in

Хоолны дэглэм барьж жингээ хаях гэж байгаа бол нэг удаад хэр хэмжээний хоол идэх вэ гэдгээ ингэж хэмжээрэй

Хэрвээ та “хатуу хоолны дэглэм ба өлсгөлөн” гэсэн зарчим бол турах гол арга зам гэж бодож байвал таныг баярлуулах нэг сайхан мэдээ байна шүү. Турахын тулд заавал өлсөх шаардлагагүй ажээ. Учир нь бие организмаа ингэж хүчилж, зовоосны дараа хүн илүүдэл жингээ хаях боловч маш хурдан буцаад таргалдаг.

Үнэн хэрэгтээ турахын тулд таргалах гэж байгаа юм шиг идэх ёстой. Гэхдээ эрүүл хүнс шүү. Бас хамгийн гол нь хэмжээ, хязгаартай идэх… Тэр хэмжээ хязгаар нь хүн бүрт адилгүй байдаг. Алтан дунджаа хэрхэн олох вэ?

Guard Your Health сэтгүүл хүн бүрийн төгс нормыг олох талаар эрдэмтдийн судалгааны үр дүнг нийтэлжээ. Ердөө л өөрийнхөө гар луугаа харахад л хангалттай гэнэ.

 

Хооллолтын 5 зарчим

1. Хоёр атга бол таны бие организмд шаардлагатай ногооны хэмжээ.

2. Хагас атгасан гарны урд хэсэг бол нүүрс усны хэмжээ. Нүүрс усанд будаа, гоймон, талх, хатаасан жимс, жигнэмэг зэрэг орно.

3. Гарын алга (хуруунуудыг тооцохгүйгээр) бол хэдий хэр хэмжээний мах идэх ёстойг илтгэнэ. Энэ нь дунджаар 80 гр орчим мах юм. Түүнчлэн долоо хоногт 500 граммаас их улаан мах хэрэглэхгүй байх нь зүйтэй гэнэ. Загас, шош мэтийн уургийн өөр эх үүсвэр сонгох хэрэгтэй.

4. Хэрвээ та атгасан гар луугаа харвал хэр их хэмжээтэй жимс идэх вэ гэдгээ мэдэж болно.

5. Долоовор болон дунд хурууны дээд үенүүд бол бие галбирт тань нөлөөлөлөхгүй байх цөцгийн тос, амьтны гаралтай тосны хэмжээ.

Эрдэмтэд хооллох ийм зарчим турахад тусалж, эрүүл мэндийг сайжруулна гэдгийг баталжээ. Бие организмыг байнгын хоол шингээх даалгавраар дарамтлахгүй бол таны бие нүдэн дээр тань л залуужих болно.

Энэ судалгааны талаар та юу гэж бодож байна вэ? Танд тохирох нормын дагуу хооллохыг хүсч байна уу? Энэ нийтлэлийг хадгалаад, заавал хэрэгжүүлээрэй! Дараа нь үр дүнгийн талаар бичиж, сэтгэгдлээ үлдээгээрэй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *