in ,

Яг зөвЯг зөв ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Нуруу нугасны зөөлөн дискний эд эсийг хамгийн хурдан нөхөн сэргээдэг гайхамшигт 3 жимс

Эдгээр жимс нь нуруу нугасны зөөлөн дискийн эсийг нөхөн сэргээгээд зогсохгүй уян хатан, бат бөх байхад нөлөөлдөг байна. Нугасны эс нөхөн сэргэснээр гадны ямар нэгэн нөлөөгүйгээр нурууны яс өөрийн байгалиас заяасан байрандаа байрлаж ачаалал даах чадвар нь нэмэгддэг ажээ.

1,5 сарын турш унтахаасаа өмнө:

  • Чангаанз
  • Илжгэн чих буюу инжир
  • Хар чавга иднэ

Дараах харьцаагаар иднэ:

  • 1 хатаасан илжгэн чих буюу инжир
  • 5 хатаасан чангаанз
  • 1 хатаасан хар чавга

Та өөрийнхөө нуруу, нугасыг танихааргүй болтол өөрчлөгдөнө. Эдгээр жимсийг дангаар нь бус заавал хослуулж идсэнээр ашиг тус нь гарах юм. Зөвхөн нуруу нугасанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй бэлгийн амьдралд ч сайнаар нөлөөлнө.

Энэхүү шидэт жорыг тамирчид зохиосон – олимпийн аваргууд хүнд ачааллын дараа нуруу, нугасны эсээ ингэж сэргээдэг ажээ. Зөвхөн тамирчид ч биш нуруу нугасны өвчтэй хүмүүст ч санал болгох болжээ.

Хатаасан чангаанз нь шим тэжээл ихтэй: зүрхний булчинг чангалдаг болох нь судалгаагаар батлагдсан. Уг жимсэнд фосфор, төмөр, кальци, каротин, В5 амин дэм ихээр агуулагддаг.

Илжгэн чих буюу инжир – бамбайн булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна хатаасан илжгэн чих нь гэдэсний савханцрыг хөөдөг ажээ. Ардын уламжлалт анагаах ухаанд бронхит эмчлэхэд өргөнөөр ашигладаг байна.

Хар чавга – таны эрүүл мэндэд үйлчлэх байгалийн бас нэгэн бэлэг. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмждэг гэдгийг бид бүгд мэднэ. Хар чавганы ханд нь өтгөн хаталтыг зогсооно. Мөн цусны даралт ихсэх, зүрхний өвчлөлийн үед хэрэглэвэл сайн. Бөөр, элэг, атеросклерозын үед ч идэхэд тустай гэж үздэг. А амин дэмийн агууламж өндөртэй учраас нүдний хараанд сайнаар нөлөөлдөг болох нь судалгаагаар нотлогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *