in ,

ГоёГоё ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ

Хүний биеийн биологийн идэвхийг сэргээх онцгой нөлөөтэй цэг – энэ бол Күнзийн цэг

Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд архаг стрессийн тухай их яригдах болсон. Магадгүй 21-р зууны хамгийн аюултай өвчинд тооцогдоно. Стресс нь аажимдаа удаан хугацаагаар хуримтлагдах бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хүмүүний амьдралыг бусниулна.

Архаг стрессээс улбаалаад дараах өвчнүүд дагалдана – сэтгэл санаа муудах, сэтгэл хөдлөл тэнцвэргүй болох, хоол боловсруулах системийн доголдол, гэдэс дүүрэх, хараа муудах, анхаарал төвлөрөлт муудах, өглөөгүүр дотор муухайрах, гашуун амтагдах зэрэг.

Архаг стресс хүний бие махбодид хэрхэн муугаар нөлөөлдөг вэ? Ихэвчлэн цөсний хүүдийнд муугаар нөлөөлнө. Уг эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар цаашлаад арван хоёр нугалаа гэдэст сөргөөр нөлөөлж эхэлнэ. Ингэснээр цөсний хүүдийн үрэвсэл, хурц бөгөөд архаг колит, цөсний чулуу зэрэг болон хүндэрнэ.

 

Энэ байдлаас хэрхэн ангижрах вэ, эсвэл урьдчилан сэргийлж чадвал бүр л сайн

Дорнын уламжлалт анагаах ухаанд, өнөө цагт Өрнийн анагаах ухаанд ч өргөнөөр хэрэглэх болсон архаг стресстэй тэмцэх эмчилгээний арга бол биологийн идэвхт цэг болох “Фэн-чи”, өөрөөр “Күнзийн цэг” хэмээх хэсэгт иллэг хийх явдал юм.

Күнз – хятадын гүн ухаантан, их сэтгэгч энэхүү цэг дээр байнга нөлөөлж байсан учраас ийнхүү нэрийджээ. Тэрээр “уг цэг дээр нөлөөлснөөр ой ухаан саруулжиж, зүрхний цохилт жигдрэхээс гадна хараа тодрох юм” гэж байсан удаатай.

Хятадуудын үзэж байгаагаар “хүний амьдралыг гурван цэг удирддаг: хоол боловсруулах эрхтний эзэн – “Чингис хааны цэг”, цаг хугацааны эзэн – “Зу сан ли” цэг, оюун ухааныг удирдагч – “Күнзийн цэг”. Тийм учраас сүүлд дурдагдсан цэг нь архаг стресстэй тэмцээд зогсохгүй тархины үйл ажиллагааг дэмжих ажээ.

“Күнзийн цэг” нь арын шилэн хүзүүн дээр, үсний захаас 2,5 см дээшлээд нэгэн жижиг хотгор хэсэгт байрласан.

Хуруугаараа эсвэл харандааны үзүүргүй, баллууртай хэсгээр дарж нөлөөлж болно. Зөөлнөөр, тойрог байдлаар цагийн зүүний дагуу 5 минут иллэг хийнэ.

Уг цэгийг толгойн баруун хэсэг болон зүүн хэсэгт олж болно. Хэрвээ та баруун гартан бол зөвхөн баруун талд нөлөөлнө, эсрэгээрээ солгой бол – зөвхөн зүүн талын цэгт нөлөөлөөрэй. Хэрвээ таны гар хүчтэй бол хоёр талыг зэрэг дарж болно.

“Күнзийн цэг”-т иллэг хийснээр цөсний хүүдий, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжиж болно.

Үүнээс гадна уг цэг дээр дарж толгойн өвчин намдаах, нүдээр хатгах, нулимс гоожих, толгой эргэх, сонсгол муудах, даралт ихсэхийг багасгах, сэтгэл хөдлөлийг тогтворжуулахад ашиглаж болох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *