in

Хэдэн зуун жилээр хүч, ивээлд нь хүмүүс итгэж ирсэн эдгээр 10 бэлгэ тэмдгийг ямар утга учир илэрхийлдэг болохыг мэдэх үү?

Эдгээр билэг тэмдэг хэдэн арван үе дамжиж ирсэн бөгөөд хэдэн зуун жилээр хүч, ивээлд нь хүмүүс итгэж иржээ. Цаг хугацааны эрхэнд билэг тэмдгийн билэгдэл өөрчлөгдсөн тохиолдол ч байна. Магадгүй одоо таны хүзүүнд зүүлттэй байгаа зүүлт таны төсөөлж байснаас ч өөр утга илэрхийлдэг байж болно.

Алдартай билэг тэмдэг юу илэрхийлж байсныг танд танилцуулахаар бэлдлээ.

Гигея-гийн аяга

Могойтой аяга – эртний грекийн эрүүл мэндийн сахиусан тэнгэр Гигиягийн билэг тэмдэг. Энэ сахиусан тэнгэрийн нэрээс “гигиена” буюу ариун цэвэр гэдэг нэр томьёо үүссэн юм.

Могой – үхэшгүй мөнхийн нас эсвэл үхлийн билэгдэл. Могойн хор – алж ч чадна, анагаах эм ч болж чадна. Дундад зууны үед Гигея-гийн аягыг Италийн Падуи хотын эмийн сангууд ашиглаж байсан түүхтэй. Үүнээс хойш эмнэлгийн салбарт билэг тэмдэг болгон ашигладаг болжээ. Харин зарим нэг оронд Кадуцейг анагаахын билэг тэмдэг болгон ашигладаг байна – худалдааны бурхан Гермесийг ороож буй хоёр могой.

 

Уроборос

МЭӨ 4200 жилийн түүхтэй. Шашин шүтлэг, илбэ, алхими, сэтгэл зүй, мифологийн салбарт ашиглаж байв.

Бүтээн байгуулалт, сүйрэл, амьдрал, үхлийн тойргийг илтгэнэ. Эртний грекчүүд эхлэл, төгсгөлгүй зүйлийг илэрхийлэхдээ уг билэг тэмдгийг ашигладаг байжээ. Хятадын гүн ухаанд инь, янаар илэрхийлэгдэнэ. Гностицизм сайн, мууг билэгшээнэ.

 

Давидийн од

МЭӨ 3000 жилийн тэртээгээс өргөн дэлгэр ашиглаж байв. Энэтхэгт Анахата хэмээн нэрлэдэг. Олон зүгт байрлах гурвалжнууд – эрэгтэй, эмэгтэй хүний нийлбэр зүрхний чакраг илэрхийлнэ.

Гэгээн Ромын эзэнт гүрний хаан 4-р Карл 1354 онд Прагийн еврейчүүдийг өөрсдийн сүлдтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Нацист дэглэмийн үед шар өнгийн Давидийн одыг хоморголон устгах ажиллагааны билэгдэл болсон юм.

 

Инь, ян

1-2-р зууны үед буддистуудаас үүссэн. Хятад, Япон зэрэг улс оронд төгс зүйлийг билэгдэнэ.

Анхны утга агуулга нь “инь”- сүүдэр, харин “ян”- уулын нарны сүүдэр. Аливаа зүйлийн бие биедээ уусах эцэс төгсгөлгүйг илтгэнэ. Туйлын хүч бие биенээ нөхөхөөс гадна бие биедээ харилцан өчүүхэн ч гэсэн эсрэг тэсрэг зүйлийг агуулна. Энэ бол тайван тэмцэл – үүнд эцсийн ялалт гэж байхгүй.

 

Дугуй

Анхны дүрс нь МЭӨ 2000 онд үүссэн. Ази, Ойрхи Дорнод, Египет зэрэгт тархсан. Нарны бурхан – амьдралын тойрог. Буддизм, индуизм нь Сансарын тойргийг илтгэнэ – хувь заяа, цаг хугацааны өөрчлөлт.

Сүүлд нь “Фортунагийн дугуй” хэмээгдэх болно – хувь тавилангийн өөрчлөмтгий байдлыг илтгэнэ. Уг дугуй нь эцэс төгсгөлгүй өөрчлөгдөх аз эзийг билэгдэх ажээ.

 

Салхины сарнай

МЭ 1300 оноос эхлэлтэй. Од эрхсийн заагч бөгөөд далайчдын сахиусан тэнгэрт тооцно.

18-20-р зууны үед уг билэг тэмдгийг маш их бие дээрээ их шивүүлж байжээ: далайчид аян замдаа гарч гэртээ эсэн мэнд эргэж ирэхийг билэгшээнэ. Мөн газрын зураг дээр зүг чигийг заах болжээ.

 

Хас

Анхны дүрс нь МЭӨ 8000 жилд хамаарна.

Хас – аз жаргал, бүтээн байгуулалт, баян чинээлгийг билэгдэнэ. Энэтхэгт нар болон эхлэлийг илэрхийлнэ. Америкийн индианчуудад нарны бурхныг илэрхийлдэг байв. Хятадад – нар хэмээх ханз болжээ. Буддизмд бол төгс төгөлдрийг илэрхийлнэ.

1900 оноос англи хэлтэй улс орнуудад “аз жаргалын загалмай” хэмээгдэх болсон- «4 L»: Light /гэрэл/, Love/хайр/, Life/амьдрал/ болон Luck /аз/.

1920-иод оноос эхлэн нацистууд өөрсдийн билэг тэмдэг болгосон бөгөөд 1940-өөд оноос хойш дэлхийн улс орнуудад нацизмтай холбон хүлээн авдаг болсон түүхтэй. Одоогоор хас тэмдгийг нацисттай холбон ойлгох тул олон улс оронд хориглосон байх ажээ.

 

Хоёр толгойт бүргэд

МЭӨ 4000-3000 оны хооронд үүссэн. Хоёр толгойтой бүргэдийг эртний индиузмын домогт дурдсан байдаг. Дайны бурхан Вишну хоёр толгойт бүргэд болон үгээр илэрхийлшгүй хүчтэй болжээ.

Буддизмд Будда бурхны хүчийг илэрхийлнэ, лалын шашинд султан эзний дээд хүчийг илэрхийлэх ажээ. Шумеред бол нарыг билэгдэнэ.

Хоёр толгойт бүргэд нь өргөн тархсан. Алтан Ордын зоос, Гэгээн Ромын эзэнт гүрний сүлд, Эртний Орост Иван III-ын византийн Софье Палеологтой 1472 онд хийсэн хуримын ёслолын үеэр ашигласан байдаг. Буу зэвсэгт сийлж дайны бурхнаар залдаг байсан түүхтэй.

 

Хавирган сар

МЭӨ 3500 жилийн түүхтэй. Египет, Грек, Энэтхэг, Византи, Шумеред ашигладаг байв. Хавирган сар нь сэргэн босголт, үхэшгүй мөнхийг илэрхийлнэ.

Христчүүдийн хувьд Мария эхийг, харин Азид сансар огторгуйн хүчийг илтгэнэ. Индиузмд оюун санаагаа удирдах чадвар хэмээдэг байна.

Хавирган сар нь Персийн Сасанидын эзэнт гүрний билэг тэмдэг болж эзэн хааны титэм дээр залсан байдаг. 651 онд арабуудад эзлэгдсэнээс хойш Хойд Азиар тархжээ. Константинополийн ялагдлын дараа 1453 онд исламчууд өргөнөөр ашиглах болсон байна.

 

Пентаграмм

Таван өнцөгт одыг МЭӨ 3500 оноос эхлэн билэгшээж иржээ.

Хорон муу санаанаас хамгаалах далдын хүч хэмээн үзнэ. Эртний Вавилоны худалдаачид хулгайчдаас хамгаалж энэхүү билэг тэмдгийг их ашигладаг байв. Пифагорын хувьд математикийн төгөлдөршил – пентаграмм өөртөө алтан огтлолцлыг агуулсан.

Есүс Христийн үед урвуу нь харуулсан петаграммыг дээдэлдэг байв. Харин Элифас Левийн үеэс эхлэн урвуу нь харуулсан хувилбар нь Ад чөтгөрийг илтгэх болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *