in ,

Хөлс дарагчийг сугандаа түрхэхээс өөрөөр өдөр тутмын амьдралд хэрэглэж болох 11 ашигтай хэрэглээ

Ихэнх хүмүүс дезодорантыг сугандаа л түрхэх бөгөөд уг зүйлийг өргөнөөр ашиглаж болохыг мэддэггүй.

Уг бодисыг зориулалтаас нь өөрөөр хэрхэн ашиглахыг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Хөхний доогуур хөлрөх

Том хөхтэй эмэгтэйчүүдийн хувьд халуун зунаар хүндхэн байдаг нь ойлгомжтой. Тийм ээ, энэ бол тоглоом биш. Хөхний доогуур бас хөлөрнө, хөлсний толбо гарч эвгүй байдалд оруулна шүү.

  • Иймээс дезодорант түрхэж өөрийгөө эвгүй байдлаас авраарай.

 

“Угаагаагүй” үс

Заримдаа толгойгоо угаах завгүй үе гаралгүй л яахав.

  • Тослог хуйхыг дезодорант аварна: зүгээр л хуйхандаа түрхээрэй, илүүдэл тосыг өөртөө шингээгээд авна.

 

Нарны шил гулсаад байвал

Зуны цагаар нарны шил зүүхэд нүд орчмоор хөлөрдөг. Хөлсөндөө болоод шил нь тогтохгүй гулсаад байх нь бий. Тэгээд ч хөлстэй хамар олигтой мэдрэмж биш.

  • Дараах зүйлийг хийнэ үү: гэрээсээ гарахаас өмнө хамрын хоёр талдаа буюу шил тогтдог газраар багахан дезодорант түрхээрэй.

 

Хөлийн эвгүй үнэр

Хэт их хөлөрдөг хөлтэй хүн айлд ороод гутлаа тайлахаасаа зовдог. Хүмүүсийн дэргэд эвгүй үнэртүүлээд суух нь таагүй.

  • Энэхүү асуудлыг зохицуулахад амархан: хөлийн улны дотор хэсгээр дезодорант түрхээд гутлаа өмсөөрэй.

 

Нарийхан жинсэн өмд өмсөх

Нарийхан жинсэн өмд бүсгүй хүн бүрийн шкафанд бий. Жинсэн өмдөндөө багтана гэдэг асуудал болох бөгөөд халуун нартай өдөр хөлөргөнө.

  • Энэ үед дезодорант л хэрэгтэй: өмд өмсөхөөсөө өмнө өвдөгний арын хэсгээр түрхээрэй.

 

Шавьжинд хазуулсан шарх

Зуны сайхан улиралд нэг дутагдал бий – шумуул. Ихэнх дезодорант алюмини давсны орцтой байдаг бөгөөд шумууланд хазуулсан шархны загатнааг сайн дарна.

  • Зуны цагаар гадуур салхилсныхаа дараа түрхээрэй.

 

Нуруу, өвдөгний араар хөлрөх

Зуны цагаар биеийн эдгээр хэсгээр хөлрөх хандлагатай байдаг.

  • Зайлсхийх арга: гэрээсээ гарахаас өмнө хуурай арьсан дээрээ дезодорантаа түрхэнэ.

 

Дээд уруул хөлрөх

Битүү, агааргүй тасалгаа эсвэл чийгтэй халуун өдрүүдэд дээд уруулаар хөлрөх нь бий. Эмэгтэй хүний хувьд пудр тус болохгүй, бас байнга нүүрнийхээ будгийг шинэчлээд байх нь хэцүү.

  • Дараах байдлаар асуудлыг шийдэж болно: дээд уруул дээрээ бага зэргийн дезодорант түрхээрэй.

 

Хумсны будаг арилгах шингэн дууссан бол

Их ажилтай зэрэгцээд хуучин хумсны будгаа арилгах хэрэг гарвал яах вэ? Харин будаг арилгах шингэн дууссан байдаг.

  • Дезодорант л аминд орно: шууд хумсан дээрээ эсвэл хөвөн дээр цацна. Хатангуут нь будгаа арилгаарай.

 

Шинэхэн туфли өмсөхдөө

Энэхүү лайфхак дэлхийн өнцөг булан бүрт өргөн тархсан. Эмэгтэй хүн бүр гоёмсог туфли өмсөж гоёхоос илүүтэй таагүй мэдрэмжийг мэдэрсэн л байгаа.

  • Одоо шархны лент цүнхэндээ хийж явах цаг өнгөрсөн. Гутлаа өмсөхөөсөө өмнө хатуу дезодорантыг холгож болох хөлийн хэсгүүдээр түрхэнэ. Таны хөлийг гайхалтай хамгаалах болно.

 

Уруул дээр гарсан яр

Дезодорантыг ашиглах хамгийн санаандгүй тохиолдол. Аливаа өвчнийг мэргэжлийн эмч эмчлэх ёстойг мэдэх хэдий ч гэрийн нөхцөлд уруул дээр гарсан хомхойг хэрхэн эмчлэхийг танд хэлэхгүйгээр өнгөрч чадсангүй.

  • Дезодорантын тусламжтайгаар уруул дээр усаар дүүрсэн толгой нэмэгдэхийг таслан зогсоож чадна: уруул дээрээ байнга түрхээд байхад нэмж гарахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *