in ,

Жинхэнэ гэдэгт нь итгэмээргүй боловч, яг одоо ч аваад идэх боломжтой сонирхолтой 10 хоол хүнс

Аливаа зүйл нэг газраа зогсдоггүй, байнга хөгжиж дэвшиж байдаг. Энэ нь зөвхөн технологи дээр илрээд зогсохгүй бидний идэж уух хоол хүнсэн дээр ч бас илэрнэ.

Энэ удаад харагдах байдал, орц, ашигласан дэвшилтэт технологи зэргээрээ гайхагдах 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. Ирээдүй хаяанд иржээ гэдгийг та эндээс ойлгох болно.

 

Савлагаатай усыг орлох усан бөмбөлгүүд

Уг бөмбөлгийг “Ooho!” гэнэ. Далайн ургамлаас гаргаж авсан хальсан бөмбөлөгт ундны ус хийжээ. Бидний одоо ашиглаж байгаа хуванцар сав байгальд устаж үгүй болохдоо хэдэн зуун жил болдог бол уг хальсан бөмбөлөг ердөө 4-6 долоо хоногийн дараа байгальд уусна. Ямар ч гаж нөлөөгүй байгальд ээлтэй бүтээгдэхүүн юм.

 

Нүүрс, бүйлсэн самарны амттай хар зайрмаг

Түнэр харанхуйгаас ч хар өнгөтэй энэ зайрмаг амттанд дурлагсдыг соронз мэт татна. Гаж гоё амттай зайрмаг аль хэдийн өөрийн шүтэн бишрэгчтэй болсон. Лос-Анжелосын энэ дэлгүүрээс л бүх юм эхэлсэн юм.

 

Шүдийг тань харлуулахгүй өнгөгүй кофе

Кофеноос гарч чадахгүй байгаа бол танд дуулгах нэг сайхан мэдээ байна. Лондонд өнгөгүй кофе гаргаж авчээ – дээд зэргийн кофены үрийг дэвшилтэт технологиор өнгөгүй болгож боловсруулсан байна. Кофены тэр л амт, кофеины тэр л үйлчилгээ хэвээрээ, гэхдээ шүдэнд нөлөөлөх муу нөлөө маш бага.

 

Амтаараа махнаас дутахааргүй бургерийн ногоотой котлет

“Beyond Meat”-ийн 100% ногооны котлет нь үнэр, амт зэргээрээ махнаас дутахгүй. Ногооны котлетон хавчуургатай бургер амжилт олоод удаж байна, “цусан шүүс”-тэйг ч хүмүүс их авна (хүрэн манжингийн шүүс). Хүний өдрийн хэрэгцээний протеинийг агуулсан. Цагаан хоолтнууд ч тэр, махан хоолтнууд ч тэр бүгд амтархан идэж байна.

 

Хавайн арлаас ирсэн “аварга том сүши”

“Poke” – Хавайн арлаас саяхан эх газар ирсэн хоол. Орцонд нь, түүхий загас, ногоо, жимс болон амттай ролл хийж болох бусад бүх зүйлс оржээ. Ингээд аварга том сүши: шинэхэн, шим тэжээлтэй, хийхэд ч их цаг орохгүй. Нью-Йорк, Калифорнийн ресторануудад өгөөд эхэлсэн.

 

Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих ягаан талх

Сингапурын Үндэсний их сургуулийн эрдэмтэд зохион гаргаж авсан юм. Хортой цагаан талхны оронд ягаан талх нь 20% удаан шингэдэг хэдий ч хар будаанд агуулагдах антиоксидантын өндөр агууламжтай юм. Энэ бодис талхыг ягаан өнгөтэй болгожээ. Одоогоор худалдаанд гараагүй байгаа, улам сайжруулсаар л байна.

 

Ургуулсан мах

Амьтантай зүй бусаар харьцаж байгааг үл тэвчих ч махнаас татгалзаж чадахгүй хүмүүс маш их бий. Магадгүй ойрын ирээдүйд асуудлыг хиймлээр ургуулсан махаар шийдэх боломжтой бололтой. 2013 онд ийм аргаар ургуулсан махан хавчуургатай бургерийг 325 мянган доллараар борлуулсан. Өнөөдрийн хувьд эрдэмтэд мах ургуулах зардлыг багасгах тал дээр ажиллаж байна. Тун удахгүй үнийн хувьд боломжийн мах гарч ирэх юм болов уу?

 

Явуут дундаа ууж болох савлагаатай хоол

“Soylent” компанийн уриа: “Таныг чөлөөлөх хоол хүнс”. Ямар хоол, хаана идэх, калори тооцох бас хоолны дэглэм алдах айдсаас чөлөөлнө. Энэ савлагаатай хоол танд шаардлагатай эрдэс бодис, амин дэм гээд бүгдийг агуулсан. Тэгэхээр зөв хооллоход одоо асуудалгүй болжээ. Харин эсрэгээрээ хэт их эрүүл хооллоод байх бололтой.

 

Эрүүл бөгөөд бат бөх нойрны нунтаг протеин

Орчин үеийн нийгэмд нойргүйдэл том асуудал болсон учраас маш олон компани эрүүл, бат бөх нойрны бэлдмэл боловсруулахаар эрчимтэй ажиллах болжээ. Эдгээрийн дотроос Sleep Protein компани хүний биед шаардлагатай ургамлын гаралтай уургийг агуулсан нунтгийг боловсруулжээ. Нунтгийг шингэнтэй хольж уухад таны сэтгэл санаа тайвширч тайван нойрсох ажээ.

 

Бонус: таны нүдэн дээр хайлах бяслаг

“Raclette” – сүүлийн үед хурдацтай алдаршиж байгаа швейцарь хоол юм. Тослог ихтэй хайлуулсан бяслагны орцтой – тавганд мах, ногоо зэрэг орцуудтай цуг хийдэг. Бяслагийг хоолон дээрээ тавьж хайлуулах бус харин бяслагаа хоолон дээрээ гоожуулж байна. Нью-Йоркт яг одоо ид хит болж байгаа хоол доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *