Хэл таны эрүүл мэндийн талаар маш ихийг хэлж өгч чадна. Хэлээр эрүүл мэндэд онош тавих бүхэл бүтэл урсгал ч бий: хэлбэр, хэмжээ, өнгө, өнгөр.
Энэ удаад бид хэлний өнгөөр эрүүл мэндээ тодорхойлох аргыг танилцуулах гэж байна.
Хэлийг өглөө буюу шүдээ цэвэрлэхээс өмнө шинжих хэрэгтэй. Хэлэндээ хэт ачаалал өгөх хэрэггүй: өөр дүр зураг харагдахад хүргэнэ. Хэлний өнгө нь идсэн хоол, уусан ундаа, эм, тамхи зэргээс хамаарч өөрчлөгдөж болохыг анхаараарай. Тийм учраас илүү бодит байдлыг мэдэхийн тулд аливаа зүйл идсэн, уусан, татсанаас хойш 1 цагийн дараа хэлээ шинжээрэй.
Хэлний өнгө
Өнгөрийн өнгө
Өнгөрийн өнгө хэлний өнгөнөөс өөр байж болно. Нимгэн цагаан өнгөрийг сойзоор амархан арилгана – энэ бол хэвийн үзэгдэл гэж үзнэ. Өнгөр зузаан байх тусам асуудалтай гэж үзнэ.
Хэлийг харж оношлох арга 100 хувь баттай байж чадахгүй. Ширүүн хоолноос болж хэл гэмтэж шарханд нь бохир орж үрэвссэн байж болно – энэ нь дотоод эрхтний өвчлөлийг илтгэхгүй.
Хэрвээ таны хэлний өнгө санааг тань зовоогоод байвал – өөрөө өөртөө онош тавьж эмчлэхгүй байхыг зөвлөж байна. Заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй.