in

Туршлагатай эцгийн өгч буй хүүхдээ зөв хүмүүжүүлэх зөвлөгөөнүүд. Түүнд эдгээр дүрмүүд маш их тус болсон юм

Хоёр хүүхдийн эцэг, туршлагатай нэгэн аавын зүгээс хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд нь тус болсон дүрмээсээ хуваалцлаа.

 

1.

Хязгаарлалт нь зөвхөн аюулгүй байдал болон бусдын эрх чөлөөнд халдсан тохиолдолд л яригдана. Хязгаарлалтыг тодорхой бөгөөд энгийн байхаар хийгээрэй. Бусдаар бол хүүхэд чөлөөтэй туршилт хийж л яваг.

 

2.

Шийтгэл нь урьдчилан мэдэгдсэн, муухай биш, ойлгомжтой байх ёстой. Тодорхой бус шалтгаан болон хожим хойно гарах үр дагавар нь эцэг эх, хүүхдийн аль алинд нь хэцүү тусдаг. Эцэг эх чангаар хашхирч аймшигтай царай гарах нь – сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлэх ёстойг илтгэнэ.

 

3.

Аав, ээж хоёр нэг ижил зүйл ярих хэрэгтэй. Ээж шийтгэсэн бол аав шийтгэлийг өөрчилж болохгүй. Хүүхдэдээ хайргүйдээ ингэж байгаа юм биш. Энэ бол буруу үйлдлийн шийтгэл гэдгийг ойлгуулна.

 

4.

Ах, эгч байх – шинэ боломж байхаас бус шинэ үүрэг биш. Том хүүхдэдээ чи том нь учраас тэгэх ёстой гэж бүү хэлж байгаарай. Түүний бага насыг эвдэж дүү нартайгаа харьцах харьцааг муутгана. Түүнд үүрэг байхгүй, яагаад гэвэл түүний ах, эгч болж төрсөн нь түүний буруу биш.

 

5.

Хүүхэд – эцэг эхийн толь. Хүүхэд хэдий хэр ширүүн ааштай байна төдий чинээ эцэг эх нь тайван хандах ёстой. Хүүхэд томчуудыг дуурайдаг, томчууд бол тэдний хувьд үлгэр дуурайлал.

 

6.

Хүүхдийг айлгаж болохгүй. Хэзээ ч, ямар ч нөхцөлд. Цагдаа аваад явна, ээж нь хайрлахаа болино, хөрш орж ирээд загнана, энэ бүгд хүүхдийн сэтгэл зүйг эвдэнэ.

 

7.

Хүүхдүүдийг харьцуулж болохгүй. Хүүхдэд аз жаргал хүсэхээс бус онц дүн бүү хүс. Бусадтай харьцуулахад өөртөө итгэх итгэлээ алддаг.

 

8.

Сонголт хийх боломж олго, өөрийнхөө хүслийг сонсож сураг. Шийдэмгий бус, аз жаргалгүй томчууд бол бага байхад нь эцэг эх бүгдийг өмнөөс нь шийддэг байжээ. Юуг ч сонгож болно: идэх каш, тоглох тоглоом, үзэх хүүхэлдэйн кино, өмсөх хувцсаа, амралтын өдрийн төлөвлөгөө гээд юу ч байж болно.

 

9.

“Тэгж хий” – зөв хувилбар биш. Өөрийн хувийн туршлагаас харахад бага багаар ажиллах хэрэгтэй. Хүүхэд таны хийж байгаа зүйлээс үлгэр дуурайлал, хүсэл сонирхолтой болох ёстой. Хамгийн гол нь хүчээр хийлгэхгүй шүү.

 

10.

Хайр дурлал – энэ бол хэлэлцээрийн нэг хэсэг биш. Эцэг эх хүүхдийнхээ амжилттай байгаад болон зөв хүмүүжилтэй байгаад нь хайртай биш шүү дээ. Ямар ч нөхцөлгүйгээр л зүгээр хайрладаг юм.

Leave a Reply

Your email address will not be published.