in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Хүмүүст эрүүл мэт санагддаг хэдий ч яг үнэндээ хүний биед сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

100% эрүүл хоол хүнсээр хооллоно гэдэг юу л бол? Гэхдээ хүнсний дэлгүүрээс хүнсээ цуглуулж байхдаа ямартай ч эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй болов уу гэж найдаж авдаг хүмүүс их бий. Эдгээр хүнсэн дотор эрүүл мэт харагдах хүнсний бүтээгдэхүүн байх ажээ.

“Эрүүл” гэх нэрийн дор ямар хүнс байдгийг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Гадилын чипс

Яг л гадилын агууламжтай адил ашиг тустай: төмөр, кали, магни гээд бүгд бий. Гэхдээ гадилын чипс үйлдвэрлэгчид амт, үнэр оруулагч, сахар нэмж ихэнхдээ тосонд шардаг ажээ.

Юугаар орлуулах вэ: Өөрийн гараар хийсэн чипсээр, задгай агаарт өөрөөр нь хатаасан эсвэл шарах шүүгээнд хатаасан.

 

Шаржигнуур талх

Маш олон төрлийн талх бий дээ. Эдгээр талхнууд нь хортой тос ихээр агуулдаг байна.

Юугаар орлуулах вэ: Орцыг нь анхааралтай харж байгаарай. Исгэгч, крахмал, консервант, будаг оруулагч, анти-хүчил байх ёсгүй. Бүхэл үрийн эсвэл овьёосоор өөрсдөө талх хийж болно шүү дээ.

 

Глютен агуулаагүй хүнс

Глютен-тарианы үрэнд агуулагдах уураг. Энэ бодис гурилыг устай холиход барьцалдуулж байгаа юм. Дэлхийн хүн амын 1% нь глютенийн харшилтай байдаг. Үлдсэн хүмүүс нь эмчийн онцын зааваргүй л бол глютенээс зугтаах ямар ч шаардлага байхгүй буюу глютенгүй хүнс рүү дайрах шаардлагагүй.

Юугаар орлуулах вэ: Жирийн талх. Хэтрүүлэхгүй хэмжээг нь тааруулахад л болно.

 

Хатаасан жимс болон цукати /чихэртэй хатаасан жимс/

Хатаасан жимс хүний биед сайн нь сайн, гэхдээ өнгийг нь алдагдуулахгүй, хөгцрүүлэхгүй гэж жимс хатаахдаа фунгицид болон диоксид түрхдэг байна. Харин цукатын хувьд эрүүл мэндэд хортой, дүүрэн сахар шүү дээ.

Юугаар орлуулах вэ: Гэртээ жимсээ өөрөө хатаагаарай – тун чиг амар бөгөөд эрүүл мэндэд ашиг тустай.

 

Хайлуулсан бяслаг

Хайлуулсан бяслаг нь нэмэлт химийн орц ихтэй, тэр дундаа маш их хэмжээний натри агуулдаг. Жишээ нь, 3 зүсэм хайлуулсан бяслагтай бургер гэхэд л өдрийн хэрэглээний давсны 2/3 хэмжээг авах ажээ.

Юугаар орлуулах вэ: Сайн чанарын төрөл бүрийн бяслаг эсвэл давстай аарцаар ч орлуулж болно.

 

Лаазалсан ногоо, жимс

Лаазалж байхдаа элдэв төрлийн соус, уксус зэрэг хортой бодис ихээр нэмдэг. Жишээ нь, нэг лааз улаан шош нь 3 халбага сахартай байдаг гэж хоолны мэргэжилтэн хэлж байна.

Юугаар орлуулах вэ: Давс, сахаргүй гар аргаар даршилсан ногоо авах эсвэл өөрсдөө ногоо, жимсээ даршилж сурах.

 

Крахмаллаг ногоо

Эрдэнэ шиш, лийр, төмс, хулуу зэрэг нь амин дэм, эрдэс бодисоор тийм ч баялаг бус. Харин агуулж байгаа калори нь бусдаас дээгүүр бичигдэнэ.

Муу гээд эдгээр хүнсийг хоолны цэсээс хасах хэрэггүй, жиндээ хяналт тавьж байгаа хүмүүс болгоомжтой л хэрэглэх ёстой.

Юугаар орлуулах вэ: Крахмаллаг бус хүнс түлхүү хэрэглэх (ногоон өнгөтэй, шүүслэг, шаржигнуур), ялангуяа 18 цагаас хойш.

 

Йогурт

Дэлгүүрийн йогурт нь сахарын агууламж өндөртэй бол протеины хэмжээ бага. Тэгээд ч дэлгүүрийн тараг нь зажлууртай болохоор хөнгөн хоол идээд байгаа мэт санагддаг юм.

Юугаар орлуулах вэ: Сахар багатай (1 порцод 10 гр байхаар ) гэхдээ протеин (1 порцод 6 гр байхаар) ихтэй йогурт авах. Эсвэл худалдаж авалгүй өөрөө таргаа исгээд төрөл бүрийн жимсгэнэтэй холиод идэж болно.

 

Бэлэн овьёос

Овьёосны ашиг шимийг хүн бүр мэддэг хэдий ч 2-3–хан минут чанадаг овьёосны шим тэжээл бага гэдгийг тэр болгон мэдэхгүй нь харамсалтай.

Овьёосны үр жижиг байх тусмаа үрийг хэд дахин боловсруулжээ гэж ойлгоно. Үүнээс гадна бэлэн овьёос нь төрөл бүрийн химийн орц нэмсэн тул ашиг тус нь багасаад ирдэг байна.

Юугаар орлуулах вэ: Том ширхэгтэй овьёос сонгож авах. Чанах гэж бага зэргийн илүү хугацаа зарцуулна л биз, гэхдээ таны эрүүл мэндэд өгөх шим тэжээл нь их гэдгийг мартаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *