Бид эрүүл мэнддээ анхаарал тавих ёстойг мэдэх хэдий ч тэр болгон эмч дээр очоод байх хүсэл байдаггүй.
Тэгвэл гэрээсээ гаралгүй эрүүл мэндээ шалгах хялбархан аргыг танд танилцуулж байна.
- Жирийн халбага аваад хэлний гадаргууг арчиж халбагаа ахиухан шүлс болгоорой.
- Халбагаа гялгар уутанд хийж тод гэрлийн доор тавина: нарны эсвэл чийдэнгийн гэрэл доор.
- 1 минутын дараа халбагаа шалгана.
Халбага цэвэрхэн буюу элдэв үнэргүй, өнгөргүй байвал – дотоод эрхтний элдэв өвчлөл байхгүй гэж үзнэ.
Хэрвээ үнэртэй байвал:
- Идээ шиг, хурц – уушги эсвэл гэдэс ходоодны өвчлөл
- Чихэрлэг – чихрийн шижин байж болно
- Аммиак – бөөрний асуудал
Өнгөртэй байвал:
- Цагаан эсвэл шаргал өнгийн зузаан өнгөр тогтсон бол – бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсан
- Ягаан өнгө – бронхит, цусны эргэлт муудсан, холестерины хэмжээ ихэссэн
- Цагаан өнгө – үрэвсэл
- Жүржийн ягаан өнгө – бөөрний өвчлөл
Энэ бол зөвхөн мэдээллийн шинж чанартай зүйл гэдгийг бүү мартаарай. Энэхүү нийтлэлийг эмчийн нарийвчилсан оноштой дүйцүүлж болохгүй.