in ,

10 хоногийн дотор судасны бүдүүрлийг ул мөргүй арилгах хялбар арга

Аалзан судас нь орчин үеийн эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолдож байгаа асуудлуудын нэг билээ. Энэ бол арьсан доорх судасны бүдүүрэл юм. Тэд ихэвчлэн хөл болон нүүрэн дээр үүсдэг. Нуруу, хүзүү, гаран дээр үүсэх нь ховор. Судасны бүдүүрэл нь гадаад болон дотоод шалтгааны улмаас үүсэж болно.

Генийн өртөмтгий байдал, дааврын дутагдал зэргээс үүсэж болно. Дааврын дутагдлын улмаас судасны хана суларна. Дотоод хүчин зүйлд цусны бүлэгнэлт алдагдах, венийн урсгал саатах зэрэг орж болно.

Арьсанд нөлөөлдөг гадаад хүчин зүйлс нь (хөлдөлт, наранд удаан байх, уур, мэс засал, арьсны гүн гуужуулалт, дааврын эм хэрэглэх, архи болон никотины хэтрүүлсэн хэрэглээ) судасны бүдүүрэл үүсэхэд нөлөөлнө.

Аалзан судас нь артерийн, хялгасан судасны эсвэл венийнх байж болно. Мөн дотроо шугаман, мод хэлбэрийн, аалзан, цэгэн гэсэн төрлүүд бий.

Өнөө үед судасны бүдүүрлийг эмчилж, арилгах маш болон арга бий. Гэхдээ бид энэ удаа та бүхэнтэй батлагдсан, мөнгө хэмнэсэн, уламжлалт аргыг хуваалцах болно.

Өмнө нь миний нүүр, гуя дээр аалзан судас байдаг байсан. Харин одоо арилчихсан. Нэг танилаасаа олж сонссон 2 ардын жор надад тусалсан юм. Эдгээр ардын аргууд нь маш энгийн бөгөөд гайхалтай үр дүнтэй.

 

1. Ногоон улаан лооль худалдаж аваад, зүсээд нүүрний улайсан арьс эсвэл судас бүдүүрсэн хэсгүүд дээрээ тавь. Гол нь улаан лооль ногоон байх ёстой. Улаан өнгийн улаан лооль тохиромжгүй учир нь түүнд эмчилгээний үйлчилгээтэй хүчил байдаггүй.

Ийм жинг 2-3 минут тавиад дараа нь улаан лоолио авна. Ногоон улаан лоольд агуулагдах хүчилд түлэгдэхгүйн тулд тухайн хэсэгтээ чийгшүүлэгч тос түрхээрэй. Курс эмчилгээ нь 10 хоног байдаг. Олон удаа давтаж хийсэн ч аюулгүй.

 

2. Өдөрт 3 удаа өвчтэй хэсэг дээрээ алимны цуу түрхэнэ. 4 долоо хоногоос хэтрүүлж болохгүй. 4 дэх долоо хоногийн сүүлээр бүдүүрсэн венүүд арилсан байх болно.

Би аль аль аргыг нь туршиж үзсэн. Аль аль нь бараг ялгаагүй үр дүнтэй. Гэхдээ нүүрэн дээрх судсаа арилгахыг хүсвэл ногоон улаан лоолийн жинг ашиглахыг зөвлөж байна. Учир нь алимны цуу арьсыг хуурайшуулах хандлагатай байдаг. Харин хөл болон биеийн бусад хэсгүүдээ унтахынхаа өмнө алимны цуугаар арчаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *