in

ГоёГоё Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар

Айдсын сонжоо: Танд эдгээр зүйлсийн аль нь хамгийн аймшигтай санагдаж байна вэ?

Хүн болгонд өөрийн гэсэн айдас байдаг. Хүний аливаа нэг айдсыг логик уялдаа холбоотойгоор тайлбарлаж чадвал бусдыг нь ч мөн тайлбарлах бүрэн боломжтой гэж үзнэ.

 

Айх – энэ бол хэвийн үзэгдэл, хамгийн гол нь тэр айдсыг юу өдөөж байгааг ойлгох. Айдас хэмээх мэдрэмж мэдрэлийн системд маш хүчтэй нөлөөлдөг, гэхдээ дэмий хоосон айх огт хэрэггүйг бодолцоорой. Айдсынхаа эх сурвалжийг тодорхойлж учрыг нь олсон нь дээр болов уу? Энэ удаад бидний санал болгож байгаа сэтгэл зүйн тест тус болох байх гэж найдаж байна. Таны айдсыг илүү их мэдрүүлж байгаа зургийг сонгоорой. Харин дараа нь чухам юу таныг айлгаад байгааг олж мэдэцгээе.

 

Хувилбар А: та өөрөө өөрөөсөө айж байна. Өөрийнхөө ирээдүй, өөрийнхөө зөв үйлдэл хийж байгаа эсэх, таны эргэн тойронд байгаа өчүүхэн зүйл болгоноос та айж байна. Санаа зовох зүйлгүй. Хүн болгон өөрийнхөө ирээдүйд санаа зовдог, бидний хэн ч ирээдүйд юу хүлээж байгааг мэдэхгүй шүү дээ. Ингэлээ гээд та өдөр болгон айдастай сэрж болохгүй. Сайхан гүнзгий амьсгаа аваад тайвшир.

 

Хувилбар Б: бусад хүмүүс юу гэж бодох вий гэх айдас тээж явна. Та бусдын үзэл бодлыг байнга бодож явдаг, ялангуяа ямар нэгэн сөрөг бодол хэлсэн бол таныг бүр түгшээж орхино. Хүн болгон таныг сайн сайхан хүн гэж хүлээж аваасай гэж хүсдэг. Хэн нэгний шүүмж танд маш хүндээр тусна. Та өөрийнхөө “би”-г гээж болохгүй, бусдад өөрийгөө тохируулах гэсний хэрэггүй. Өөрийнхөө хүсэл, зорилгыг сонс.

 

Хувилбар В: та үнэндээ юунаас ч айдаггүй. Та өөртөө болон өөрийнхөө амьдралд итгэлтэй. Энэ зургийг сонгохдоо та дотроо багахан айдас тээж байсан, яагаад гэвэл та амьдрал өөрчлөгдөх вий гэсэн айдас үе үе тээдэг нэгэн. Санаа зовох зүйлгүй, бүх зүйл таны гарт.

 

Хувилбар Г: та ирээдүйдээ юунд нь айсан юм бэ дээ? Таны төлөвлөгөөгөөр явахгүй, юу хүссэнээ авч чадахгүй гэж айж явна уу? Энэ шалтгаанаар өөрийгөө зовоох хэрэггүй, энэ бүх бодол тань өнөөдрөөрөө амьдрахад саад болж байна. Өнөөдрийн амьдралын үнэ цэнийг мэдэрснээр та ирээдүйн амьдралдаа итгэлтэй байх болно.

Эндээс харахад хүн болгон л өөрийн айдастай байна. Айдас гэдэг зүйл хүний сэтгэл санаанд айхтар нөлөөлдөг. Тийм учраас та дотоод сэтгэлийн тайвшралыг олж өөртөө итгэлтэй болоорой.

Бүх зүйл сайхан болно гэдэг итгэл тээж яваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *