Хүүхдийн амьдралд ямар нэгэн хориглолт байвал хүүхэд өөрийгөө тайван, аюулгүй байгаагаа мэдэрдэг гэж сэтгэл судлаачид үздэг. Гэхдээ үйлдэл болгоныг нь хориод байвал хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлж өөртөө итгэлгүй болгоход хүргэдэг байна.
Ингээд хүүхдүүдийн чөлөөтэй хийж болох зүйлсийг танилцуулж байна. Тэдний хувьд том бэлэг болох биз ээ.
1. Асуулт асуух
Хүүхэд өсөж торниж байгаа учраас дэлхий ертөнцийн олон зүйл түүний хувьд сонирхолтой санагдана, ингээд л маш их асуулт асууна. Эцэг эхийн хувьд ажлаасаа ядарч ирчихээд хүүхдүүддээ цаг гаргах нь хэцүү. Хүүхдүүдтэйгээ цуг өнгөрөөж буй цаг, ном уншиж өгөх, асуултанд нь хариулах, цуг тоглох нь зөвхөн тэдний хөгжилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хүүхэдтэйгээ халуун дулаан, бат бөх харилцаа үүсгэхэд нөлөөлнө. Хүүхдүүд тань том болсон ч энэ харилцаагаа хадгалж үлдэх юм шүү.
2. Уйлах
Бага насны хүүхдүүдэд амьдралд нь тохиолдож байгаа зүйлийг шууд хүлээж авдаг. Сэтгэлээр унах – энэ бол хүүхдийн хувьд байх л зүйл. Хүүхдийн уйлахыг бүү хорь, тэр уйлахаасаа ичих ёсгүй. Уйлж байгаа шалтгааны учрыг цугтаа ол, асуудлыг хэрхэн шийдэх арга замыг ч мөн цугтаа олно.
3. Харамлах
Хүүхэд ч гэсэн томчуудын адил өөрийнхөө эд хогшлыг хэрхэн удирдахаа мэдэх ёстой. Түүнд “хүүхдүүд чамайг ямар харамч юм бэ гэж шоолно доо” гэдэг үг бүү хэл.
4. “Үгүй” гэж хэлэх
Хүүхэд – таны тушаалыг биелүүлэгч бус гэр бүлийн бүрэн эрхт нэгэн гишүүн. Түүнд үгүйсгэх хариу өгөх эсвэл таны хэлснийг эсэргүүцэх – энэ бол хил хязгаар зөрчиж байгаа хэрэг. Тиймээс хэн хэнийгээ ойлгох арга зам хайж олох хэрэгтэй. Ямар үед юуг хийх ёстой, юу хийх ёсгүйг сайтар ойлгуулахыг хичээ.
5. Шуугилдах
Хүүхэд насных нь баяр баяслыг бүү хорь – дуулж хуурдаг, гудамжинд чанга хашгираг л дээ. Тэдний хувьд дахиж ийм боломж олдохгүй.
6. Айх
Зүү тариур барьсан эмч, уулзалдаагүй хамаатан зэргээс хүүхэд айх нь мэдээж – энэ бол байх л зүйл. Айх гэдэг ичгэвтэр зүйл гэж ойлгуулахын оронд яагаад айх хэрэггүй гэдгийг нь хэлээд тэвэрч тайвшруулаарай. Түүний хажууд байнга түшиж тулах, хамгаалах хүн бий гэдгийг тэр ойлгож аваг.
7. Нууцтай байх
Хүүхэд томрох тусам өөрийн хувийн орон зайтай байхыг хүсдэг. Мэдээж эцэг эх хүүхдийнхээ амьдралыг хянаж байх ёстой ч хил хязгаарыг давахгүй байвал зохилтой. Хүүхдийн итгэлийг хүлээнэ гэдэг амаргүй учраас та хүүхдийнхээ тэмдэглэлийн дэвтэрт бичсэнийг нууцаар унших, хэлсэн ярьсан зүйлийг нь бусдад ярих хэрэггүй л болов уу.
8. Уурлаж, атаархах
Хүүхэд том хүний л адил амьд хувь хүн тул сөрөг сэтгэл хөдлөлтэй байх эрхтэй: уурлаж, атаархах нь энгийн зүйл. Бага насны хүүхдийн сэтгэл зүй бүрэн гүйцэд тогтоогүй байгаа учраас тэд сэтгэл хөдлөлөө тэр болгон барьж чаддаггүй. Бага насны хүүхдэд “муу” зан чанар харагдсаныг шууд өөрчлөх гэж оролдсоны хэрэггүй.
9. Алдах
Алдаа хийхээс хүн болгон айдаг. Ялангуяа, цамцаа буруу товчилсондоо загнуулаад зогсож байгаа бяцхан үрд бүр л аймаар байгаа. Ийм тохиолдолд, дараагийн удаа хүүхэд өөрөө бие даан ямар нэгэн ажил хийх хүсэлтэй байх эсэх нь эргэлзээтэй болно.