in

Хүнийг ярьж байгаа өнгө аяс, дуу хоолойных нь өнгөөр хэрхэн шинжих таних вэ?

Хүнийг зөвхөн гадна дүр төрх тодорхойлохгүй, дуу хоолой ч мөн тодорхойлно. Бидний хэрхэн ярих нь сэтгэл зүй болон сэтгэл санаанаас шууд шалтгаалдаг байна.

Бидний ярьж байгаа өнгө аяс хувь хүний хувьд хэрхэн илэрхийлж байгааг сонирхоцгооё.

Яг л хүүхэлдэйн киноны дуу хоолой шиг зөөлөн аядуу ч гэмээр наалинхай өнгө аясаар ярьдаг хүмүүстэй та учирч байсан биз дээ? Ингэж ярьж байгаа хүмүүс нэг бол үнэхээр эелдэг эсвэл хоёр нүүртэн байх ажээ: хүмүүст таалагдах хүсэлтэй, хэн нэгнээс юм салгах зорилгодоо хүрэхээр эелдэг дуу хоолой гаргаж байж ч мэднэ.

Ийм дуу хоолой сонсож байгаа хүнд таагүй сэтгэгдэл төрдөг тул уулзалтаа хурдхан шиг дуусгахыг хүсдэг.

Хүн командлах ажилтай хүмүүс хатуу чанга дуу хоолойтой байх нь элбэг (багш, цэргийн дарга). Мэргэжлийн үүднээс тэд ингэж ярьж байгаа ажээ. Дээрх албан тушаал эрхэлдэггүй ч гэсэн тушаах дуртай хүмүүс ийм өнгө аясаар ярина.

Зөөлөн ярих хэд хэдэн шалтгаан байна:

  • Өөртөө итгэлгүй байх эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн дунд ая тухгүй санагдах
  • Эсвэл хүүхэд байхад эцэг эх нь байнга “Дуугүй бай” гэж загнадаг байсан тул чанга яривал бусдад саад болно гэсэн дадал суусан.
  • Тэд амьдралаас уйдсан, эрч хүчгүй болсон эсвэл ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийхийг хүсэхгүй байгаа

Дуу султай хүмүүс бусадтай харилцах харилцаа нь асуудалтай байдаг – тэдний ярьж байгааг хүмүүс төдий л сонсдоггүй ажээ. Энэ нь өөрсдөд нь хүндрэлтэй санагдана.

Өөрөө өөртөө итгэлтэй хүмүүс чангаар ярьдаг. Гэхдээ нөгөө талаасаа – өөрийнхөө итгэлгүй байдлыг нуух гэсэн, бусдад сонсогдохгүй байх гэсэн айдастай хүмүүс мөн чангаар ярьдаг. Энэ дуу хоолойгоороо бусдын анхаарлыг татахыг хичээнэ.

Чанга дуутай хүмүүс ам бүл олонтой гэр бүлд өссөн гэсэн онол явдаг – ах, эгч нараасаа давж дуугарахын тулд багадаа их хашгирдаг байжээ

Хэд хэдэн шалтгааны улмаас удаан ярьж болно:

  • Хэлж байгаа үгэндээ алдаа гаргахгүй гэсэн үүднээс удаан ярьж болно. Ийм тохиолдолд удаан ч гэсэн хэлсэн үг нь үнэтэй цэнэтэй, хариуцлагатай хүн байна.
  • Их зантай, яриагаараа бусдын анхаарлыг татах хүсэлтэй хүн. Ярианаас нь болж бусад хүмүүс унтах дөхөж байгаа нь түүнд хамаагүй.
  • Мөн дарамтлуулсан, ядарсан, уй гашууд автсан хүн удаан ярьдаг ажээ.

Хурдан ярьдаг хүмүүс ихэвчлэн холерик эсвэл сангвиник байдаг. Тэд бүгдийг хурдан хэмнэлээр хүлээн авдаг.

  • Эсвэл өөртөө итгэлгүй байгаа хүн бусдад яриа нь сонирхолгүй байна гээд хурдан ярьж дуусгах хүсэлтэй.
  • Мөн чанга дуутай хүний нэгэн адил олон хүүхэдтэй гэр бүлд өссөн, хэн нэг нь яриаг нь таслахаас өмнө хурдхан шиг санаагаа хэлж дуусгадаг байжээ.
  • Стресстэй, ямар нэгэн зүйлд бухимдаж яваа хүн.

Залуу насны дуу хоолой. Ийм дуу хоолойтой залуучууд албан тушаал ахихад хэцүү байдаг – буурь суугаагүй дуу хоолой гэж үзэх тул тэр болгон удирдах албан тушаалд тавих хүсэлгүй байдаг ажээ.

Ийм дуу хоолой нь сэтгэл хөдлөлтэй холбоотой байж болно (баяр хөөр, айдас).

Баргил хоолойтой эрчүүд эмэгтэйчүүдэд таалагддаг бол нам хоолойтой эмэгтэйчүүд эрчүүдэд таалагддаг байна. Нам хоолойг ихэвчлэн “торгомсог” хэмээдэг – сонсоход үнэхээр таатай бөгөөд бие даасан, найдвартай мэдрэмжийг төрүүлнэ.

Байгалиас заяасан нам хоолойтой хүмүүс тембрээ багасгаж өөрийгөө улам сэтгэл татам болгодог ажээ.

Дуу хоолойгоороо таныг эрхэндээ оруулах гэж байгаа эсэхийг сайтар ажиглаарай. Үүнийг ойлгохын тулд ярьж байгаа өнгө аясыг биеийн хэлтэй харьцуулж үзнэ.

Ярьж байгаа өнгө аяс нь амьсгалтай байвал үнэхээр таныг эрхэндээ оруулахаар шийджээ.

Нэгэн жигд, сэтгэл хөдлөлгүй яриа хэд хэдэн шалтгаантай:

  • Өөрийгөө муугаар үнэлэх, өөрийнхөө ярьж байгаа яриаг эргэн тойрны хүмүүст сонирхолгүй байна гэж үзэх
  • Сэтгэл санаагаар унах эсвэл ядарсан байх
  • Гомдол, уур хилэн, сэтгэл хөдлөлөө нуухыг хичээсэн хүн
  • Тухайн яриа сонирхолгүй санагдсан хүн ийм өнгө аясаар ярина.

Мэдээж сэтгэл зүйн хувьд уйдсанаас болж ийм өнгө аясаар ярьж байгаа хүний тухай бид энд дурьдах гэсэнгүй. Харин яриандаа зориуд уйтгартай, залхуу өнгө аяс оруулж байгаа хүнийг онцлох гэж байна.

Амьдралдаа сэтгэл хангалуун бус, бусдын мөрөн дээр асуудлаа тохох сонирхолтой хүмүүс ийн өнгө аясаар ярьдаг. Бусдын гар хөл болсон мэт дүр эсгэх хэдий ч бусдыг эрхэндээ оруулах хүслээсээ хэзээ ч буцахгүй.

Таны дуу хоолой өөрт таалагдахгүй, дотоод “би”-тэйгээ зөрчилдөөд байгаа мэт санагддаг бол дасгалын тусламжтайгаар дуу хоолойгоор өөрчилж болно.

Жишээ нь, эртний грекийн уран илтгэгч Демосфен сул дуу хоолойтой байсан бөгөөд төдий л сайн ярьж чаддаггүй байжээ. Олны өмнө үг хэлэх нь түүний хувьд там байв – түүнийг үг хэлэхээр л хүмүүс доог тохуу хийдэг байжээ.

Демосфен өөрийнхөө дутагдлыг засахаар шийдсэн бөгөөд зорилгодоо ч хүрч чаджээ. Тэрээр алдартай уран илтгэгч болж түүхэнд бичигдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published.