in ,

Хувцасныхаа шкафыг үргэлж эмх цэгцтэй байлгах мэдүүштэй арга!

Шкафны хаалганы цаана далд байгаа хувцсыг үзэлгүй шууд л гаргаад хаямаар үе байдаг. Дахиад л “өмсөх юмгүй болжээ” гэдэг үгийг хэлэхдээ та шкафныхаа эмх замбараатай байгаа эсэхийг анзаарч үзсэн үү? Шкафандаа томоохон цэвэрлэгээ хийхийн тулд та дараах дүрмийг баримтлаад үзээрэй.

Цэвэрлэгээнд орохоосоо өмнө хогны томоохон уут (шууд хаях хэрэггүй гэсэн хувцсаа хийнэ), хайрцаг (зарах эсвэл бусдад өгөх хувцсаа хийнэ) хажуудаа бэлдэж тавиарай. Шкафан дахь замбараагүй хувцасны хэмжээнээс хамаарч зарцуулах цагаа ч тооцоолно биз.

 

Ангилах

Эхний алхам – шкафнаас бүх хувцсыг гаргаж тавина. Овоолсон хувцаснаас аль нь хэрэгтэй, хэрэггүйг ялгахад амар байх юм. Хувцаснаасаа нэг нэгээр нь сугалж гаргаж ирээд өөрийн төрөлжүүлэх газруудад тавина: үлдээх, өгөх эсвэл зарах, хаях.

Жишээ нь, нэг футболкыг хаана тавихаа эргэлзээд байвал өөртөө дараах асуултыг тавина:

  • Энийг би өнгөрсөн жил өмссөн үү? Хэрвээ хувцас сүүлийн нэг ба түүнээс дээш жил шкафны буланд мартагдсан бол дахиад л мартагдана. Тэгэхээр энэ футболкноос салж шкафандаа зай гаргасан нь дээр.
  • Энэ хувцсыг би одоо дахиж авах уу? Төсөөлж бодъё л доо, нислэгийн үеэр таны хувцастай чемодан төөрч, та дахин хувцас авах хэрэгтэй болжээ. Байхгүйгээ нөхөхийн тулд шинийг авна. Хэрвээ “тийм ээ” гэсэн хариулт ирвэл шкафандаа буцааж хийх хувцас мөн байна.
  • Сэлгээний хувцас хэрэгтэй юу? Таны хувцас ямаршуухан өнгө төрхтэй болсныг хараарай. Толботсон, сунасан, урагдсан эсвэл өөрөөр муудсан байвал танд орлуулах шинэ хувцас хэрэгтэй л болно.

Ялгаж дууссаны дараа эхлээд хэрэггүй хувцаснуудыг “хогны уут”-даа хийнэ. Харин дажгүй харагдаж байгаа хувцсаа хэн нэгэнд өгөх эсвэл зарж ч болно. Шкафанд буцаж орохыг төрлөөр нь ялгана: цамц, өмд, банзал, дотуур хувцас, оймс.

 

Улирлын өөрчлөлт

Сайтар ялгаж салгасан ч гэсэн шкаф дүүрэн л хэвээрээ үлдэх болов уу… Энэ асуудлаас гарах арга зам бий. Шкафнаас улирлын бус хувцсыг авна. Хүрэм, том ноосон цамцыг вакум уутанд хийгээд цааш хийж болно, өвлийн гутлуудаа хайрцагт хийж орон доогуур шургуулах бас нэг арга бий.

 

Орон зайн зохион байгуулалт

Хичнээн жижигхэн зайтай шкаф байсан ч багтаамжтай болгож болно.

  1. Хана, хаалгыг ашигла. Тусгаарлагчтай өлгөдөг уутыг хана, хаалганд тогтоож болно. Бас нэгэн хувилбар – хэд хэдэн нэмэлт дэгээтэй өлгүүр нэмэх. Үүнд, ороолт, алчуур, бүс зэрэг жижиг сажиг зүйлээ өлгөж болно.
  2. “Матрёшкагийн зарчим”-ыг баримтал. Чемодан, цүнхийг шкафанд хийхдээ бас өөрөөр ашиглаж болно: дотор нь өөр хувцаснууд хийж болно (жишээ нь, улирлын хувцас).
  3. Тусгай өлгүүр худалдаж аваарай. Жирийн нэг өлгүүрт хоёр, гурван цамц өлгөж болно. Харин тусгай өлгүүрт та олон цамц өлгөж болохоос гадна хэд хэдэн костюмаа ч өлгөж болно.

 

Хувцсаа сонгох ажлыг хялбарчлах

Шкафанд байгаа хувцаснаас хэрэгтэйгээ авахад хялбар байх ёстой. Хогны саванд хийж байгаа юм шиг л хувцсаа шкафанд хийж болохгүй. Та шкафаа бүрэн утгаар нь ашиглаж сурах хэрэгтэй. Үүний тулд та авсан хувцсаа буцааж байранд нь тавьж сураарай.

  1. Загвараар. Өөр өөр тавиур дээр ажлын, зугаалгын, амралтын өдрийн, үдэшлэгийн, зуны, өвлийн гэж ялгана.
  2. Хосолж зохицох байдлаар. Футболкнуудыг – жинстэй нь, банзалтай нь, даашинзтай нь, цамцтай нь зэрэг зохицох хувцастай нь хослуулан хийнэ.
  3. Өнгөөр. Бас л өмсөх хувцсаа авахад хялбар болно. Ногоон, хөх, цагаан, улаан хувцсыг ялгаж хийгээд үзээрэй.

Бас нэгэн зөвлөгөө – хувцаснуудаа хэд хэдэн бүсчлэлээр ялгаж болно. Хамгийн эхний ээлжинд гар шууд хүрэх эгнээнд байнга буюу ихэвчлэн өмсөж байгаа хувцас. Цаашлаад өдөр тутамд байнга хэрэглээд байдаггүй хувцаснууд, жишээ нь гоёлын даашинз, цамц зэрэг. Гурав дахь бүс – ажил хэргийн уулзалтанд өмсдөг хувцас: цагаан цамц, өмд, пиджак. Дөрөв дэх бүс – хааяахан өмсдөг хувцас байна.

Дээрх зөвлөмжөөс алийг нь ч та баримталж болно, эцсийн үр дүн нь адилхан эмх цэгцтэй болно.

 

Үр дүнгээ хадгалах

Эмх цэгцэнд оруулах бол нэг ажил, бас нэг том ажил бий – эмх цэгцээ хадгалж үлдэх, илүү хэцүү даалгавар гэж үзнэ. Дараах зөвлөгөөг та баримталж чадвал мөддөө том цэвэрлэгээ хийх хэрэггүй:

  1. Шкафныхаа нэг буланд уут тавиарай. Хэрэггүй болсон эсвэл таалагдахаа больсон хувцсаа шууд хийнэ. Дараа хувцсаа ялгахад та цагаа хэмнэх болно.
  2. Өлгүүрүүд хоорондоо зайтай байна. Зайгүй өлгөсөн өлгүүрээс хувцас бүрэн харагддаггүй, тэгэхээр хоорондоо см-ийн зайтай байхаар зохион байгуулаарай.
  3. Өлгүүрийн тухайд. Өлгүүрийн тоог нэг л хэмжээнд бариарай. Шинэ хувцас аваад өөр шинэ өлгүүрт өлгөх хэрэггүй.

Шкафандаа том цэвэрлэгээ хийхээр шийдсэн гэж найдаж байна. Бидний зөвлөгөө танд тус болж шкафаа эмх цэгцтэй байлгана биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *