in ,

Дэрийг хэрхэн зөв угааж цэвэрлэж, бактери хачиг зэргээс сэргийлэх вэ?

Дэрийг хагас жилд нэг угаах заалттай. Энэхүү заалтыг үл тоовол хоёр жилийн дараа дэрний дүүргэлтийн 1/3 хэсэг нь арьсны нунтаг, тоосны хачиг, хоолны хог зэргээр дүүрдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Гэрийн нөхцөлд төрөл бүрийн дэрийг хэрхэн цэвэрлэхийг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Дэр угаах ерөнхий дүрэм

  • Угаахаасаа өмнө дэрний уут битүү байгаа эсэхийг сайтар шалгана. Угаалгын машинд дэрийг хоёроор нь хийж угаавал зүгээр.
  • Хлортой цайруулагч эсвэл буцламтгай угаах бодис хийхгүй. Теннисний 2 бөмбөгийг цэвэрхэн оймсонд хийж дэртэй цуг угааж, зайлна.
  • Дэрийг тусгай хатаагч эсвэл угаалгын машины хатаагчид хатаана. Мөн гадаа 25 хэмээс дээш халуун байвал нарны гэрэлд ч хатааж болно.
  • Угааж болохгүй нөхцөл: буудай, ургамлаар дүүргэсэн дэрийг угаахгүй.

 

Өдөн дэр угаах

  • Угаалгын машинд өд эсвэл усны шувууны сөдөөр дүүргэсэн дэрийг угааж болно.
  • Хэрвээ угаалгын машинд “өдөн хөнжил” гэсэн горим байгаа бол уг горимыг сонгоно.
  • Ноосон хувцас угаах шингэн бодис, хлоргүй цайруулагчаар угаана.
  • 50×70 см-ээс том хэмжээтэй дэрийг гэрийн нөхцөлд угаах хэрэггүй, учир нь хатааж чадахгүй ажээ.

 

Ноосоор дүүргэсэн дэр угаах

  • Жирийн тоос сорогчоор тоосыг нь соруулж авна
  • Ноолуур, ноосон хувцас угаах шингэн бодисоор угаана.
  • Нэмэлтээр зайлах горимыг заавал хийнэ.

 

Синтетик дүүргэлттэй дэр угаах

  • Дэрний голд хүнд зүйл тавиад хэдэн секунд өргөөрэй. Дэрэн дээр үрчлээ гарсан бол угаах хэрэггүй гэж үзнэ.
  • Угаалгын бодистой бүлээн усанд 20-30 минут дэвтээнэ.
  • Холлофайберийн дүүргэлттэй бол 500 хүртэл эргэлтээр угаана. Бусад төрлийн синтетик дүүргэлттэй бол сэгсрэх хэрэггүй.

 

Дэр хатаах

  • Дэрээ угаасны дараа хөвөн зөөлөн алчууран дээр тавиарай. Гараараа сайтар цохиж, хурууны өндгөөрөө бөөгнөрсөн хэсгийг салгаж тараана.
  • Угаалгын машинаар хатааж байгаа бол хамгийн бага хэмийг сонгох бөгөөд агаараар үлээх горим байгаа бол уг горим дээр тохируулна.
  • Задгай агаарт хатааж байгаа бол дэрээ байнга эргүүлж тойруулж тавина. Өдөн дэр бүрэн хатахад 2 өдөр шаардлагатай, синтетик дэр нь илүү хурдан хатна.
  • Хэрвээ 2 өдрийн дотор хатахгүй бол үсний сэнс зэргийг ашиглаарай.

Leave a Reply

Your email address will not be published.