in ,

Нойтон суга, хөлсний үнэрийг ор мөргүй арилгах арга. Дезодорантаас 2 дахин хүчтэй бас 10 дахин хямдхан!

Ямар ч гоо үзэсгэлэн бүсгүй байлаа гээд хөлснөөс хамгаалагдаж чадахгүй. Харин орчин үеийн эрхэмсэг бүсгүйд нойтон суга, хөлсний үнэр байх ёсгүй юм. Харамсалтай нь зуны халуун өдрүүдэд бидний бие махбодь өөрөөр ажиллах юм даа.

Дезодорант болгон хөлс арилгаж, эвгүй үнэрийг дарж чадахгүй. Харин гар дор бэлэн байдаг энгийн зүйлсээр эвгүй байдлаас гарах боломжтой.

 

Хөлснөөс хэрхэн салах вэ?

Орц:

  • 1 литр ус
  • 30 г алтан товч цэцэг
  • 1 ц.х хүнсний сод

 

Бэлдэх арга

1. Усаа буцалгана.

2. Усандаа хуурай эсвэл шинэ цэцгээ хийнэ

3. Усаа галаас авч хөргөнө.

4. Цэцгээ хандлаад содоо нэмнэ.

5. Өдөрт 2 удаа сугаа арчина.

Хандыг хөргөгчинд нэг долоо хоног хадгална. Энгийн хэдий ч маш их үр дүнтэй арга тул та туршаад үзээрэй.

Одоо суганы хөлснөөс болж таны нүүр улайхгүй. Ариун цэврийн уг арчилгаа нь таны цэвэр цэмцгэр байдлыг хадгална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *