in ,

Хайртай бүсгүй чинь ээж болох үед эр хүн бүрийн мэдэж байх ёстой 10 зүйл

Саяхан мэндэлсэн үрээ тэврээд эмнэлгээс гарахдаа шинэхэн аав ээжүүд хүүхэд арчлах заавар байсан ч болоосой гэж бодох нь бий. Харамсалтай нь хаана ч тийм удирдамж байхгүй.

Харин нөхрүүд “шинэхэн” эхнэртээ хэрхэн хандах ёстой зөвлөгөө байх ажээ. Хүүхэд төрсний дараа та хоёрын хэн нь ч урьд өмнөх шигээ байхгүй. Энэ өөрчлөлтийн улмаас нөхрүүд хэрхэхээ мэдэхээ байдаг.

Тийм учраас бид энэ удаад нөхрүүдэд зөвлөгөө өгөхөөр бэлдлээ.

 

1. Таны эхнэр өөрийгөө гоо үзэсгэлэн биш болсон хэмээн боддог

Хүүхэд төрсний дараа эмэгтэй хүн өөрийнхөө бие галбирыг хараад дотроо юу бодож явдгийг эрэгтэй хүн ойлгохгүй. Нэг талаасаа, түүний бие галбир төгс – яагаад гэвэл үрээ тээж гэрэлт ертөнцөд мэндлүүлсэн! Нөгөө талаасаа түүний бие галбир их бага хэмжээгээр өөрчлөгдсөн.

Өнгөц харахад онцын зүйлгүй мэт боловч эхнэрт тань амаргүй байгаа.

Хэний ч өмнө гайхуулдаг байсан гэдэс нь одоо унжихын дээдээр унжсан.

Жин нь нэмэгдсэн – ямар ч эмэгтэй хүний хувьд том асуудал.

Энэ бүх асуудлыг яах вэ? Энэ үед эхнэртээ худлаа магтаал хэлэх хэрэггүй.

Хэрвээ эхнэр тань өөрийнхөө бие галбирын талаар асуувал та түүний сэтгэл санааг болгоомжтой дэмжих хэрэгтэй. Тун удахгүй хэсэг хугацааны дараа хуучны хэлбэртээ орно гэдгийг нь ойлгуулаарай. Тэгээд ч бие галбир ямар байх нь хамаагүй хайрлаж явах цорын ганц эхнэр минь гэдгээ хэлэхээ мартаж болохгүй.

 

2. Эхнэр тань зөвхөн хүүхдэдээ анхаарал хандуулна

Та хоёрын амьдрал өөрчлөгдсөн, үүнийг хүүхдийн уйлаан байнга сануулах болно. Эхнэрийн тань анхаарал бүгд хүүхдэд хандсан байгаа.

Энэ үеийг нь та тайван хүлээж авах хэрэгтэй. Хөөрхий, байгалиас заяасан эх хүнийхээ инстиктийг л гаргаад байгаа аюм. Энэ нь муу зүйл огт биш.

 

3. Таны эхнэр айдастай байгаа

Одоо бүх зүйл өөр. Та мэдэж байгаа хэдий ч таны эхнэрийн хувьд шинэ зүйл бүхэн айдас төрүүлнэ.

Тэр яг л шалгалт өгөх гэж байгаа мэт. 9 сарын турш бэлдсэн одоо сурсан мэдсэнээ гаргах цаг ирсэн. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь савласаар, нөхцөл байдал ч байнга өөрчлөгдөнө. Эргэн тойрны хүмүүс түүнд зөвлөгөө өгнө, тусламжийн гараа санал болгоно. Хэдий сайн талтай ч гэсэн эхнэрийн тань хувьд дарамттай санагдах нь бий. Заримдаа айснаасаа болоод зугтаамаар ч үе гарна.

Энэ үед нь та ээжийнхээ үүргийг сайн гүйцэтгэж байна гэж магтаарай. Таны хайр халамж, дэмжлэг хэрэгтэй байгаа. Энэ үеийг бид хамтдаа даван туулна гэдгийг итгүүл. Ямар нэгэн алдаа гаргалаа гэхэд – тайвнаар хүлээж ав. Хамгийн гол нь байнга цугтаа байхыг хичээ. Хүүхдийнхээ сайн ээж нь болж чадна гэдэг итгэлээ та түүнд харуул. Таны халуун дулаан тэврэлт түүнийг тайвшруулаг.

 

4. Таны эхнэр байнга бэхлэлтэнд байгаа

Түүний ээж нь охиноо ажилдаа орох ёстой гэж бодож байгаа. Харин нагац эгч нь хүүхдээ буруу хөхүүлээд байна гэж зэмлэх. Таван хүүхдийн эх болсон найз бүсгүй нь “илүү оймс элээсэн” гэдгээрээ баахан зөвлөгөө өгнө. Харин түүний хадам ээж нь хүүхдийн хүмүүжилд оролцохоор шийднэ.

Тийм учраас таны эхнэрт хэцүү байгаа, түүн рүү байнга дайрч байна.

Энэ болгоноос хайртай эхнэрээ хамгаалаарай. Түүнийг тайван байх үед нь хүмүүс түүнд туслах хүслээрээ л ингэж байгаа юм гэдгийг нь тайлбарлаж хэлээрэй.

 

5. Эхнэр тань хүүхдэдээ уурлаж чадахгүй

Түүнийг дутуу нойртой хонуулж байгаа гол буруутан нь хүүхэд гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Бяцхан үрээ тэрээр яаж буруутгах вэ дээ?

Энэ үед уураа гаргах боксын мешок нь нөхөр болно. Санаагаар бүү уна, удахгүй энэ үе дурсамж болон ард хоцорно.

 

6. Хувцас сонирхохоо больсон

Тэрээр юу ч өмсөх сонирхолгүй байгаа. Хэдэн сар нэг загварын жирэмсний хувцас өмссөн, одоо өөрийнхөө хуучин хувцаснуудаас өмсье гэхээр хэмжээгээрээ таарахгүй. Шинийг авъя гэж бодсон ч удалгүй хуучин жиндээ очих байх гэж найдан яваа.

Сайн ээж шүү гэдгийг нь байнга сануулж байгаарай. Ус сайн ууж, шим тэжээлтэй хоол идэхийг дэмжээрэй.

 

7. Түүнд халамж хэрэгтэй байгаа

Эхнэр болгон нөхрийгөө өөрийнхөө хамгаалагч гэж бодож явдаг. Эх болсон цагаас хойш хамгаалалт, халамжийг улам их хүснэ. Жишээ нь, зочид ирүүлэхийг хүсэхгүй байгаа, тэр үед нь та л энэ тухай эхэлж дуугарах ёстой. Энэ үед таны эхнэр “Би учрыг нь олчихно оо” гэсэн үгийг таниас хүлээж байгаа ажээ.

 

8. Эхнэр тань амрах хүсэлтэй байгаа

 

Эх хүн болсон эмэгтэй хүн өөрийгөө бүх зүйлийг төгс хийх ёстой гэж бодож эхэлдэг. Гэр нь замбараагүй эсвэл үгэнд ордоггүй хүүхэдтэй ээж нар нэг зүйлийг буруу хийжээ гэж дотроо бодно. Эх болсон цагаас хойш эрч хүч хурдан дуусна. Гэхдээ тэд үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй юм. Эхнэрээ амрааж байгаарай. Дуг хийх эсвэл зурагтаар дуртай сувгаа үзэх, хүүхдийнхээ хажуугаар ороод унтаг. Хэрвээ эхнэр тань эсэргүүцээд байвал өөрийгөө ч гэсэн бодож байх хэрэгтэйг сануулаарай.

 

9. Юу хэрэгтэй байгаа вэ гэж асуулгах хүсэлтэй байгаа юм

Ичиж зоволгүй юу хэрэгтэй байна вэ гэж асууж байгаарай. Түүнд маш их таалагдана.

 

10. Эхнэр тань танд хайртай

Одоо таныг өөрийнхөө хайртай эр хүн гэдгээс гадна хүүхдийнхээ эцэг гэдгээр бас хайрлах болсон. Саяхан мэндэлсэн хүүхэд таныг дуурайж байгааг тэрээр харах дуртай. Таны хөл, гарыг дуурайсанд тэр дуртай. Бяцхан үрээ цугтаа өсгөх тэр агшнаас хойш та хоёр улам дотносох ажээ. Эцэг хүний аз жаргал – түүний хувьд үнэлшгүй зүйл.

Цаг хугацаа өнгөрч бүх зүйл сайхан болно гэдгийг бүү мартаарай.

Leave a Reply

Your email address will not be published.