in , ,

ГоёГоё

Цаг хугацаа, хүч хөдөлмөр бараг шаарддаггүй “Планк” дасгалыг хийж эхэлснээр таны биед ямар ашигтай өөрчлөлтүүд гарч эхлэх вэ?

Планк – гэртээ хийж болох хамгийн үр дүнтэй дасгал. Цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаардахгүй ч үр дүн нь мэдэгдэхүйц.

Тогтмол уг дасгалыг хийгээд байвал таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

 

1. Хэвлий болон гуяны булчинг чангална

Хэвлий, өгзөг болон гуяны хөндлөн, босоо булчингуудад нөлөөлнө. Эдгээр булчингууд чангарснаар хүнд зүйл өргөх чадал нэмэгдэх, бэлхүүс гарах болон нуруунд дэмжлэг болно.

 

2. Нуруу, нугасны бэртэл гэмтэл авах эрсдэл багасна

Планк – нуруунд нэмэлт ачаалал өгөхгүйгээр нурууны булчинг чангалах дасгал. Тогтмол хийснээр нурууны өвчин багасч, нурууны ачаалал даах чадвар нэмэгдэнэ. Ялангуяа, нурууны дээд хэсгийн булчингуудад сайнаар нөлөөлнө.

 

3. Бодисын солилцоог дэмжинэ

Өдөр болгон планк хийснээр маш их хэмжээний калори шатаах ажээ. Суугаа ажилтай хүмүүсийн хувьд байнга хийхийг зөвлөж байна. Ажлын өмнө эсвэл дараа өдөр болгон 10 минут хийхэд бодисын солилцоонд сайнаар нөлөөлөх ажээ.

 

4. Нурууны хэлбэрийг засна

Нуруугаа тэгш байлгаж сурахад тусална. Пресс, нуруу, хүзүү, мөр болон цээжний булчин чангарснаар таны нуруу бөгтийж өвдөх нь багасна.

 

5. Тэнцвэр барих чадвар нэмэгдэнэ

Та нэг хөл дээрээ зогсох гэж оролдож байсан уу? Тэгээд юу болсон бэ? Хажуугийн булчин сайтар хөгжөөгүй байсан учраас та нэг хөл дээрээ тэнцвэрээ олж чадахгүй байсан байх. Хажуугийн планк тогтмол хийснээр таны тэнцвэрээ барих чадвар нэмэгдэнэ.

 

6. Уян хатан болно

Уян хатан чанар – планк дасгалын танд өгөх бас нэгэн бэлэг. Энэ байдлаар та хичээллээд байвал таны мөр, гарын булчингууд чангарна. Үүнээс гадна хөлийн хуруу, ул, өгзөг, гуяны булчингууд ажиллаж уян хатан болно.

 

7. Сэтгэл зүйн байдал сайжирна

Дасгал нь бидний мэдрэлийн системд нөлөөлдөг. Стрессийн үед чангарч биед ачаалал өгсөн булчингууд планк дасгал хийснээр суларч, зөөлөрдөг байна. Депресс болон түгшүүртэй байх үед планк хийж тайвшраарай. Планкыг өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгоосой гэж хүсэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *