in ,

Эдгээр 5 дасгал таныг гоолиг сайхан хөл, төгс өгзєгтэй болоход тусална!

Мөрөөдлийнхөө бие галбирыг олохын тулд байнгын дасгал хийж зөв хооллох хэрэгтэй. Байнгын биеийн хүчний дасгал нь биеийн галбирыг засаад зогсохгүй биеийн булчингуудыг идэвхжүүлж өгөх ажээ.

Энэ удаад өгзєг болон хөлөнд нөлөөлөх дасгалуудыг танилцуулахаар бэлдлээ.

 

Дасгал 1

Хөлөө дээш өргөн гүүр болох дасгал юм. Хөдөлгөөн нь энгийн хэдий ч маш үр дүнтэй. Нуруугаараа дээш харж хэвтэхдээ хөлийн улыг шаланд бүрэн хүрсэн байна (хөлөө өвдгөөрөө нугалаарай). Гараа биеийн дагуу байрлуулна.

Дасгалыг эхлүүлье. Баруун хөлөө дээш өргөж таазаа шалнаас аажим хөндийрүүлнэ. Гарын алга газраас салахгүй. Таазыг аажим буулгана. Энэ дасгалыг 15 удаа хийнэ. Баруун хөлөө хийж дуусгаад зүүн хөлөөрөө давтан хийнэ.

 

Дасгал 2

Дараагийн дасгал ч бас үр дүнтэй – нэг хөлийг хажуугаас өргөх дасгалын үед нөгөө хөлийг өвдгөөр газар тулна. Баруун хөлийн өвдгөөр газар тулж, зүүн гараа бэлхүүс дээр барина. Баруун гарын алгаар газар тулж тэнцвэрээ хадгална. Ингээд зүүн хөлөө дээш хүчтэй өргөнө. 20 удаа дасгалыг гүйцэтгээд хөлөө солино.

 

Дасгал 3

“Хөлөө арагш шидэх” дасгал. Тэгш зогсоод хоёр гартаа гантель барина (устай сав барьж болно). Баруун хөлөө арагш өргөхдөө хоёр гараа хоёр тийш салгаж шулуун болгоно. Эхлэл байрлалдаа орно. Дасгалыг 15 удаа баруун хөлөөрөө хийсний дараа зүүн хөлөөрөө мөн адил тоогоор хийнэ.

 

Дасгал 4

Дараагийн дасгал – үсрэлттэй суулт. Тэгш зогсоод хөлөө мөрний хэмжээний зайтай тавина. Бага зэрэг доош суугаад гараа аль болох арагш савлана. Гараа шууд дээш өргөн хөлөөрөө түлхэж аль болох дээш үсэрнэ. Бэлтгэл байдалд эргэн орж дасгалыг 20 удаа хийнэ.

 

Дасгал 5

“Хөлийн цохилт” дасгалыг хийнэ. Гараа тохойгоор нь, хөлөө өвдгөөрөө нугалж дөрвөн хөллөнө. Баруун хөлөө дээш өргөсөөр шулуун болгоно. Хөлөө эхлэл байрлалд авчирна. Дасгалыг 20 удаа хийнэ. Зүүн хөлөөрөө мөн давтан хийгээрэй.

Спортоор хичээллэх хүсэл нэг л төрж өгөхгүй байна уу? Тамирчин, загвар өмсөгчдийн зургийг хараарай. Ингэснээр танд итгэл төрнө. Багаас эхлэх бөгөөд хэсэг хугацааны дараа та өөрийнхөө хэмнэлийг олно. Нэгэнт олсон спортын хэмнэлээс хүн салахыг хүсдэггүй юм.

Хамгийн гол нь өөртөө итгэ, бүх зүйл амжилттай болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *