in , ,

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГоёГоё Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Хэрэглэж буй хоол хүнсээрээ дааврын тэнцвэрт байдлаа хангаарай. Үс, хумс, арьс гээд бүх л зүйлд тань нөлөөлөх болно

Даавар нь биеийн бүх үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд эсэд юу хийх хэрэгтэйг хэлж тушаадаг. Дааврын тэнцвэр алдагдвал бүх зүйлд муугаар нөлөөлнө!

Үс унах, арьсаар юм туурах, үрэвсэх, хумс хугарамтгай болох, арьс тэжээлгүй болох, шээс хаагдах, илүүдэл жинтэй холбоотой асуудлууд, сэтгэл санаа тогтворгүй болох, бэлгийн дур хүсэл буурах… Энэ бүгд дааврын тэнцвэр алдагдсанаас үүсдэг.

Хорт бодис, дутуу нойр, буруу хооллолт, ходоодны микрофлорын өөрчлөлт, тэр ч байтугай сөрөг бодол зэрэг гадаад орчны хүчин зүйлийн улмаас дааврын тогтолцоо алдагдаж болдог гэдгийг санах хэрэгтэй.

Биеийн тэнцвэрт байдлыг хангахад нөлөөлдөг хамгийн гол 5 даавруудыг тэнцвэржүүлэхийн тулд шууд эм эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх гэж яарах хэрэггүй. Эхлээд дааврын тэнцвэрт байдлыг хангахад тусалдаг доорх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй.

1. Кортизолын түвшин ихсэх

Хэрхэн нөлөөлөх вэ:

Кортизол нь стрессийн эсрэг хариу урвал үзүүлдэг чухал даавар бөгөөд бөөрний дээд булчирхайгаас ялгардаг. Кортизолын түвшин ихэссэнээс цусны даралт болон цусан дахь сахарын түвшин нэмэгддэг. Дааврын архаг өндөр түвшин нь сэтгэл гутрал, жин нэмэх, хурдан хөгшрөх, цусан дахь сахартай холбоотой асуудлууд, бодисын солилцооны хам шинж бүхий асуудлуудыг үүсгэж болно.

Танд юу ажиглагдах вэ:

  • Нэг ажлаас нөгөө рүү шилжин байнга яарах мэдрэмж төрөх
  • Жин хасахад хүндрэл гарах, ялангуяа бэлхүүс хэсгээр
  • Сэтгэл санаа байнга өөрчлөгдөж тогтворгүй байх
  • Гэнэт уурлаж, гэнэт баярлах
  • Шөнө нойр хүрэхгүй эсвэл муу нойртой хонох
  • Хумс хугарамтгай эсвэл арьстай холбоотой асуудлууд үүсэх
  • Даралт ихсэх эсвэл цусан дахь сахарын түвшин ихсэх
  • Ой тогтоолт муудах, ялангуяа стрессийн үед юманд төвлөрч чадахгүй болох
  • Давстай эсвэл чихэртэй хүнсэнд татагдах
  • Бэлгийн дур хүсэл буурах

Хоолны дэглэм: Хар шоколад нь кортизол дааврын түвшинг бууруулдаг. Мөн хүнсэндээ үргэлж загас хэрэглэж байгаарай. Амттай эмчилгээ биш байна гэж үү?

 

2. Инсулин

Хэрхэн нөлөөлөх вэ:

Инсулин нь бидний цусан дахь глюкозын хэмжээг зохицуулдаг. Инсулинтэй холбоотой гол асуудал бол инсулин тогтмол нэмэгдсэнээр цаашдаа глюкозыг инсулинд тэсвэртэй болоход хүргэдэг (эсүүд энэ дааварт тэсвэртэй болсноор цусан дахь глюкоз ихсэж чихрийн шижин үүсэх шалтгаан болдог).

Танд юу ажиглагдах вэ:

  • Амттанд маш хүчтэй татагдана
  • Нүүрс ус ихтэй шоколад, зайрмаг, шарсан төмс зэргийг зогсолтгүй иднэ
  • Цусан дахь сахарын түвшин хэвийн хэмжээнээс ихэснэ (85 мл/дл-с их)
  • Хоол хоорондын хугацаанд зовних эсвэл цухалдах мэдрэмж төрнө
  • Эмэгтэй хүний бэлхүүсний тойрог 89 см болон түүнээс дээш (хүйсний түвшинд), харин эрэгтэй – 102 см болно
  • Биеийн жингийн индекс 25-с их болох
  • Өндгөвчний олон уйланхайт хам шинж, сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй болох, батга, үсний ургалт хурдсах, заримдаа үргүйдэл болон өндгөвчинд уйланхай үүсэж болно
  • HDL холестерины түвшин багасах, триглицеридийн түвшин ихсэх
  • Цусны даралт ихэснэ (140/90-с их)
  • Инсулины түвшин өлөн үед 5мкЕд/мл-с их болох

Хоолны дэглэм:

Хүнсэндээ тогтмол даршилсан байцаа (эсвэл кимчи болон бусад ногоо) хэрэглэ: энэ бүтээгдэхүүн нь глюкозын түвшинг бууруулдаг болох нь нотлогдсон.

 

3. Тестостерон ихсэх

Хэрхэн нөлөөлөх вэ:

Тестостерон – эмэгтэй хүний өндгөвч, эрэгтэй хүний төмсөг, бөөрний дээд булчирхайгаас ялгардаг даавар. Энэ нь сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэл, булчингийн агшилт, ясны ургалт, бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэйчүүдийн 30%-д нь энэхүү даавар ихэсдэг бөгөөд улмаар батга гарах, сарын тэмдгийн мөчлөг тэнцвэргүй болох, биеэр үс их ургах, толгойн үс унах тэр ч бүү хэл үргүйдэлд хүргэдэг.

Танд юу ажиглагдах вэ:

  • Батга
  • Цээжээр үс ургана
  • Арьс, үс тослогтоно
  • Толгойн үс унана (заримдаа биеэр ус ургахтай хослон илэрнэ)
  • Суганы өнгө өөрчлөгдөнө: таны энгийн арьсыг бодвол илүү бараан өнгөтэй болно
  • Хүзүү болон биеийн дээд хэсгээр хөхлөнгөртөнө
  • Цусан дахь сахарын хэмжээ ихэснэ, багасна эсвэл тогтворгүй болно
  • Огцом уурлана, сэтгэл санаа тогтворгүй болно
  • Стресс, түгшүүр
  • Өндгөвчний олон уйланхайт хам шинж, үр дүнд нь өндгөвчинд уйланхай үүснэ, үргүйднэ, сарын тэмдгийн мөчлөг 35 хоног хүртэл уртасна

Хоолны дэглэм:

Хоолондоо аль болох ногоон шош, хулуу, хулууны үр хэрэглэх. Эдгээр ногоо нь цайраар баялаг бөгөөд цайр нь бэлгийн хөгжил, сарын тэмдэг, өндгөн эс боловсроход чухал үүрэг гүйцэтгэдэг. Цайрын дутагдал нь батга болон андрогены (эр бэлгийн даавар) түвшин ихэссэнтэй холбоотой байдаг.

 

4. Эстроген ихсэх

Хэрхэн нөлөөлөх вэ:

Эстроген нь бэлгийн дааврын бүлд ордог бөгөөд эмэгтэй хүний төрх галбирт нөлөөлдөг аж. Гэхдээ энэ даавар заримдаа хэт ихэсдэг – ойролцоогоор 700 гаруй хор эстроген болон хувирах чадвартай байдаг ба ийм байдлаар биед хуримтлагдан биеийг их хэмжээний даавраар бохирдуулдаг.

Танд юу ажиглагдах вэ:

  • Гэдэс дүүрэх, хавдар эсвэл биед шингэн хуримтлагдана
  • Папаниколау мазокийн шинжилгээний хариу хэвийн бус гарна
  • Цус алдалт, ялангуяа цэвэршилтийн үед ажиглагдана
  • Жин хурдан нэмэх, ялангуяа гуя, өгзгөөр
  • Хөх томрох эсвэл хөх хэт мэдрэг болох
  • Миома, эндометриоз эсвэл сарын тэмдэг өвдөлттэй ирэх
  • Сэтгэл санаагаар унах, сарын тэмдгийн өмнөх хам шинж, цочромтгой болох, амархан уйлна, гэнэт уурлана
  • Мигрень эсвэл толгойн бусад төрлийн өвдөлтүүд
  • Нүүр улайна
  • Цөсний хүүдийтэй холбоотой асуудлууд гарах

Хоолны дэглэм:

Дээр дурьдсан шинж тэмдгүүд илэрч байгаа бол брокколи, цэцэгт байцаа, буржгар байцаа зэрэг загалмай цэцгийн бүлийн ногоонуудыг түлхүү хэрэглэ. Эдгээр ногоо нь эстрогенийг саатуулна. Харин эслэг нь биед хуримтлагдсан илүүдэл дааврыг гадагшлуулна. Загалмай цэцгийн бүлийн ногоо нь хөгшрөлтийг удаашруулдаг.

 

5. Бамбай булчирхайн дааврын түвшин багасах

Хэрхэн нөлөөлөх вэ:

Бамбай булчирхай нь бодисын солилцоог зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал бидний биед биохимийн урвалыг хурдасгах уу эсвэл удаашруулах уу гэдгийг зохицуулдаг. Энэхүү дааврын үйл ажиллагаа нь йод хэрэглэхэд ихэсдэг бөгөөд йод нь ихэнх хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг. Йод нь тирозинтой холбогдож бамбай булчирхайн дааврыг ялгаруулдаг – тироксин (Т4) болон трииодтиронин (Т3). Ойролцоогоор эмэгтэйчүүдийн 10%-д нь бамбай булчирхайн үйл ажиллагаа удааширснаас тиреоид дааврын түвшин буурдаг ба ийм байдлаар энерги нь чухал үйл ажиллагаанд үрэгдэж үс, арьс болон ходоод гэдэсний үйл ажиллагааны хэрэгцээг хангахаа больдог. Эдгээр эмэгтэйчүүдийн бодисын солилцоо удааширснаар: тэд сэтгэлээр унана, өтгөн хатна, жин хурдан нэмнэ, үс, арьс, үе мөчтэй холбоотой асуудлуудтай тулгарна.

Танд юу ажиглагдах вэ:

  • Үс хуурайшиж салаална, амархан орооцолдож унана
  • Арьс хуурайшиж хөлс ялгаралт багасаж хумс нимгэн хугарамтгай болно
  • Жин амархан нэмж, хасахад төвөгтэй болно, шээс хаагдана
  • Өтгөн өдөрт наад зах нь 1 удаа гарна эсвэл өтгөнөө бүрэн гаргаагүй мэт мэдрэмж төрнө
  • Булчин болон үе мөчний өвдөлт
  • Гар хөл даарна, халуун эсвэл хүйтнийг тэвчиж чадахгүй болно
  • Удаан ярина, төвлөрөлт муудна, удаан хариу урвал үзүүлнэ
  • Өглөөгүүр ядарна, сэтгэлээр унана
  • Бамбай булчирхай томорно, юм залгихад хүндрэлтэй болно

Хоолны дэглэм:

Ийм тохиолдолд бразил самар туслах болно. Бамбай булчирхайн үйл ажиллагааг хэвийн явуулахад йодоос гадна танд селен, цайр, зэс хэрэгтэй. Бразил самар нь селенээр баялаг хүнс юм. Гэхдээ Хашимото өвчтэй хүмүүс энэ самрыг хэрэглэж болохгүйг анхаар. Селен нь глутатион үйлдвэрлэлтэд чухал бөгөөд энэ нь бамбай булчирхайн эсрэг биеийн хэмжээг багасгана. Өдөрт 1-3 ширхэн бразил самар идвэл та эрүүл байх болно!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *