in ,

Та өөрт тохирсон зөв байрлалаар унтаж сурвал эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх болно

Унтахдаа дараах эрүүл 9 байрлалын нэгээр нь ч болов унтаж үзээрэй. Нойр эрүүл мэнд, эрч хүчээ сэлбэх арга. Эрүүл хүний нойр 7-9 цаг үргэлжилдэг гэдгийг мэдэх хэдий ч унтах байрлал эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг тэр болгон мэддэггүй байх. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар унтах байрлал нь нурууны өвчин намдаах, ханиад анагаах хүртэл чадалтай ажээ.

Миний хувьд, доошоо харж унтах нь даралт багасгадаг гэдгийг өмнө нь мэддэггүй байлаа.

 

Нуруу тань өвддөг бол

Нуруу тань өвдөөд байвал зөв байрлалаар унтаарай.

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр: “нуруугаараа дээш харж хэвтээд өвдөг доороо дэр тавь. Өвдөгнөөс гадна нурууны хонхорхой хэсгээр бөөрөнхийлсөн алчуур тавьж болно” гэжээ.

 

Мөрөөр чилж өвдөөд байвал

Хамгийн гол нь өвдөөгүй талаараа унтах ёстойг санаарай.

Women’s Health сэтгүүлийн зөвлөснөөр “эрүүл талаараа хэвтээд хөлөө бага зэрэг нугална, хэвтэхдээ дэр тэврээрэй” гэжээ. Дэр тэврэхээс гадна өвдөгнийхөө завсар дэр хийнэ.

Хэрвээ хоёр мөр хоёулаа өвдөөд байвал гараа биеийн дагуу унжуулан нуруугаараа унтана.

 

Хамрын ханиад хүрсэн бол

Хэрвээ таны хамар битүүрсэн байгаа бол унтах байрлалаас шалтгаалж та нэг бол сайхан унтана, нэг бол хамар тань битүүрээд унтаж чадахгүй.

Харвардын анагаах ухааны их сургуулиас зөвлөх нь: “Бага зэрэг өндөр дэртэй унтаарай. Дэргүй унтаж толгойгоо доош унжуулбал хамрын хөндий нусаар дүүрч хамар тань битүүрнэ” гэжээ.

 

Толгойн өвчний үед

Зөв байрлалтай унтахад толгойн өвчин намдана, харин буруу хэвтвэл толгойн өвчнийг улам ч хүчтэй болгож мэднэ.

Эрүүл мэндийн мэргэжилтний бичсэнээр: “Урьд өмнө унтаж байхдаа хүзүүгээ их эргүүлдэг байжээ. Энэ үед толгой их өвдөнө. Шөнө хүзүүгээ эргэлдүүлэхгүйн тулд толгойн хоёр талдаа дэр ивж унтаж байхыг танд зөвлөж байна”.

 

Сарын тэмдгийн өвчин

Зөв байрлалд хэвтэж сарын тэмдгийн үед таныг зовоох өвчний шинж тэмдгийг бага ч гэсэн бууруулж болно.

Women’s Health Magazine сэтгүүлийн зөвлөснөөр: “Нуруугаар хэвтэнэ. Өвдөг доороо дэр тавиарай”.

 

Цусны өндөр даралтын үед

Өндөр цусны даралттай бол эмчид заавал үзүүлэх ёстой, гэхдээ та унтах байрлалдаа бас анхаарах хэрэгтэй.

WebMD нэгэн туршилт хийжээ, эрчүүдийн нэг хэсгийг доош, нөгөө хэсгийг дээш харан унтуулж байсан байна.

Эрдэмтдийн судалгааны баталгаажуулсан баримтаас харахад: “Доош харан унтаж байгаа эрчүүдийн цусны даралт тогтвортой байсан” гэжээ.

 

Хоол боловсруулах эрхтний асуудлууд

Гэдсээр өвдөж байхад яаж тайван унтах вэ дээ? Skin Shen-ийн мэргэжилтнүүд: “Зүүн талаараа унтах нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ” гэж үзэж байна.

Илүү үр дүнд хүрэхийг хүсвэл “өвдөгнийхөө завсар дэр ивээрэй”.

 

Хүзүү өвдөөд байвал

Хүзүүний өвчнийг намдаахад алчуур тус болно.

PainPhysicians–ийн бичсэнээр: “Хүзүү орчмоор өвдөөд байвал хуйлсан алчуур хүзүүн дороо тавьж унтаарай. Хүзүүнд ивээс болж ирэх даралтыг багасгана.”

 

Цээж хорсоод байвал

Цээж нь хорсдог хүмүүс ямар тухгүй унтдаг болохыг сайн мэднэ. Доктор Дэвид А.Жонсоны зөвлөснөөр та зүүн талаараа унтаарай. Аль талаараа унтах ёстойг санахын тулд “Зөв тал зөв биш шүү” гэдгийг санахад л болно.

Эдгээр энгийн 9 байрлал таны эрүүл мэндийг дэмжинэ. Туршаад үзэхэд юу ч алдахгүй.

Та ямар байрлалаар унтдаг вэ? Сэтгэгдлээр бидэнтэй хуваалцана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *