in ,

Та халуун устай ваннд хэвтэх дуртай бол эдгээр зүйлсийг зайлшгүй анхаарч байх хэрэгтэй!

woman's feet resting against bath tub with bubbles

Тайвширч, биеэ суллахыг хүсэхдээ бид халуун устай ваннд ордог. Халуун устай ванн нь таны эрүүл мэнд, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг бол? Санал зөрөлдөх нь мэдээж, гэхдээ сайнаасаа муу нөлөө их гарч байв. Харин сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанаас харахад халуун устай ванн нь биеийн тамирын адил үйлчилгээ үзүүлж байгааг тогтоожээ.

 

Халуун устай ванн уу эсвэл биеийн тамир уу?

Нэг цаг халуун усанд ороход үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, 60 минут биеийн тамираар хичээллэсэнтэй адил сахарын хэмжээг багасгадаг болохыг тогтоожээ. Үнэн гэхэд дэндүү сайхан байгаа биз? Судалгааны үр дүнг бүрэн батлахад арай эрт байгаа ч үнэний хувьтай байх хэд хэдэн баримтууд байгаа юм. Уургийн халуун шок гэгчид цусан дахь глюкогийн хэмжээ идэвхжиж биеийн тамираар хичээллэсэнтэй дүйх ажээ. Халуун устай ванн эсвэл саун нь эрүүл мэндийг бэхжүүлдэг тул биеийн тамираар хичээллэх боломжгүй хүмүүст боломж олгож байна.

Британийн үндэсний спорт, спортын анагаах ухааны төвийн хэсэг эрдэмтэд илүүдэл болон жирийн жинтэй 14 эрчүүдэд туршилт хийжээ. Эдгээр эрчүүдийн бодисын солилцоо болон цусан дахь сахарын хэмжээг шинжилгээгээр авсан. Тэдний нэг хэсэг нь 1 цагийн турш халуун усанд хэвтэнэ, харин нөгөө хэсэг нь 1 цаг дугуй унана.

 

24 цагийн дараа шинжилгээ авахад бүх эрчүүдийн цусан дахь сахарын хэмжээ хэвэндээ очсон байхыг тогтоожээ. Саунд орсон эрчүүдийн хувьд шинжилгээний хариу илүү сайн гарсан: хоолны дараа гэхэд тэдний цусан дахь сахарын хэмжээ бусад биеийн тамирын дасгал хийсэн эрчүүдийнхээс 10%-иар бага байв. “Халуун ус” нь сахарын өвчтэй хүмүүст эмчилгээний бас нэгэн арга байж болох юм гэсэн санаа гарч ирсэн. Эрчимтэйгээр биеийг халаахад халууны шокоос уураг нэмэгддэг. Жишээ нь, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүний уураг бага байдаг, эрчимтэйгээр халаахад уургийн хэмжээ нэмэгдэж сахарын хэмжээг хянах боломжтой байж болно.

 

Үрэвслийн эсрэг ванн

Судалгаанаас гарсан бас нэгэн үр дүн бол халуун ус үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдгийг тогтоожээ. Үрэвслийн эсрэг тэмцэх тэмцэл нь яг л биеийн хүчний ачааллын дараагийн үйлчлэлтэй адил. Халуун ус нь цусны даралт буруулахад ч нөлөөлж байгаа нь сайн мэдээ болсон юм. Хэдий энэ мэт сайн талтай ч судалгаанаас тодорхой болсон сөрөг талыг мартаж болохгүй.

Уг судалгаанд зөвхөн эрчүүд хамрагдсан, эмэгтэйчүүдийн хувьд адил нөлөөлөл үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Судалгаанд хамрагдсан хүний тоо ч цөөн, 14 эр хүн. Эрдэмтэд албан ёсны мэдэгдэл хийхийн тулд том цар хүрээтэй судалгаа хийх ёстой гэж үзэж байна. Эрдэмтдийн хийсэн уг судалгаа нь халуун устай ванны эмчилгээний сайн талыг илүү тодорхой гаргаж ирэхэд тус болно гэж найдах болжээ.

Тэгэхээр одоохондоо саун, халуун устай ваннд орохдоо ариун цэвэр сахих гэсэн үүднээсээ хандаж байсан нь дээр болов уу.

Leave a Reply

Your email address will not be published.