Амарч дуусаад ажилдаа орсон эхний өдрөөсөө л дараагийн амралтынхаа тухай бодож эхэлдэг. Ажилтай холбоотойгоор стресстэх нь их бөгөөд бидний би махбодь стресст өөрийн эрхгүй эсэргүүцэл үзүүлдэг. Гэхдээ үнэхээр амрах цаг болсныг зарим нэг шинж тэмдэг илэрхийлэх ажээ.
1. Толгойн өвчин
Толгой, тархиар өвдөх нь амрах цаг болсныг илтгэнэ. Байнгын ачаалал нь толгой, хүзүү болон нүд орчмоор хүчтэй, үргэлжилсэн байдлаар өвдөхөд хүргэдэг байна.
Их хэмжээний стресс нь толгойн архаг өвчинд хүргэх аюултай.
2. Хоол боловсруулах эрхтний асуудал
Хэрвээ таны тархи хамгийн өндөр ачаалал дээрээ байнга ажилладаг бол хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ. Өөрөө хэлбэл уг эрхтэн шоконд ордог ажээ.
Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгаагийн шинж тэмдэг нь өтгөн гаралт алдагдах, гэдсээр базалж өвдөх зэргээр илэрнэ.
3. Байнга ханиад томуу хүрэх
Стресс нь зүрхний хэмнэл алдагдахад хүргэх бөгөөд үүний үр дүнд цусны эргэлт түргэсдэг. Энэ нь цусны даралт нэмэгдэхэд нөлөөлж дархлааны систем муудна. Эцэстээ байнга өвддөг нэгэн болох ажээ.
4. Тогтмол бус жин
Хүчтэй стресс нь огцом жин нэмэхэд хүргэнэ. Энэ нь кортизол хэмээх гормоны өөрчлөлттэй холбоотой – хүнийг хэмжээгүй идэхэд хүргэх гормон. Хоол хүнс хэтрүүлэн идсэнээр тун удахгүй илүүдэл жинг мэдэрч эхэлнэ.
5. Хэвлий орчмоор өвдөх
Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа стрессээс болж алдагддаг гэж дээр дурдсан. Үүнтэй зэрэгцээд хэвлийгээр өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг нь амрах цаг болсныг илтгэнэ.
6. Ядаргаа
Арайхийж ажлаа хийж, өөрийн эрхгүй анивчаад байгаа нүдтэйгээ тэмцэж байна уу? Байнгын ядаргаа нь хэт их ачаалал авсныг илтгэж байгааг мартаж болохгүй.
7. Цээжээр өвдөх
Стрессийн үед цээжээр өвдөх нь зүрхтэй огт холбоогүй, харин мэдрэлийн өвчний шинж агуулж байж болно. Цээжээр хатгах мэдрэмж мэдэрч байвал юуны түрүүнд тайвширч биеэ суллахыг хичээгээрэй.
Гэхдээ стресс зүрхний өвчлөлд хүргэж болохыг мартаж болохгүй. Тийм учраас зүрх орчмоор таагүй мэдрэмж мэдэрвэл эмчид заавал үзүүлээрэй.
8. Сeксийн идэвхгүй байдал
Стрессээс болж тархи сeксийн амьдралыг идэвхжүүлэх химийн бодисыг маш багаар ялгаруулж эхэлдэг. Тийм учраас бэлгийн ажил хийх дур хүсэл нь буурдаг байна.
Хэрвээ энэхүү асуудал танд эсвэл таны хайртад тохиолдсон бол сайхан амралт илүүдэхгүйг анхаараарай.