in ,

Хүнсний бүтээгдэхүүнийг вакумжуулснаар хадгалах хугацааг нь 2 дахин уртасгах боломжтой

Вакум савлагаатай хүнсний бүтээгдэхүүн хөргөгчинд задгай хэвтэх бүтээгдэхүүнээс илүү шинэхэн байдлаа удаан хадгалдаг. Удаан хадгалахын тулд гялгар уутнаас агаарыг нь сорох тусгай хэрэгсэл өндөр үнээр авах ямар ч шаардлагагүй. Гар дор байгаа зүйлээ ашиглан удаан хадгалах боломж байгаа юм шүү.

 

1. Түгжээтэй уут болон ундааны соруул

Түгжээтэй гялгар уутанд угаасан хүнсний бүтээгдэхүүнээс хийж ундааны соруулаа нэг буланд нь углаарай. Гараараа аль болох их агаарыг дарж гаргахыг хичээх бөгөөд үлдсэн агаарыг соруулаараа сорж авна. Хамгийн гол нь – гялгар уутны амыг хаахдаа агаар оруулахгүй байх.

 

2. Гялгар уут болон устай сав

Энэ аргаар бүх агаарыг гаргаж чадахгүй ч гэсэн түгжээгүй гялгар уутыг ашиглах боломжтой. Хүнсний бүтээгдэхүүн хийсэн гялгар уутаа устай саванд хийгээрэй. Усны даралт гялгар уутанд байгаа агаарыг шахаж гаргана. Одоо гялгар уутныхаа амыг боох л үлдлээ.

Дээрх хоёр арга нь мэргэжлийн савлагааг гүйцэхгүй ч гэлээ мэдээд авахад илүүдэхгүй болов уу.

Leave a Reply

Your email address will not be published.