in

Яг зөвЯг зөв

Сoгтууруулах ундаанаас эрс татгалзсанаар таны амьдралд гарах 10 том өөрчлөлт

Спиртгүйгээр амьдарна гэхэд ямар ч асуудалгүй мэт санагдах байх. Спиртнээс татгалзах эцсийн шийдвэр гаргаж арга хэмжээ авч эхлэхэд тийм ч амар зүйл биш гэдгийг ухаарч эхэлнэ.

Сoгтууруулах төрлийн ундаанаас татгалзах – өнгөрсөн амьдралаасаа сална гэсэн үг. Бусдын муу нөлөөнд орохгүй байж сурах ёстойгоос гадна шаардлага гарвал зөв хэрэглээнд суралцсан байх ёстой ажээ.

Лонхноос татгалзаж шинэ амьдрал эхлүүлэхэд FOMO гэх хам шинж танд илэрч гардаг байна.

Сарxдаар дүүрэн баярын ширээ ард хоцорч өрөөсөн гуталтайгаа гэр рүүгээ тэнтэр тунтар алхах тэр цаг мөч удахгүй ард хоцорно.

Амьдралын бас нэгэн сайхан хувилбар бий – эрүүл шөнө, бүтэн нойр, баар, зугаа цэнгээнтэй холбоогүй эрүүл арга хэмжээ.

Сoгтууруулах төрлийн ундаагүйгээр амьдарна гэхээр амьдралын хүнд сонголт хийж байгаа мэт санагдах хүмүүс ч цөөнгүй. Байнга ууж байсан хүн арxинаас гарахад хэдий хэр хугацаа орох бол гэдэг нь тодорхой бус. Арxинаас болж амьдралын ямар сайхан мөчүүдийг алдаж байгаа бол гэхээс л харамсмаар. Эцэс сүүлд нь арxинд хэдэн төгрөг зарж байгаа бол? Арxигүй амьдрал – шинэ амьдрал.

 

1. Дурсамжаа сэргээнэ

Муу зуршилгүй болж чадвал та өнгөрсөн болоод өмнөх үйл явдлаа амархан санаж эхэлнэ. Мэдээж та найз нөхөдтэйгөө урьд шөнө ууж сууснаа санаж байгаа хэдий ч амьдралынхаа чухал үе мөчийг тэр болгон дурсан санаж чадахгүй болсон. Харин өдөр тутам бага багаар эрүүлжээд ирэхээр та амьдралынхаа дурсгалтай сайхан мөчүүдийг эргэн дурсаж эхэлнэ.

 

2. Та дахин шартахгүй

Өглөө сэрэхэд тань шарталт байхгүй болохоор өөрийгөө эрүүл мэтээр жүжиглэх шаардлагагүй болно. Өөрийгөө эрүүлжүүлэх гэж цаг, мөнгөө гарздах ч шаардлагагүй. Гэрээсээ бусад шиг өглөө гарч амьдралын амтыг мэдэрч эхэлнэ. Хэрвээ таны нас өндөр гарсан бол бусадтай наргиж цэнгэж үлдсэн амьдралаа үрэн таран хийх хэрэг байна уу даа? Амьдралд илүү үнэ цэнэтэй зүйл байгааг мартаж болохгүй.

 

3. Мөнгөө хоосон зүйлд дэмий үрэхгүй

Ихэнх залуучууд оюутан ахуй наснаасаа эхлэн ажлын гараагаа амжилттай эхэлсэн байдаг. Ажил ихтэй, чөлөөт зав муутай учраас баар цэнгээний газар суух сонирхолгүй, сoгтууруулах төрлийн ундаанд мөнгө үрдэггүй. Тэд сургуулийн төлбөрөө цуглуулах, хөлсний байрны төлбөрөө төлөх гээд илүү чухал зүйлд мөнгөө хуримтлуулна. Харин та найз нөхөдтэйгөө наргиж цэнгэдэг нэгний эгнээнээс гарахаар шийдсэн бол хичнээн их мөнгөний хэмнэлт гарахыг ойлгох болно. Энэ нь хорт муу зуршлаас татгалзах бас нэгэн шалтгаан мөнөөс мөн.

 

4. Таны асуудал – бодит асуудал

Таны нулимс одоо л нэг юм үнэлэгдэнэ. Сoгтууруулах төрлийн ундаа нь таны сэтгэл хөдлөлийг худалч хуурмаг болгож орхидог. Харин эрүүлжсэнээс хойш бодит байдал болон сэтгэл хөөрлийг ялгах чадвартай болох ажээ. Арxины хоосон лонх тэврэн өөрийгөө өрөвдөж уйлж хэвтсэнд орвол амьдралын хүнд бэрхшээлийг даван туулах арга замыг эрүүл ухаанаар эрэлхийлж байсан нь дээр биз ээ.

 

5. Таны дархлааны систем сайжирна

Сoгтууруулах төрлийн ундааны байнгын хэрэглээ нь дархлааны системд муугаар нөлөөлдөг болохыг судалгаагаар баталсан. Таньтай ийм зүйл тохиолдож байсан нь тодорхой: дуутай шуутай наргисны дараа таны бие өвдөж эдгэхгүй удаан явж байсан. Үүний шалтгаан арxи. Арxи таны амны хөндийд байгаа хамгаалалтын системийг устгасан. Үүний эцэст таны биед орсон нян, вирус дураараа үржиж таныг дарлаж эхэлнэ. Сoгтууруулах төрлийн ундаанаас татгалзсанаар та эрүүл болно.

 

6. Сoгтуугийн хар гайгаар найз нөхдөө гомдоохгүй болно

Сoгтуу байхдаа буруу үйлдэл хийж дараа өдөр нь харамсах хэрэг болдог. Эрүүлжсэнээр та зөв алхам хийж аливаад буурь суурьтай хандах болно. Буруу хийсэн үйлдлээ цайруулах гэж найз нөхдөөсөө уучлалт гуйхаас өөр яах вэ дээ.

 

7. Эрүүлээр хэрхэн амрах ёстойгоо мэддэг болно

Найз нөхөдтэйгөө сoгтууруулах төрлийн ундаагүйгээр хэрхэн зөв амарч сурах нь таны хувьд хэцүү байх нь мэдээж. Өөрийгөө хөгжөөхийн тулд өндөр градустай ундаа уух хэрэггүй. Найз нөхөдтэйгөө амарч байхдаа та заавал арxи уух албагүй. Хэн нэгний үгэнд ч ороод хэрэггүй. Эрүүл сайхан агаарт яагаад эрүүл амарч болохгүй гэж.

 

8. Таны найз нөхөд танд таалагддаг эсэхийг эрүүлээр ойлгоно

Таныг арxинаас гарахаар шийдсэн шийдвэрийг таатай хүлээж авахгүй байгаа хүнийг найз гэж үзэхгүй байвал зүгээр дээ. Арxигүйгээр найз нөхдийгөө эрүүлээр нэг сайтар ажиглаарай, хэн нь яаж хошигнож байгааг, ямар сонирхолтой зүйл ярьж байгааг сонс. Хамгийн гол нь та эрүүлээр дүгнэлт хийнэ: урьд өмнө бодож байсан шиг тэд үнэхээр танд эерэгээр нөлөөлж чадаж байна уу?

 

9. Та өөрөө өөрийгөө нээх болно

Та өөрөө өөрийгөө нээх шинэ шатанд гарч чадна. Амьдралын утга учраа олсноор та өөрийгөө нээж байгаа хэрэг юм. Өөрийгөө хөгжүүлж эхлээрэй. Өөрийнхөө эрэлт хэрэгцээг тодорхойл – танд маш сонирхолтой байх болно.

 

10. Та шинэ хүн мэт харагдана

Сoгтууруулах төрлийн ундаа нь элгэнд муугаар нөлөөлдөг. Элэг нь хүний биеэс хорт бодис гадагшлуулах үүргийг гүйцэтгэдэг эрхтэн гэдгийг та бид мэднэ. Арxины байнгын хэрэглээнээс үүдэж арьс шингэний дутагдалд орж хуурайшиж эхэлдэг. Эцэс сүүлд нь наснаасаа хөгшин харагдах болно шүү.

Leave a Reply

Your email address will not be published.