in

ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай

Эдгээр 9 хачирхалтай шинж тэмдэг нь бидний урьд насны амьдралыг илтгэдэг

Өнөөдрийн амьдралаараа бүрэн дүүрэн амьдрах ёстой гэж бодох хүмүүс олон, бас хүн хэд хэдэн амьдралаар амьдарсан бол гэж бодох ч хүмүүс бий. Хүн болгоны үзэл бодол адилгүй тул тэр нь ийм гэж тулгах хэрэггүй байх. Миний хувьд энэ асуудалд бодитоор хандахыг хичээдэг. Гэсэн хэдий ч “энэ залуу урьд өмнө нь амьдарч байсан” юм гэдгийг илтгэх зарим нэг шинж тэмдгүүд байх ажээ. Магадгүй урьд өмнө нь Английн хаа нэгтээ нэгэн залуу амьдарч байсан ч юм билүү?

 

1. Давтагдах зүүд

Давтагдах зүүдийг яаж ч тайлбарлаж болох хэдий ч нэг л зүүдийг давтан зүүдлээд байвал таны урьд настай холбоотой байж болно. Түүхэн цаг үе нь өөр эсвэл өөр газар нутаг. Энэ нь таныг урьд өмнө нь амьдарч байсныг илтгэнэ.

 

2. Дежавю

Бид ямар нэгэн байдлаар гэнэт этгээд мэдрэмж мэдэрсэн л байж таараа… Бидний мэдэх зүйл: одоо хийж байгаа зүйлийг бид анх удаа хийж буй. Гэтэл гэнэт урьд өмнө яг тэр зүйлээ хийж байсан мэт: эсвэл тэр газар ирж байсан мэт, тэр хүнтэй уулзаж байсан мэт, яг тэр үгийг сонсож байсан мэт… Яг одоо болж байгаа үйл явдал урьд өмнө нь болсон мэт .. Эрдэмтэд энэ үзэгдлийг урьд настай холбон тайлбарлах нь бий.

 

3. Өнгөрсөн үеийн үйл явдлыг дурсан санах

Гол зүйл: та оролцогч нь байгаагүй. Өөрөөр хэлбэл таны толгойд байх ёсгүй тэр ой санамж байх ажээ. Бүр тод томруунаар санахыг нь яана. Үүнийг бас л урьд настай холбон тайлбарлах хүмүүс олон бий.

 

4. Гайхалтай мэдрэмжтэй

Урьд насанд итгэдэг хүмүүс цаг хугацааны уялдаа холбоог мэдэрдэг гэж үздэг. Өнгөрсөн, одоо болон ирээдүй цаг. Ямар нэгэн үйл явдлыг урьдчилан таамаглах, мэдрэх, ямар нөхцөл байдалд хэрхэх зэргийг тодорхой мэдэж байгаагаараа эргэн тойрныгоо гайхшралд оруулж орхино.

 

5. Үл ойлгогдох айдас, фоби

Бид бүгд л ямар нэгэн зүйлээс айдаг: ус, өндөр, аалз эсвэл могой. Эдгээр айдас юунаас үүдэлтэй вэ? Энэ нь урьд настай холбоотой гэж үздэг. Жишээ нь та өөрийгөө яагаад могойноос айдгаа мэддэггүй бол хариултыг нь эндээс олох ч юм билүү?

 

6. Учир битүүлэг өвдөлт

Эрүүл хэсэгт гэнэт өвдөлт мэдрэгдээд хормын дараа ор сураггүй алга болж байсан тохиолдол байна уу? Магадгүй та урьд насандаа цэрэг байсан бөгөөд хөлгүй ч болсон юм билүү. Өнөөдөр хуучин гэмтэл бэртэл өөрийгөө сануулахаар шийджээ…

 

7. Төрөл садангийн хүнээ олжээ

Танихгүй хүнийг илүү ойр дотно хүлээн авч нэг л сэтгэлд дотно санагдаад байна уу? Зүгээр ч нэг санамсаргүй мэдрэмж биш. Энэ дэлхий дээр таныг урьд өмнө мэддэг байсан хэн нэгэн явж л байгаа.

 

8. Таны сэтгэл хөгширсөн мэт мэдрэмж төрөх

Та өөрийнхөө сэтгэл санааг өөрөөсөө ч илүү өндөр настай мэт бодох үе байдаг уу? Элээсэн оймсоороо ухаан сууж байгаадаа бус урьд өмнөх амьдралаас үлдсэн тэр сэтгэл танд үлджээ. Илүү их амжилтад хүрэхийн тулд өнгөрсөн болон өнөө цагийн ухаанаа ашиглаж яагаад болохгүй гэж?

 

9. Өөр цаг хугацаанд байгаа мэт сэтгэгдэл

Та байгаа газартаа нэг л дасаж өгөхгүй эсвэл цаг хугацааны хувьд арай л биш юм шиг санагдах үе гарч байсан уу? Эсрэгээрээ хаа нэгтээ танихгүй газар очиход ёстой “дассан газрын даавуу зөөлөн” гэмээр болох үе байсан уу? Хэрвээ таныг хаа нэгэн зүг рүү татаж чангаагаад байвал та урьд өмнө нь тэр газар амьдарч байсныг илтгэж байж болно.

Leave a Reply

Your email address will not be published.