in ,

Таны цусны бүлэг таны зан авирын талаар олон нууцыг хэлж өгч чадна

Хүний янз бүрийн хувийн онцлогууд түүний зан авирын талаар олон зүйлийг өгүүлж байдаг. Орчин үед хүний зан авирыг хумсны хэлбэрээр, хурууны хээгээр, хөлний хэлбэрээр гэх мэтээр олон янзаар тодорхойлдог болсон.

Цусны бүлэг хүний зан авирын талаар олон нууцыг нээж өгч чадна. Японы профессор Токеши Фурукавагийн 1930 онд нийтлэгдсэн судалгаагаар бол адил бүлгийн цустай хүмүүс ойролцоо төрлийн зан авиртай байдаг ажээ. Энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлууд одоог хүртэл хийгдсээр л байна.

 

Ямар бүлгийн цустай хүн ямар зан характертай байдгийг та бүхэнд хүргэе

 

I (О) бүлгийн цус

1-р бүлгийн цустай хүмүүс ихэвчлэн өөртөө итгэлтэй, өөдрөг, сэтгэлээр унах нь бага, бусдаас хараат бус, зөн билиг сайтай хүмүүс байдаг. Гэвч тэд өөртөө хэт их анхаарал хандуулдаг, өөрийгөө байнга шүүмжилдэг. Тэд мөн даруу төлөв, урьдчилан таахын аргагүй байж чаддаг. Тэдний дунд ажилласаг хүмүүс их байдаг.

1-р бүлгийн цустай хүмүүсийг уурлуулсан бол тэднийг тайвшруулах маш хэцүү.

Сайн мэдээ гэвэл энэ төрлийн цустай хүмүүс хорт хавдраар өвчлөх нь бага гэдгийг Харвардын их сургуулийн саяханы судалгаагаар нотолжээ.

 

II (А) бүлгийн цус

2-р бүлгийн цустай хүмүүс маш онцгой зан чанартай. Тэд маш серьёзны, үнэнч, бүтээлч, мэдрэмтгий, тэвчээртэй, нууцлаг, хариуцлагатай, хэрсүү, бодлогошронгуй хүмүүс. Түүнчлэн тэд зөрүүд, жижиг зүйлээс болж санаа зовниж, сэтгэл нь түгшдэг.

Ийм төрлийн цустай хүмүүс голдуу сэтгэл хөдлөл ихтэй, хүнд зантай байдаг. Шалтгаан нь тэдэнд байгалиасаа кортизол (стрессийн даавар)-ын хэмжээ өндөр байдаг.

Энэ гормоны нөлөөллийн сөрөг үр дүнг даван туулахын тулд спортоор юм уу йогоор хичээллэх хэрэгтэй. Энэ нь таны байгаа байдлыг дээрдүүлж, зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулна.

 

III (В) бүлгийн цус

Хэрвээ та 3-р бүлгийн цустай бол та тачаангуй, идэвхитэй, хүчтэй, бүтээлч хүн. Та бүх зүйлд өөрийн хүч хөдөлмөрөөр хүрэхийг илүүд үздэг. Гэвч та заримдаа бага зэрэг хариуцлагагүй байдаг. Бас бусдад гомдсон бол уучлахдаа тааруу, өөрийнхөө амьдралыг өөрөө удирдаж дадсан.

Ийм бүлгийн цустай хүмүүс маш уян хатан байдаг ба шинэ зүйлд амархан дасдаг.

Амьдрал, сэтгэл хөдлөл хоёртоо тэнцвэртэй байна гэдэг тааламжтай оршин тогтнохын гол үндэс юм.

Эрдэмтдийн үзэж буйгаар тэд хүнсэндээ илүү их ногоон ногоо, өндөг, бага тослогтой сүү, сүүн бүтээгдэхүүнүүд хэрэглэх ёстой ажээ. Түүнчлэн тахианы мах хэрэглэхээс аль болох зайлсхийж хонины мах түлхүү хэрэглэх хэрэгтэй.

 

IV (АВ) бүлгийн цус

Ийм цустай хүмүүс бусад хүмүүсийг бодвол өөрийгөө хэт их хянах хандлагатай ба уужим дотортой. Тэд шинэ нөхцөлд амархан дасан зохицдог. Гэвч аажимдаа тэд хэтэрхий их шүүмжилж, шийдэмгий бус болчихдог.

Сүүлийн үеийн судалгаагаар 4-р бүлгийн цустай хүмүүсийн 80% нь асуудал гарахад анхааралтай хандаж, асуудлыг удаан хугацаанд мартдаггүй болох нь тогтоогджээ.

4-р бүлгийн цустай хүмүүс амьдралын эрүүл хэв маягийг баримтлах ёстой ба ингэснээр зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл буурна. Тамхи татах, кофеин хэрэглэх, архи, дарсны төрлийн зүйл хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *