in ,

Зөвхөн эрчүүдийн бие организмд байдаг 8 сонирхолтой зүйл

Эрчүүдийн бие организм маш их нууцыг өөртөө агуулсаар байна. Эдгээрийн зарим нэг нь зөвхөн эмэгтэйчүүдийг гайхшруулаад зогсохгүй өөрсдөө ч гайхахад хүргэнэ.

Хүчтэй эрчүүдийн бие эрxтний зарим нэг нууцаас танд дэлгэхээр бэлдлээ.

 

1. Хөгшрөлт удаан явагддаг

Эрчүүдийн нүүр эмэгтэйчүүдийг бодвол залуу төрхөө илүү удаан хадгалж үлддэг. Учир нь эрчүүдийн коллагены хэмжээ аажим багасдаг тул арьс нь үрчлээтэж, унжихаас хамгаалагдсан байдаг ажээ.

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол арьсандаа анхаарал бага тавьдаг тул гадны сөрөг нөлөөнд амархан автдагийг мартаж болохгүй.

 

2. Хөхүүлэх чадвар

Тийм ээ, та зөв уншсан. Эрчүүд ч гэсэн сүү ялгаруулж чадна. Гэхдээ хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан. Бүх буруутан нь пролактин гэх гормон юм.

 

3. Халцрах

Эрчүүдийн халцралт зөвхөн эхийнх нь Х-хромосомоос удамшдаг гэж бид ойлгодог. Үүнээс гадна өөр бусад хүчин зүйл ч нөлөөлдөг байна.

Хэрвээ эцэг нь халзан бол дараагийн удмын хүү халцрах магадлал 60%-иар нэмэгдэнэ. Мөн эрчүүдийн өөрсдийн гормон нь хуучин үсээ гээж шинийг ургуулахаар зохион байгуулагдсан байдаг. Үүнээс гадна стресс, эрүүл бус хооллолт халцрах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

 

4. Сарын тэмдгийн өмнөх синдром

Хөхүүлэхээс гадна сарын тэмдгийн өмнөх синдром эрчүүдийн 26%-д нь илэрдэг.

Энэ үед эрчүүд илүү мэдрэг, өлсгөлөн болохоос гадна хэвлий орчмоор өвдөнө. Ерөнхийдөө эмэгтэйчүүд энэ үед юу мэдэрдэг вэ тэрийг л мэдэрдэг байна.

 

5. Эмэгтэйн эхлэл

Энэ дэлхийн бүх хүмүүс эмэгтэй хүний дүр төрхөөс эхэлдэг. Ямар хүйстэй болохыг Х болон Y хромосомууд тодорхойлно. Үр тогтох явцад хоёр Х хромосом нэгдсэн бол охин, хэрвээ Х болон Y хромосомууд нэгдсэн бол хүү.

Эхний 5-6 долоо хоногт Ү-хромосом идэвхгүй байдаг тэр үед үр эмэгтэй хүйсээр хөгжиж байдаг ажээ.

 

6. Зузаан арьс

Эрчүүдийн арьсны зузааныг тестостерон гэх гормон хариуцна. Уг гормоны хэмжээ их байгаа учраас эрчүүдийн арьс 25%-иар зузаан байдаг.

Эрчүүдийн залуу насандаа зузаан байсан арьс нь нас нэмэгдэх тусам нимгэрдэг бол эмэгтэйчүүдийн арьсны зузаан өндөр настай болтлоо нэг хэвэндээ байх ажээ.

 

7. Төвөнх

Төвөнх хүнд ямар хэрэгтэй юм бэ гэж бодож байсан уу? Тэгээд яагаад эрчүүдийнх илүү том байдаг юм бол? Төвөнх – цагаан хоолойн дээд хэсэг бөгөөд дуу авиан холбоосыг хамгаалах үүрэгтэй.

Өсвөр насанд хэлбэр нь өөрчлөгдөхийн зэрэгцээ дуу хоолой нь бүдүүрдэг. Эрчүүдийн төвөнхийн өнцөг бага байдаг учраас эмэгтэйчүүдийг бодвол намдуу дуу хоолойтой ч бүдүүн байдагт нөлөөлдөг.

 

8. Өнгө хүлээн авах

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол өнгө муу ялгадаг. Өнгийг ялгах ажлыг Х-хромосом хариуцдаг бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд хоёр Х-хромосом байдаг учраас өнгө ялгах чадвар илүү гэж үзнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *