in

Хүмүүсийн худал цуу яриа гэж бодож ирсэн зүйлс үнэн болох нь тогтоогдсон итгэмээргүй 10 баримт

Бидний эргэн тойрон итгэхэд бэрх онол, цуу яриа яригдсаар л байдаг. Цаг хугацааны эрхэнд түүх хариу цохилт хийж итгэмээргүй нээлтийг бэлэглэх ажээ.

Өчигдөрхөн л хий хоосон цуурхал мэт яригдаж байсан ч өнөөдөр бодит үнэн болох нь тодорхой болсон зарим нэг баримтыг таньтай хуваалцахаар бэлдлээ.

 

Бэлэн мөнгөний машин хүнийг дуу хоолой, нүд, гадаад төрхөөр нь таньдаг

2015 онд Хятад улс хэрэглэгчийг гадаад төрхөөр нь таньдаг бэлэн мөнгөний машин танилцуулсан. Өнөөдөр энэ нь залилантай тэмцэх сайхан арга, маргааш – хуванцар картыг орлох боломж юм. Өнөөдөр зарим нэг банкуудын бэлэн мөнгөний машин хэрэглэгчдийг дуу хоолойгоор нь таниад эхэлсэн байгаа ажээ.

 

Фтор шүдэнд муугаар нөлөөлдөг

Шүдээ хорхойтохоос хамгаалахын тулд эмч нар фтортой шүдний оогоор угаахыг зөвлөдөг. Гэтэл Шинэ Зеландын саяхны нэгэн судалгаагаар фтор нь шүдэнд муу болохыг тогтоожээ. Хүний биед шингэснээр тархи, мэдрэлийн системийн үйл ажиллагааг доголдуулах, бөөр, элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлөхөөс гадна ясны хэрвэгшил, эрт хөгшрөхөд хүргэж байна гэж үзжээ.

 

Эрлийз амьтдыг эрдэмтэд бүтээж байна

Өчигдөрхөн л уран зөгнөлт кинон дээр гардаг байлаа, харин өнөөдөр фермерүүд дээр эрлийз амьтад бэлчих болжээ. Эрдэмтэд одоогийн байдлаар ДНК дээр ажиллацгааж байна – хоёр шилдэг гениэс нэг амьтан бий болгоно. Ингэснээр аливаа өвчнийг анагааж урт наслах арга замыг олно гэж найдаж байгаа ажээ.

 

Сахар хүүхдийн хөгжил, биеэ авч явах байдалд нөлөөлдөг

Жирийн нүүрс ус болон сахаранд гол асуудал оршиж байгаа ажээ – эдгээрийг хэрэглэснээр цусан дахь глюкозийн хэмжээ огцом нэмэгддэг байна. Хэсэг судлаачдын тогтоосноор, цусан дахь сахарын өндөр хэмжээ нь адреналин ихээр ялгарахад нөлөөлдөг (насанд хүрэгчидтэй харьцуулахад өндөр хэмжээгээр). Энэ бүгд хүүхдийн анхаарал төвлөрөл, мэдээлэл хүлээн авах чадвар, сэтгэл хөдлөлөө барихад муугаар нөлөөлдөг. Жейми Оливерийн санал болгосноор хүүхдийн сахарын хэрэглээг багасгаж илүүдэл жин, шүд хорхойтох зэрэг бусад өвчнөөс урьдчилан сэргийлээрэй.

 

Далай лам ТТГ-т ажиллаж байсан

Өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст ТТГ-аас Төвдийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн, Далай ламын хувийн хэрэглээний зардлыг санхүүжүүлж байжээ. Хүйтэн дайны үед коммунист улс орнуудтай тэмцэх хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил гэж үздэг бөгөөд Далай лам санхүүжилт хаанаас ирж байгааг мэдэж байсан хэдий ч ТТГ-ын улс төрийн төлөвлөгөөтэй шууд холбоотой болохыг үгүйсгэсээр байгаа ажээ.

 

Богемын шугуй гэж байдаг

19-р зуунаас эхлэн дэлхийн элитүүд амардаг газар болсон. Улс төрчид, хөгжимчид, урлагийн зүтгэлтнүүд, баячууд цуглаж амрахаас гадна гаж ёс үйлддэг байна. 2000-аад оны эхэнд нууцаар хийсэн бичлэгнээс харахад гаж, этгээд ёс үйлдэж байгаа нь ил болсон. Гэхдээ “Богемын клуб”-ын гишүүд нээлттэйгээр баталгаажуулаагүй л байна: Богемын шугуй үнэхээр байдаг уу?

 

Жимсний шүүс хүүхдэд хортой

Шүүсэнд нимбэгийн хүчил нэмдэг тул эмальд муугаар нөлөөлнө. Жимсний шүүс нь амны цангаа тайлахгүй, сахарын агууламж өндөртэй тул хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлөх, харшил үүсгэх, үүнээс гадна үхэлд хүргэх гаж нөлөө ч байгаа ажээ. Амттан гэдэг үүднээс өдөрт 1 стаканаас хэтрүүлэхгүй байх бөгөөд амны цангааг цэвэр усаар тайлна.

 

Зүрхний шигдээс үүсгэх микро сум байдаг

Жеймс Бондод зориулсан тусгай албаныхны буу гэмээр. Сум нь хүний арьсанд хорхой хатгаж байгаа мэт орно. Арьсан дээр бяцхан улаан цэг үлдэх төдий, харин үхлийн хор судсаар нь маш хурдацтай тархана. Гайхалтай нээлт боловч тусгай албаныхан практикт хэрэглэдэггүй гэжээ.

 

Эрнест Хемингуэйг тусгай албаныхан мөрддөг байсан

ТТГ-ынхан өөрийг нь мөрддөг байсанд тэр итгэлтэй байсан юм. Харин түүний найз нөхөд, ойр дотны хүмүүс нь худлаа ярьж байна гэдэг байжээ. Хэдэн арван жилийн дараа ТТГ архивын мэдээгээ дэлгэжээ, зохиолчийг Куба улстай холбоотой гэдэг хэргээр үнэхээр мөрддөг байсан нь батлагдсан юм. ТТГ-ын мөрдлөгөөс болж амиа хорлосон ч гэж үздэг.

 

Алмазын үнийг хиймлээр хөөргөдөг

Алмаз эрдэнэ байгалийн ховор олдвор биш болсон. Үнэн хэрэгтээ байдаг л чулуу бөгөөд сүүлийн 150 жилд олборлох ажил нь хөнгөвчлөгдсөөр иржээ. Удаан хугацааны туршид De Beers компани алмазын нийлүүлэлт болон үнийг хөөргөх эсэхэд хяналт тавьж байв. Үүнээс гадна алмаз эрдэнийн шигтгээтэй хуримын бөгж үнэтэй байх ёстой гэсэн сурталчилгааны компани ч нөлөөлсөн нь мэдээж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *