in ,

Эрүүл мэндэд ямар нэгэн асуудал байгааг таны нүд дараах шинж тэмдгүүдээр анхааруулж байдаг

Хүний бие эрхтэн – гайхалтай зүйл. Ямар нэгэн асуудал үүсэж байгааг дохио өгч анхааруулах бүрэн чадвартай. Жишээ нь ийнхүү дохио өгөх эрхтэн бол таны “нүд” юм. Итгэнэ үү, байна уу таны хэрэг, нүд бол таны эрүүл мэндийн толь.

Нүдний дараах 8 өвчлөл таны бие организмд ямар нэг өвчин байгааг илтгэх ажээ.

 

1. Өвдөг

Нүдэн дээр гарах өвдөг таагүй ч гэлээ хэсэг хугацааны дараа эдгэж ор мөргүй арилдаг. 3 сарын туршид таны өвдөг арилахгүй байгаа бол хавдрын маш ховор тохиолдол байж болно. Мөн нэг л газар байнга гараад байгаа өвдгийг анхаарах хэрэгтэй.

 

2. Хөмсөг унах

Үс унах нь олон хүчин зүйлээс хамаарна. Хэрвээ хөмсөг дотор талаасаа унаад байвал эрүүл мэндэд анхаарууштай асуудал үүсч байна гэж ойлгоно. Жишээ нь, бамбай булчирхайн өвчлөл байж болно.

 

3. Хараа бүрэлзэх

Байнга компьютерийн ард суудаг бол таны нүд хуурайшиж загатнадаг байх. Компьютерийн дэлгэц хараад сууж байхад нүд тань бүрэлзэж байвал та компьютерийн харааны хам шинж өвчтэй болсныг илтгэнэ. Энэ тохиолдолд та дэлгэцийнхээ контрастыг шалгана уу.

 

4. Сохор толбо

Харж байгаа зүйлийн нэг хэсэгт толбо үүссэн мэт харагдахгүй байгаа бол толгойн архаг өвчнийг илтгэнэ. Толбоос гадна жирэлзэх, оч үсрэх мэт харагдана.

 

5. Бүлтрэх мэт мэдрэмж

Таниар даажигнаж байгаа мэт. Нүд бүлтрэх мэдрэмж нь бамбай булчирхайн өвчлөлтэй холбоотой.

 

6. Нүдний цагаан шаргалтах

Үүнийг шарлах гэж бас нэрлэдэг. Ихэвчлэн саяхан төрсөн хүүхдэд элэгний үйл ажиллагаа жигдрээгүй байхад илэрдэг ч гэсэн томчуудад тохиолддог байна. Хэрвээ томчуудын нүд шарлавал элэгний үйл ажиллагаа алдагдсаныг илтгэнэ.

 

7. Чихрийн шижингийн үед хараа манантах

Чихрийн шижингээр шаналж байгаа хүмүүс нүдний өвчин тусах нь элбэг. Хамгийн их тархсан өвчин нь нүдний судасны системд нөлөөлөх ретинопати юм. Энэ нь хараагүй болох хүртэл хүндэрдэг байна.

 

8. Давхардаж харагдах, хараа бүрсийх эсвэл хараагүй болох

Аливаа зүйл гэнэт давхардан харагдаж байгаа бол яаралтай эмчид үзүүлэхийн дохио юм. Мөн хэсэг хугацаанд хараагүй болох, бүрэлзэх нь зүрхний шигдээсийн шинж тэмдэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *