in ,

Яг зөвЯг зөв

Нүдийг тань эрүүл байлгах Хятадын уламжлалт анагаах ухаанд ашиглагддаг 16 арга

1. Нүүрний иллэг. Нэг гарын бугуйгаараа нүүрээ угааж буй муур шиг нүүрэндээ иллэг хийнэ. Иллэг хийхдээ хөмсөг болон нүдэн дээр анхаарлаа хандуулаарай. Энэ иллэгийг урт хугацаагаар хийх шаардлагагүй. Нүүрний арьс бага зэрэг халаад ирмэгц иллэгээ дуусгаарай (зур. 8-12).

2. Толгойгоо үр. Нэг эсвэл хоёр гарын хуруунуудаар үсний угийг үр. Ингэснээр нүд сэргэж, толгой амарна (зур. 8-13).

3. Бөмбөр цохих. Хоёр гарын хуруунуудаар духнаас дагз хүртэл хөнгөн тогшино. Энэ нь хараанд сайнаар нөлөөлдөг (зур. 8-14).

4. Нүдээ ань. Нүдээ хэдэн секунд эсвэл нэг минут ань. Ингэснээр нүдний ядаргаа тайлагдаж хараа муудахаас сэргийлнэ.

5. Алсыг хар. Цонхоороо цэнхэр тэнгэр, цагаан үүлс гээд аль болох алсын зүйлсийг хар. Хол байгаа ханан дээрх толбыг ч харж болно. Энэ нь нүдний алимны өөрчлөлтөөс үүссэн харааны сулралаас сэргийлдэг ба харааг тогтворжуулна.

6. Анивч. 2 удаа нүдээ анивчаад, дараа нь нүдээ чанга аниад огцом том нээ. Энэ дасгалыг 2-3 удаа давтаж хийгээрэй.

7. Эргэн тойрноо хар. Эгц урагш хараад нүдээ баруун зүүн тийш аажим хөдөлгөнө. Энэ дасгалыг хэд хэдэн удаа давтан хийгээрэй.

8. Бар шиг анхааралтай хар. Арагш харахын тулд баруун зүүн тийш толгойгоо эргүүлнэ. 4-5 удаа арагш хараарай. Энэ нь хараа сайжруулахаас гадна хүзүү нурууны өвчнийг эдгээхээс гадна урьдчилан сэргийлнэ (зур. 8-15)

9. Ширт. Нүдээ том нээгээд өрөөний дотор эсвэл гадна байгаа юуг ч хамаагүй анхааралтай ширт. Объект нүдний түвшинд эсвэл нүднээс бага зэрэг доор байрлах ёстой. Дараа нь нүдээ хэсэг хугацаанд таглаад харсан зүйлээ нүдэндээ төсөөл. Дасгалыг 2-3 удаа давтаарай. Энэ дасгал нь хараа болон ой тогтоолтыг сайжруулдаг.

10. Нүдээ эргүүл. Өглөө сэрээд 4-5 удаа нүдээ аньсан чигээрээ баруун тийш дараа нь зүүн тийш эргүүлээрэй. Дараа нь нүдээ нээгээд дасгалаа давтан хий. Дасгалаа орой хийхдээ эхлээд нүдээ нээлттэйгээр нь дараа нь аньж хийгээрэй.

11. Нүдэн дээрээ дар. Алгаа хооронд нь хүчтэй үрээд халаана. Халуун алгаараа нүдэн дээрээ хэд хэдэн удаа зөөлөн дараарай (зур. 8-16)

12. Цэгэн даралт. Долоовор эсвэл эрхий хурууны үеэр нүд болон нүдний эргэн тойрон дахь биологийн идэвхит цэгүүд дээр хэд хэдэн удаа дарна. Мөн хөмсгөн дээрх цэгүүд дээрээ дараарай (зур. 8-11). Цэг бүр дээр 1-2 удаа л эргүүлэх хөдөлгөөн хийх хэрэгтэй. Эхлээд зөөлөн дараа нь хүчтэй дарах ёстой шүү. Үүний дараа зөөлөн иллэг хийгээрэй.

13. Хамрын хажуугийн нүдний буланг чимх. Нүдээ аниад эрхий болон дунд хуруугаараа хамрын хажуугийн нүдний буланг чимхэнэ. Долоовор хуруугаараа хоёр хөмсөгний хоорон дахь инь-тан цэг дээр дарж амьсгалаа түгжинэ. Амьсгал боогдоод ирмэгц амьсгалаа гаргана. Энэ дасгалыг нэг удаа хийнэ.

14. Дагзаа үр. Нэг гараараа дагзны дээд хэсэгтээ дараад дээрээс доош чиглэлд хэд хэдэн удаа дагзаа үрээрэй.

15. Нуруугаа сулла. Гүнзгий амьсгал аваад цээжээ төвийлгөж гэдсээ татна. Толгойгоо дээш өргөөд нуруугаа чадахаараа дээш сунгаж дараа нь амьсгалаа гарган эхний байрлалдаа очно.

16. Хавиргаа үр. Алгаараа хүчтэй гэхдээ аажмаар хавиргынхаа хоёр талыг үр. Энэ дасгалыг 10 удаа давтаж хийсний дараа мөрөө ээлжилж 10 удаа базаарай (зур. 8-18).

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *