in ,

Биеийнхээ эрүүл мэндийн байдлыг ганцхан минутын дотор шалгах боломжтой арга

Бид эрүүл мэнддээ анхаарал тавих ёстойг мэдэх хэдий ч тэр болгон эмч дээр очоод байх хүсэл байдаггүй.

Тэгвэл гэрээсээ гаралгүй эрүүл мэндээ шалгах хялбархан аргыг танд танилцуулж байна.

  • Жирийн халбага аваад хэлний гадаргууг арчиж халбагаа ахиухан шүлс болгоорой.
  • Халбагаа гялгар уутанд хийж тод гэрлийн доор тавина: нарны эсвэл чийдэнгийн гэрэл доор.
  • 1 минутын дараа халбагаа шалгана.

Халбага цэвэрхэн буюу элдэв үнэргүй, өнгөргүй байвал – дотоод эрхтний элдэв өвчлөл байхгүй гэж үзнэ.

 

Хэрвээ үнэртэй байвал:

  • Идээ шиг, хурц – уушги эсвэл гэдэс ходоодны өвчлөл
  • Чихэрлэг – чихрийн шижин байж болно
  • Аммиак – бөөрний асуудал

 

Өнгөртэй байвал:

  • Цагаан эсвэл шаргал өнгийн зузаан өнгөр тогтсон бол – бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсан
  • Ягаан өнгө – бронхит, цусны эргэлт муудсан, холестерины хэмжээ ихэссэн
  • Цагаан өнгө – үрэвсэл
  • Жүржийн ягаан өнгө – бөөрний өвчлөл

Энэ бол зөвхөн мэдээллийн шинж чанартай зүйл гэдгийг бүү мартаарай. Энэхүү нийтлэлийг эмчийн нарийвчилсан оноштой дүйцүүлж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published.