in , ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ХахаХаха Яг зөвЯг зөв

Та энэхүү “Алтан загас” гэх нэртэй дасгалыг хийгээд нуруу нугасны бүх асуудлаасаа ангижраарай

Суугаа, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг – өнөөгийн амьдралын нийтлэг дүр төрх. Оффист бүтэн өдөржингөө сууж сууж гэртээ ядарсан хүн орж ирээд бушуухан шиг буйдан дээр нураад өгнө. Өглөө өөртөө цаг гаргаад гүйж байгаа эсвэл фитнест явдаг, алхдаг хүмүүс рүү атаархлын харц чулуудаад л хоцорно.

Өөрийгөө зөвтгөх ямар нэгэн шалтаг хайсаар л байна уу? Өөрийгөө чангалах цаг нэгэнт болжээ. Өвчнийг анагаахаас илүү урьдчилан сэргийлэх нь амар байдаг юм шүү. Японы иргэн Кацузо Нишигийн нуруунд зориулсан “Алтан загас” дасгалыг танд санал болгож байна.

Дасгалыг ашиг тус:

  • Цусны эргэлтийг идэвхжүүлнэ
  • Чангарсан булчин, шөрмөсийг суллана, мэдрэлийг тайвшруулна
  • Зүрх, элэг, бөөр, тархины хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
  • Мэдрэлийн ядаргаа болон стрессийг тайлна
  • Нуруу тэгширнэ

Дасгал хийхээс өмнөх бие халаалт:

  1. Шалан дээр эсвэл хатуу гадаргуу дээр дээш харж хэвтэнэ.
  2. Гараа толгойныхоо ард авч биеэ нийт уртаар нь сунгахыг хичээ. Хөлөө ч мөн сунгана.
  3. Хөлийн улыг шалнаас хөндийрүүлж болохгүй, улыг өөр рүүгээ харуулна.
  4. Нуруугаа 5-7 секунд сунга.
  5. Нуруугаа сунгахын тулд аль болох хоёр тийш хөдөлнө. Хөл болон толгойг зураг дээр үзүүлсэн байдлаар хөдөлгөж 7 хүртэл тоолно.
  6. Хоёр талаараа ээлжлэн дасгалыг хийнэ.

 

“Алтан загас” дасгал

  1. Бие халаах дасгалын байрлалдаа байна. Хүзүүн дор байрлах гараа салаавчлан барина уу.
  2. Хөлөө шаланд наана, хөлийн өлмийг өөр рүүгээ харуулна.
  3. Өөрийгөө загас хэмээн төсөөлөөд биеэ чичрүүлнэ. Чичирхийллийг 1-3 минут хийнэ.

Зөвлөгөө:

  1. Дасгалыг хийхдээ их бие болон хөлийг шалнаас салгаж болохгүй.
  2. Өлмийг өөр рүүгээ харуулна, их биеийг баруун-зүүн тийш чиглэлд чичрэх хөдөлгөөн хийнэ. Дээшээ доошоо чиглэлд хийхгүй болохыг анхаарна уу. Өөрт эвтэйхэн байхын тулд хөл, толгойгоо аливаа зүйлд тулж болно.
  3. Илүү их үр дүнд хүрэхийн тулд дасгалыг өглөө, оройдоо хийнэ. 1 минутаас эхлүүлээд аажим нэмсээр 3 минут хүртэл хийнэ. Хэдхэн өдрийн дараа мэдэгдэхүйц өөрчлөлтийг харна.

Аливаа тулгарсан асуудлыг даван туулахын тулд бууж өгөх хэрэггүй, мөн зөвхөн өөрт тохирсон арга байгаа гэж найдсаны ч хэрэггүй. Энэхүү дасгалыг хийгээд үз, үр дүнг нь найз нартайгаа хуваалц. Та өөрийгөө эрүүл гэж үзэж байсан ч хийх л хэрэгтэй. Нас өндөр болсон хойноо нуруу нугасны өвчнөөр өвдөх магадлал эрс багасна.

Бичлэг үзэх:

1 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *