in ,

Цусныхаа бүлгийг мэддэг байх нь ямар хэрэгтэй вэ? Цусны бүлэг бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Мэдээж яаралтай цус сэлбэх онцгой тохиолдолд цусныхаа бүлгийг мэдэж байх хэрэгтэй. Үүнээс гадна цусны бүлгийг тухайн хүний зан чанарыг тодорхойлох “код” гэж үзэх онол бий. Энэхүү онолоор бол цусны бүлэг болгон тэр хүний байгалиас заяасан үүсэл, зан чанарыг тодорхойлж болно гэж үздэг байна.

Ингээд цусны бүлэг бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг сонирхоцгооё.

 

Зан ааш болон темпераментын онцлог:

  • Сэтгэл хөдлөл өндөртэй (адреналины түвшний хувьд хамгийн өндөр, стресстэй үед тайвшрах гэж бусдаас их цаг зарцуулдаг)
  • Шийдэмгий
  • Зорилгодоо зүтгэдэг
  • Ихэвчлэн экстравертууд болон лидерүүд байдаг
  • Оптимист, санаачлагч

 

Биеийн хөгжил:

  • Чанга, тамирчин биетэй, гэхдээ эмэгтэйчүүд хэвлий орчмоороо таргалах хандлагатай
  • Дархлааны систем хүчтэй
  • Хоолны дуршил сайтай

 

Тохиромжтой хоол хүнс:

  • Мах, загасаар уурагаа авах
  • Ногоо, жимсний хувьд ихэвчлэн брокколи, байцаа, яншуй, хулуу, сармис, бууцай, илжгэн чихт, хар чавга түлхүү хэрэглэх
  • Тараг, сүү, самар, шош, авокадо, хаш болон төмс, жүрж, бөөрөлзгөнө, эрдэнэ шишээс аль болох татгалзах

 

Хичээллэх спорт:

  • Аэробек
  • Усанд сэлэлт
  • Хүчний гимнастик
  • Бүжиг
  • Бодибилдинг

 

Зан ааш болон темпераментын онцлог:

  • Интровертууд, газар дэлхийгээ хайрлах, сонсох чадвартай учраас хүмүүстэй хэл амаа амархан ойлголцоно
  • Уран бүтээлч, байгалиас заяасан эмзэг, мэдрэг
  • Авхаалжтай
  • Амархан стресстдэг, сэтгэл хөдлөлөө байнга барьдаг тул гэнэт дэлбэрэх аюултай

 

Биеийн хөгжил:

  • Эмэгтэйчүүд “зөөлөн” өөхлөх магадлал өндөртэй
  • Гадна төрхөөрөө эсрэг тэсрэг байх нь элбэг (жишээ нь, өргөн бэлхүүс болон мөртэй хэрнээ нарийхан урт гартай байх, бүдүүн том биетэй мөртлөө жижиг нүүртэй байх)
  • Кортизол их хэмжээгээр ялгаруулдаг учраас заримдаа хоолны дуршил багасдаг. Өдөрт 6 удаа багаар хооллохыг зөвлөж байна.

 

Тохиромжтой хоол хүнс:

  • Ногоо түлхүү хэрэглэнэ
  • Махнаас – тахиа болон цацагт хяруул
  • Улаан мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, хаш, тос, улаан лооль, жүрж, гадил, кокос, мандарин, шошноос аль болох татгалзах

 

Хичээллэх спорт:

  • Йог
  • Дорнын тулааны урлаг
  • Гүйлт
  • Усанд сэлэлт
  • Бүжиг

 

Зан чанар болон темпераментын онцлог:

  • Нийтэч
  • Хүчтэй, зорилготой
  • Эрч хүчтэй, санаачлагатай
  • Сэтгэл санаагаар унах хандлагатай

 

Биеийн хөгжил:

  • Таргалах нь ховор (суугаа амьдралтай бус идэвхтэй хөдөлгөөнтэй бол)
  • Ихэвчлэн туранхай бөгөөд дунджаас дээш өндөртэй
  • Кортизолын хэмжээ өндөр учраас хоол, нойронд бага
  • Дархлааны систем нь хүчтэй

 

Тохиромжтой хоол хүнс:

  • Үндсэн хоол – сүүн болон исгэлэн сүүн бүтээгдэхүүн
  • Махан төрлөөс хонь болон туулайн
  • Ногоо, жимснээс хаш, байцаа, чинжүү, шош, лууван, яншуй, хүрэн манжин, ананас, гадил, усан үзэм, цангис, чавга түлхүү хэрэглэнэ
  • Эрдэнэ шиш, гурвалжин будаа, тахиа, гахайн мах, авокадо, тос, улаан лооль, хулуу, анар, кокос, хурму зэргээс аль болох татгалзах

 

Хичээллэх спорт:

  • Дугуй унах
  • Теннис
  • Ууланд авирах
  • Явганаар явах

 

Зан чанар болон темпераментын онцлог:

  • Хариуцлагатай, найдвартай
  • Сайн зохион байгуулагч
  • Суурьтай бодож сэтгэнэ
  • Найз нөхдөдөө сэтгэлээсээ хандаж, санаа зовдог

 

Биеийн хөгжил:

  • Авхаалж самбаатай
  • Бусдыг бодвол бараг таргалахгүй
  • Эмэгтэйчүүдийн хувьд фолликулост гормоны ялгарал бага байх нь элбэг бөгөөд үр тогтоход асуудал гардаг

 

Тохиромжтой хоол:

  • Үндсэн – мах болон далайн гаралтай бүтээгдэхүүн
  • Ногоо, жимснээс хаш, брокколи, өргөст хэмх, яншуй, хүрэн манжин, цоохор майлз, сармис, ананас, усан үзэм, грейпфрут, киви, цангис, нимбэг, чавга түлхүү хэрэглэнэ
  • Гоймон, талх, тахианы мах, гурвалжин будаа, чинжүү, жүрж, гадил, анар, манго, хурму зэргээс аль болох татгалзах

 

Хичээллэх спорт:

  • Йог
  • Усанд сэлэлт
  • Явганаар алхах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *