in ,

Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Шүдний ёзоор ил гарах эсвэл буйл шамрах тохиолдолд та дараах арга хэмжээг аваарай

Шүдний ёзоор ил гарах эсвэл буйл шамрах тохиолдол багагүй тохиолддог. Энэ үед эвгүй мэдрэмж төрөхөөс гадна нян үржиж шүдний өвчлөл, буйлны үрэвсэлд хүргэж мэднэ.

Яагаад буйл шамардаг болон шүдний ёзоор гарч ирсэн тохиолдолд яах ёстой вэ? Маш олон шалтгаан байж болно, үүнд шүдний өвчлөл, удамшил, тамxи, амны хөндийн ариун цэвэр буруу сахих гэх мэт… Шалтгааныг нь зөв тогтоож эмчилгээ хийлгэх ёстой.

Буйл шамрах, шүдний ёзоор ил гарч ирснээр шүд хорхойтох, үрэвсэх шалтгаан болдог. Үрэвслээс үүдэн шүд үйрч гэмтэх тул та бүхэнд үр дүнтэй зарим нэг амны хөндийн арчилгааны жоруудыг танилцуулахаар бэлдлээ.

1. Гүнждийн тос

Гүнждийн тос нь хуримтлагдсан нянг устгах чадалтай тул энэ тосоор амаа зайлж байхыг зөвлөж байна. 1 цайны халбага тосоор 2-5 минутын турш амаа зайлна. Ингэснээр таны шүд бэхжих болно.

 

2. Ногоон цай

Нэг аяга бүлээн ногоон цай өдөр болгон уувал үрэвсэл үүсгэгч нянгаас ангижрах болно.

 

3. Зуун наст/алое вера

Энэ ургамлын ач тусыг бид сайн мэднэ. Зуун настын гелиэр шүдээ угаах эсвэл амаа зайлбал шүдний үрэвслээс урьдчилан сэргийлж чадна.

 

4. Эквалиптийн тос

Шүдийг үрэвсүүлэх нянгаас хамгаална. Амны хөндийд хуримтлагдах нянг устгах тул ам зайлах шингэнийг орлуулан хэрэглэнэ. Зайлсны дараа усаар амаа цэвэрлэж зайлахыг зөвлөж байна.

 

5. Кокосын тос

Шүд, буйландаа шууд түрхэж болох буюу бага зэргийн сод нэмж шүдний оо болгон хэрэглэх ч боломжтой. Таны шүдийг бэхжүүлж, үрэвсэл, нянгаас хамгаална.

 

6. Олон навчит

Шүд, буйлны өвчлөлийг дарах үйлчилгээтэй. Олон навчтын хандаар өдөр бүр амаа зайлбал таны шүд эрүүл байх болно.

Эрүүл мэндэд тустай эдгээр жоруудыг найз нөхөдтэйгөө хуваалцаарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *