in ,

Хэрэв танд эдгээр 10 шинж тэмдэг илэрдэг бол таны дотор гоц ухаантан нуугдаж байна гэж ойлгоорой

Бид өөрсдийгөө ямар нэгэн байдлаар бусдаас гоц гойд, онцгой гэж бодож явдаг. Танд үнэхээр бусдаас ялгарах “этгээд” дадал зуршил байвал өөрийгөө гоц ухаантай эсвэл бусдаас илүү чадвартай гэж үзэж болох ажээ.

Бусдаас ялгарах шинж чанар, биеэ авч явах байдал нь таныг өөр гэдгийг илэрхийлэх тохиолдол бий.

 

1. Өөрөө өөртэйгөө ярих

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өөрөө өөртэйгөө ярих нь дан ганц галзуурлын шинж тэмдэг биш байна. Зарим тохиолдолд оюун ухааны өндөр чадамжтай хүмүүс тархин дахь бодлоо цэгцлэхийн тулд өөрөө өөртэйгөө ярьдаг гэж үздэг ажээ.

 

2. Найз нөхөд багатай

Ухаантай эсвэл амжилттай яваа хүмүүсийн харилцах хүрээ маш бага байдаг ажээ. Тэд өөрийн зорилгодоо хүрэх бодлоо цэгцлэхэд илүү их цаг зарцуулдаг байна.

 

3. Бүх зүйлд ахиц дэвшил муутай

Таны тархи завгүй байгаа учраас ийм үр дүнд хүрч байгаа юм. Таны толгойд замбараагүй олон санаа бодол байгаа учраас та нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй.

 

4. Өөртөө зарцуулах цаг хэрэгтэй

“Удаан” гэдэг ойлголт “залхуу”-тай хорших нь бий. Үнэн хэрэгтээ аливаа зүйлийг эхлүүлэхэд илүү хялбараар хийх тухай цаг зарцуулж суух нь ухаантай хүний ажил ажээ. Энэ тохиолдолд тэд илүү их гүйцэтгэлтэй байж чаддаг.

 

5. Эмх замбараагүй

Энэ тухай сонсож байсан биз. Гоц ухаантан эмх замбараагүйгээс төрдөг, тийм учраас л ийм байгаа юм. Энэ бол залхуурал биш харин таатай орчин үүсгэх хүсэл юм.

 

6. Янз бүрийн юм зурж сараачих

Хэрвээ та үе үе замбараагүй грифонаж зурдаг бол таны тархи шинэ санааны эрэлд гарч байгааг илтгэнэ.

 

7. Үл тоомсорлох

Ухаантай хүмүүс хаашаа илүү анхаарал хандуулж, ямар нөхцөл байдлыг шууд хаях хэрэгтэйгээ мэддэг учраас амжилтад хүрч чаддаг. Өөрчилж чадах зүйлээ зоригтой хийх эсвэл хийж чадахгүйгээ зоригтой хүлээн зөвшөөрч чаддаг байх.

 

8. Эрх мэдлээ хуваарилах

Ухаантай хүмүүс өөрт илүү чухал, ач холбогдолтой зүйл дээр илүү анхаарал хандуулахын тулд эрх мэдлээ хуваарилахад бэлэн байдаг. Хэрвээ та эрх мэдлээ стратегийн учир шалтгаанаар бусдад хуваарилсан бол та гоц ухаантан байх бүрэн боломжтой.

 

9. Үр бүтээмж

Хэрвээ ажилладаг л бол залхуурал биш.

Тойруу замаар явсан ч өөртөө амар байх – энэ бол залхуурлаас илүүтэй стратеги гэж үзнэ.

 

10. Нойр

Таны зогсоо зайгүй ажиллах тархинд сайтар амралт хэрэгтэй. Дутуу, муу нойртой байхад таны чадвар буурна. Өдөртөө 20-30 минут дугхийгээд авахыг хичээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *