийн гэсэн экосистемтэй.
Амтлах мэдрэмж зүрхэнд байрладаг
Хүүхдийн амтлах мэдрэмж нь тагнайнд байдаг учраас олон төрлийн амтыг мэдэрдэг. Том болох тусам уг мэдрэмж багасна. Том хүний аманд гэхэд л амт мэдрэх 10 мянга гаруй рецепторууд байдаг, 60 нас гэхэд эдгээр рецепторууд 2 дахин багасна. Саяхны нэгэн судалгаагаар, гашуун зүйл амтлах рецептор нь зүрхэнд мөн байгааг тогтоожээ.
Ходоодны шүүс төмрийг ч хайлуулна
Ходоодны шүүс нь давслаг хүчил юм. 37 хэм хүртэл халаахад төмөр ир, жирийн зайг хайлуулж байгааг эрдэмтэд туршилтаар тогтоосон байна. Нэг өдрийн дараа гэхэд сахлын хутганы ир 63%-ийг алдсан. Харин зай нь хайлж эхэлтлээ 24 цаг тэссэн байжээ. Ийм хүчиллэг орчныг давж гарахын тулд гэдэсний эс байнга шинэчлэгдэж байдаг.
Сэтгэл хөдлөл хуурамч дурсамжийг бий болгоно
Хэрвээ та өөрийнхөө ой санамжинд итгэдэг бол муу мэдээ дуулгах гэж байна. Бидний ой санамж тухайн өдрийн сэтгэл хөдлөлөөс шалтгаалж байнга өөрчлөгдөж байдаг ажээ. Жишээ нь, өнгөрсөн жил та найзтайгаа зуныг аялал зугаалганд явж сайхан өнгөрөөсөн, харин саяхан муудалцаж, тангараг тасарчээ. Энэ цагаас хойш зугаалганы таатай дурсамж таны хувьд өөрчлөгдөнө – үнэндээ зугаатай биш харин ч таагүй зугаалга болж өнгөрсөн мэт, зарим нэг таагүй зүйлийг та өөрөө ч зохиож гаргаж ирнэ.
Хөxний сүү хөxөж байгаа хүүхэддээ тааруулж өөрчлөгдөнө
Хөxний сүү маш их шим тэжээлтэй – хүүхдийн өсөлтийг дэмжиж, дархлааг нь сэргээнэ. Саяхны нэгэн судалгаагаар, хөxний сүүний орц нь хүүхдийг хөxүүлж байх явцад өөрчлөгддөг болохыг тогтоожээ. Эхийн бие организм хүүхдийн шүлсийг шинжилж үзээд тохирох сүүний орцыг үйлдвэрлэж гаргадаг байна.
Өглөө бид илүү өндөр, гуалиг байдаг
Сургуулийн хүүхэд болгон мэднэ дээ, нойрсож байхад нурууны дискнүүд суларч өглөө гэхэд хүн 1-2 см өндөр болсон байдаг. Мөн жингийн хувьд ч багассан байгааг зарим нэг хүмүүс анзаарсан биз. Шөнийн турш хүний бие эрхтэн ажилласаар байдаг бөгөөд илүүдэл шингэн, агаараа гадагшлуулдаг: агаар болон хөлсөөрөө дамжуулж. Өглөөний шээсээр гэхэд л бид 2 кг жин хасдаг байна.
Нүүр улайж байхад ходоод мөн улайдаг
Эмэгтэй хүний зүрх сэтгэлийг эзэмдэхэд ч гэсэн ходоодоор нь дамжина гэдгийг эрдэмтэд саяхан мэдээллэсэн. Хэн нэгнийг хайрлаж дурлахад гэдэс дотор эрвээхий нисэж байгаа мэт санагддаг, харин ичиж нүүр улайхад ходоодны хана ч мөн улайдаг ажээ.
Хүн болгонд өөрийн гэсэн хэт ягаан туяаны хараа байдаг
Катарактын эмчилгээний үед нүдний болорыг нь авдаг, энэ цагаас хойш маш олон өвчтнүүд хэт ягаан туяагаар харж эхэлдэг ажээ. Жирийн амьдралд энэ чадвар бидэнд хэрэггүй учраас байгаль эх хэт ягаан туяанаас хамгаалах болор суулгасан. Өвсөн тэжээлтнүүдээс хойд туйлын буга хэт ягаан туяагаар хардаг: цасны цагаан өнгөнөөс цагаан баавгай болон өөр бусад амьтдыг ялгаж мэдэх ажээ.
Бидний биеийн тал хэсэг бактери/нянгаас тогтоно
Саяхан даа, бидний биеийн эд эсээс даруй 10 дахин их нянг бид тээж явдаг гэж үздэг байлаа. Харин саяхны нэг судалгаагаар энэ баримтыг үгүйсгэсэн юм: насанд хүрсэн хүний бие организмд 30-40 трлн. нян үржиж байгаа бөгөөд эд эсийн тоотой бараг адил болж байна. Нянгийн ихэнх хувь нь шулуун гэдэс орчимд байрладаг ажээ.