in ,

Урт үстэй бүсгүйчүүдэд зориулав: үсээ хэрхэн өөрт эвтэйхэн байдлаар янзлах вэ?

1. Сагсхан

Хажуугаасаа гурван туг үс авна. Толгойгоо тойруулаад үсний дээрээс авч сүлжинэ. Үзүүрийг нь сүлжсэн үсний дотор нуугаарай. Хавчаараар үсээ тогтооно.

 

2. Сул сүлжсэн үс

Үсээ дундуур нь адилхан хувааж урагш унжуулна. Зөөлөн сүлжээд арагш тавиарай.

 

3. Чангаар зангидах үс

Томоохон үс тасалж аваад дээрээс нь зангидна. Үзүүрийг хавчаараар тогтооно.

 

4. Овоолсон хос твист

Үсээ хоёр хэсэг сүүл болгон бооно. Резинэн боолтны дээгүүр хоёр адил хэмжээгээр хуваагаад бүрэн эргүүлэхэд твист гарч ирнэ. Хоёр хэсэг хуваасан сүүлийг адилхан эргүүлнэ. Үлдсэн үсийг зөөлөн сүлжээд хавчаараар дарна.

 

5. Сарнай

Үснийхээ нэг хэсгийг ар дагзандаа авчирна. Хоёр шанаанаасаа үс авч сүлжинэ. Ардаа авсан үстэйгээ сүлжсэн үсээ нийлүүлж спирал хэлбэртэй орооно.

Leave a Reply

Your email address will not be published.