in ,

Бид өдөр тутмын амьдралдаа өдийг хүртэл хийсээр ирсэн 14 буруу зуршил

Гал тогоонд өдөр тутам учрах асуудлыг хөнгөвчлөх арга бий ажээ. Энэ удаад бид ямар зүйлийг буруу хийсээр байгааг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Choco Pie идэцгээе

Тийм ээ, бид мэддэггүй байсан юм. Шоколад, зефиртэй уг амттаныг халаавал хоёр дахин томорч улам ч амттай болдог байна.

 

Миксер ашиглах

Миксертээ цаасан таваг углавал таны зуурч байгаа зүйл ийш тийш үсчихээ болино.

 

Шоколадны үйрмэг

Төмс арилгагчаар тун амархан шоколадны үйрмэг бэлдэж болно.

 

Ногоон навчит ногоо хадгалах

Ногоогоо угаагаад цаасан алчууртай цуг хийж хадгалаарай. Хадгалах хугацаа бараг хоёр дахин уртасна.

 

Кокос хагалах

Кокосыг багахан цоолж шүүсийг нь авна. 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд кокосоо 15 минут хийхэд кокос өөрөө цуурна. Таны хийх зүйл гэвэл кокосыг нээх л үлдлээ.

 

Мөөг цэвэрлэх

Мөөгөнд дурлагсад мөөгийг урсгал усанд угаахгүй байхыг зөвлөдөг. Нойтон алчуураар цэвэрлээд хуурай сойзоор шороог нь авах – ингэснээр үнэр, амтаа гайхалтай хадгалж үлдэх ажээ.

 

Гадил хадгалах

Гадилыг удаан хадгалахыг хүсвэл үе болгоноор нь заавал салгана. Салгаад сүүлийг нь хүнсний гялгар уутаар ороогоорой. Энэ тохиолдолд хөргөгчинд хамаагүй удаан хадгалагдах ажээ.

 

Өглөөний бэлэн хоол

Эрдэнэшишийн болон өөр бусад өглөөний хоол хадгалалтын явцад шаржигнуур байдлаа алддаг. Шинэхэн задалсан өглөөний хоол шиг шаржигнуулахыг хүсвэл 5-10 минут халуун шарах шүүгээнд хийгээрэй. Энэ аргыг төмсний чипс дээр ч ашиглаж болно.

 

Хайруулын таваг угаах

Маш их бохирдолтой хайруулын таваг болон сав суулга: бага зэргийг уксустай ус хийж буцалгаарай. Таны хүчийг маш ихээр хэмнэнэ шүү.

 

Бургерийн бяслаг

Бяслагаа хайлуулахын тулд махан дээрээ бяслагаа тавьж халуун устай саванд 3-5 секунд таглаатай орхиорой. Өөр бусад аргыг эндээс үзнэ үү.

 

Жимсний чанамалыг савнаас цэвэрлэх арга

Саванд үлдсэн жимсний чанамал, шоколад эсвэл самрын тосыг нэгэн амттай аргаар цэвэрлэж болно: бага зэргийн овьёос, сүү хийнэ. Өглөөний хөнгөн хоол болж байгаа биз?

 

Сонгино хэрчих

Сонгино хэрчихээсээ өмнө хэрчих модон дээрээ нимбэгийн шүүс цацаарай.

 

Түлэнхий жигнэмгийг аврах арга

Ёроол нь түлэгдсэн жигнэмгийг энгийн үрэгчээр аварна – түлэнхий байсан гэж хэн ч мэдэхгүй.

 

Хүнд зүйл өргөх

Хүнд зүйл өргөх гэж байгаа бол ачааллыг нуруунд жигд ирэхээр өргөх ёстой. Үүний тулд доош суугаад хүнд зүйлээ авч босно. Бөгтийж хүнд зүйл өргөх нь нуруу гэмтэхэд нөлөөлөх эрсдэлтэй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *